"Хятад НҮБ-ын Тогтвортой хөгжил хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө биелүүллээ"

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

"Хятад НҮБ-ын Тогтвортой хөгжил хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө биелүүллээ"

"Хятад НҮБ-ын Тогтвортой хөгжил хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө биелүүллээ"

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Хятадын коммунист нам /ХКН/-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал болон Хятад, Монголын харилцааны талаар ярилцлага өглөө


Саяхан ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал Бээжин хотноо хуралдлаа. Энэ удаагийн бүгд хурал ямар ач холбогдолтой болж өндөрлөв?

-ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал 2021 оны 11 сарын 8-11-ний өдрүүдэд Бээжинд хуралдлаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ажлын тайлан тавьсан. Бүгд хурлаар /Хятадын коммунист намын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт ба түүхэн туршлагын тухай ХКН-ын Төв хорооны тогтоол/ болон /Хятадын коммунист намын  XX их хурлыг хуралдуулах тухай тогтоол/-ыг баталсан.  Хятадын коммунист намын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал Хятад улс дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох ажил болон ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон энэ чухал үед хуралдлаа. Бүгд хурлаар баталсан /ХКН-ын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт ба түүхэн туршлагын тухай тогтоол/-д ХКН-ын 100 жилийн турш Хятадын ард түмний сайн сайхан, Хятад үндэстний сэргэн мандлын төлөөх анхны зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хийсэн тэмцэл, золиос, бүтээн бий болгосон зүйлсийг танилцуулж, “бид өнгөрсөнд хэрхэн амжилтад хүрсэн бэ, бид мөн цаашид хэрхэн амжилттай байх вэ” хэмээх асуултад хариулсан. Тогтоолд гадаад харилцааны тухайд шинэ үеийн Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны үндсэн зорилт, үндсэн зарчим, амжилттай арга барилыг цогцоор дүгнэсэн бөгөөд элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлал болон хөрш улстайгаа найрсгаар түншлэх чиглэлийг дахин бататгаж, мөн Хятадын гадаад бодлого үндэсний сэргэн мандал, хүн төрөлхтний хөгжил дэвшил, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгох, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө байна гэдгийг онцлон тэмдэглэж, ХКН-ын дэлхий нийтэд хүлээсэн хариуцлагыг харуулсан. ХКН бол Хятадын ард түмний сайн сайхны төлөө ажилладаг нам, мөн хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө тэмцдэг нам. ХКН Монголын улс төрийн намууд болон дэлхийн олон улсын улс төрийн намуудтай уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж байна. Цаашид ч түнш намуудтай илэн далангүй харилцаа, холбоотой хамтран ажиллаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах,сайхан дэлхийг бүтээхийн төлөө гар гараасаа барилцан илүү их хувь нэмрээ оруулахад бэлэн байна.

Энэ онд Хятад улс ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргаснаа зарлан улс орнуудад үлгэр жишээ болсон. Хятад улсын энэ тал дээрх практик болон туршлагыг танилцуулахгүй юу?

-Хятадын коммунист намын байгуулагдсаны 100 жилийн ойн чухал үед Хятадын ядуурлаас ангижруулах ажил бүх талын амжилтад хүрч, улсын хэмжээнд 832 ядуу буурай сум, 128 мянган ядуу буурай тосгон, 98.99 сая хөдөө орон нутгийн ядуу хүн ам бүхэлдээ ядуурлаас ангижирч, НҮБ-ын Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө биелүүлснээр үнэмлэхүй ядуурлын асуудлыг шийдвэрлэж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд гайхамшгийг бүтээлээ. Хятадын коммунист намын байгуулагдсан өдрөөсөө эхлэн ард түмний сайн сайхан, үндэсний сэргэн мандлын төлөө тэмцэхийг анхны зорилтоо болгож, Хятадын ард түмнийг эв нэгдэлтэйгээр удирдан өөрсдийн сайхан амьдралыг бүтээхийн төлөө урт хугацааны хүнд хэцүү тэмцлийг өрнүүлсэн. Сүүлийн жилүүдэд, ХКН бүх ард түмнээ манлайлан илүү шийдэмгий, илүү оновчтой, илүү үр дүнтэй онцгой арга хэмжээ авч зорилтот ядуурлыг бууруулах ажлыг тууштай хийж, дэлхийн түүхэн дэх хамгийн том цар хүрээг хамарсан, хамгийн их далайцтай ядуурлаас ангижруулах хөтөлбөрийг зохион байгуулан хэрэгжүүлж амжилтад хүрсэн. Монголын тал нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулж, ядуу бүлгийн оршин тогтнох, хөгжих эрхийг хамгаалах асуудлыг чухалчилж, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийн төлөө хичээн ажиллаж, саяхан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийн тухай бодлого гаргаж, ядуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлж байгааг бид анхаарч байгаа. Монгол улс малчдын эд хөрөнгийг хамгаалах, гамшигт нэрвэгдсэн малчдад нөхөн олговор олгох тал дээр мөн бодит хууль журамтай. Монголын тал цаашид ядуурлаас ангижруулах тал дээр идэвхтэй амжилт гаргана гэдэгт итгэж байна. Хятадын тал ядуурлаас ангижруулах тал дээр Монголын талтай цаашид ч мөн хамтын ажиллагаа, туршлага солилцоогоо нэмэгдүүлэн ажиллахад бэлэн байна.

Сүүлийн жилүүдэд, Хятадын тал байгаль орчны удирдлагын тал дээр ч мөн олон чухал амжилт гаргалаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт дээр Хятад улснүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт 2030 он гэхэд дээд цэгтээ хүрч, 2060 гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн илүү ялгаралтгүй орон болно хэмээн албан ёсоор зарласан. Хятадын тал байгаль орчны удирдлагын тал дээр ямар төлөвлөгөө, туршлагатай вэ?

– Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт бол Хятад болон маш олон хөгжиж буй орнуудын тулгарсан дутагдалтай хүнд асуудал юм. Өдгөө, дэлхийн байгалийн нөөцийн хязгаарлагдмал байдал газар авч, экосистемийн доройтол улам бүр хүндэрч байна. Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үндэстний урт хугацааны хөгжилтэй холбоотой амин чухал асуудал хэмээн үзсээр ирсэн бөгөөд байгаль орчныг хамгаалах нь үйлдвэрлэх хүчийг хамгаалж байгаа хэрэг, байгаль орчныг сайжруулах нь үйлдвэрлэх хүчийг хөгжүүлж байгаа хэрэг гэж үздэг. Байгаль орчныг хөсөр хаян хэсэг хугацааны эдийн засгийн өсөлтөд хүрэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хятадын тал цэвэр сайхан байгаль бол асар их хөрөнгө хэмээх үзлийг тууштай баримталж, байгаль орчныг цогцоор нь хамгаалж, системтэй удирдах ажлыг тууштай явуулж, байгаль орчныг нүдний цөцгий мэт хамгаалан, экологийн орчныг өөрийн амьдрал мэт хайрлан, ногоон, дахин боловсруулах, нүүрстөрөгч багатай хөгжлийг илүү ухамсартайгаар урагшлуулж, үйлдвэрлэлийн хөгжил, чинээлэг амьдрал, сайхан экологитой соёл иргэншлийн хөгжлийн замаар тууштай явах болно. Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд дэлхий нийтийн байгаль орчин, цаг уурын засаглалд ямагт идэвхтэй оролцсоор ирсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт дээр Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт 2030 он гэхэд дээд цэгтээ хүрч, 2060 гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн илүү ялгаралтгүй орон болно хэмээн амлалт өгсөн нь Хятад улсын их гүрний үүрэг хариуцлагыг идэвхтэй биелүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх гэсэн зориг шийдвэрийг харуулсан. Хүн төрөлхтөн хувь заяа нэгдмэл байдаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдлын асуудалтай олон улсын нийгэмлэг хамтран тэмцэх хэрэгтэй. Хятадын тал улс орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, гар гараасаа барилцан дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, эх дэлхийгээ хүчээ нэгтгэн хамгаалахад бэлэн байна. Хятад, Монгол бол хөрш орнууд учир байгаль орчны асуудал дээр илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч байгаль орчныг илүү сайн хамгаалах үүднээс 2030 он гэхэд “тэрбум мод тарих” хөдөлгөөнийг санаачиллаа. Хятадын тал үүнийг сайшаахын зэрэгцээ Монголын талтай цөлжилтөөс сэргийлэх зэрэг тал дээрх хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хятадын тал экологийн нөхөн сэргээлт, ойн хамгаалал зэрэг тал дээр амжилт, туршлагатай. Монголын анд нөхөд та бүхнийг цар тахал намдсаны дараа Хятад улсад очиж, харилцан туршлага солилцохыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж