Тусгаар тогтнолын ордны зоорийн давхарт гал гарсан гэв

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын ордны зоорийн давхарт гал гарсан гэв

Тусгаар тогтнолын ордны зоорийн давхарт гал гарсан гэв

Тусгаар тогтнолын ордонд гал гарч онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Гал аль давхарт, ямар шалтгаанаас гарсан талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодрууллаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны Задгайд хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2021.11.23/ 20:43 цагт Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид таван минутын дотор дуудлагын дагуу очиж, галыг унтраасан.

Тусгаар тогтнолын ордны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Ноцтой хохирол учраагүй гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж