Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно | News.MN

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын Бага хурал, Их хурлаа товлов. Тодруулбал, тус намын Их хурал ирэх арванхоёрдугаар сарын 6-ны өдөр товлож, хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэх юм.

Угтаа бол тус намын хурал 2021 оны гуравдугаар сард товлогдож байв. Тухайн үед намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, намын даргын ажлаа Л.Оюун-Эрдэнэд өгсөн. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улсмаар Засгийн газрын тэргүүн болсон. Түүнээс хойш МАН-ын дүрмийн дагуу намын Их хурал товлогдохоор төлөвлөгдөж байсан ч хэд хэдэн удаа хойшилсон. Энэ нь Л.Оюун-Эрдэнийг жинхэнэ намын дарга болгох эсэх нь эргэлзээтэй байсантай холбоотой. Учир нь Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэг гүйцэтгэгч, Засгийн газрын тэргүүн боловч нам дотроо хүлээн зөвшөөрөгдөх, 70-аад оны бизнесмен ах нарынхаа дэмжлэгийг авч чадахгүй, сонгуулийн үр дүнд албан тушаалд очиж чадаагүй горилогчид гээд “дайсан” олонтой байлаа.

Түүгээр зогсохгүй намын бүлэг, фракциудын тэнцвэрийг хадгалж, тэдэнтэй “тохиролцох” гээд олон ажлын Л.Оюун-Эрдэнэ амжуулсан. Тиймээс энэ удаад Их хурлаа товлож, өөрийгөө жинхлүүлэхээр болжээ.

Л.Оюун-Эрдэнэд одоо өрсөлдөгч бараг л байхгүй гэхэд болно. С.Батболд, Г.Занданшатар гээд намын дарга болох “сонирхолтой”, тэр амбицаа барьж дийлэхгүй хэд хэдэн хүн МАН-д байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний хувиар тэдэнтэй тохиролцож, “айлгах” тактик барьж, өнөөдрийн жинхэнэ намын даргын суудалд ирж байна. Ялангуяа Засгийн газрын гишүүд нь дан дээлтэй, улстөрч биш учраас Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас шүд сугалах, сайд нарыг огцруулах асуудал нь түүний эмзэг цэг байв. Бүр 2-4 нь  ч сайдад хариуцлага тооцох асуудал ч намын дээд түвшинд яригдаж байсан удаатай. Ийн намын ах нарын, албан тушаалгүй үлдсэн горилогчдын, сайд болох амбицтай, намын даргад горилох хүсэлтэй гээд олон эрх ашигтай Л.Оюун-Эрдэнэ ойлголцож, дайтаж, тэмцэж, жинхлэх эрхээ авч байна.

Түүнд 65-ын бүлэг, Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга гэх том эрх мэдэл ирж байна. Харин түүнийгээ хэрхэн авч явах, Засгийн газраа тогтвортой авч үлдэх үү зэрэг олон хүлээлт Л.Оюун-Эрдэнэ ирж байна. Тэр улс төрийн хувьд хүчтэй намын дарга байж, Засгийн газраа бүтэн авч үлдэж чадах болов уу.

НАМЫН ИХ ХУРЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЯРИХ УУ?

Намын Их хурлаар яригдаж нэг чухал зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэх асуудал. Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санал гаргаж, намын гишүүдээр хэлэлцүүлэх ёстой гэсэн санал гаргажээ. 2020 оны сонгуулиас хойш эрх баригч нам Үндсэн хуульд дахин гар дүрэх асуудал улс төрийн хүрээнд ил, далд яригдаж ирсэн. УИХ-ын гишүүд ч үүнийг илэрхийлэх болсон. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганаар шахаж батална гэх яриа ч гарах болсон. Энэ удаад өмнө нь өөрчлөлт оруулаагүй үлдсэн хэсэг болох парламентын тогтолцоо, Засгийн газрын сайд нарын давхар дээлийн асуудлуудыг хөндөнө гэж тооцоолж буй.  Парламентын засаглалыг мажоритор болон порпорционал байх, дээд доод парламенттай байх гээд олон саналууд яригдаж буй. Харин Засгийн газрын бүтцийн хувьд сайд нар нь УИХ-ын гишүүн байх, давхар дээлтэй байх нь зөв гэдэг дээр МАН-ынхан нэгдээд буй. Учир нь дан дээлтэй сайд нар нь хүчгүй, УИХ-ын гишүүд нь сайд болох амбицаа барьж дийлэхгүй тохиолдлууд ч бий. Ирэх оноос Засгийн газар хоёр яамаар бүл нэмж буй. Тухайн хоёр яамны сайд болох том амбицтай УИХ-ын гишүүд байгаа нь энэ өөрчлөлтийг хийх нэг шалтгаан ч болж буйг хэлэх нь зүйн зөв болов уу.

Эрх мэдэл, хүч тэнцвэртэй намын дарга болох Л.Оюун-Эрдэнэд түүхэнд үлдэх үү, зургаа үлдээсэн Ерөнхий сайд, намын дарга байх уу гэдгийг харуулах улс төрийн урт зам үлдсэн уу, богино зам үлдсэн үү гэдгийг харах л үлдлээ.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-11-24 103.229.122.190

МАН-ын даргаар , ЕС-аар Сү.Батболд ажилласан бол одоогийнхоос илүү үр дүнтэй байх байсан болов уу гэж бодогдох юм даа. Одоо ч оройтоогүй л байнал даа ямар бодлого байдаг юм болдоо. Гэвч МАН-ын их хурлын төлөөлөгчид шийднэ дээ.

Avatar

Зочин 2021-11-24 202.126.89.210

Оюун-Эрдэнэ намын дарга болбол МАН сүйрч ирэх сонгуульд ялагдан түүхээс арчигдана

Avatar

Иргэн 2021-11-24 202.55.188.90

Хүрэлсүхийн хэмжээний зориг зүрхтэй ажиллаж байж жинхэнэ намын дарга мөн байна гэж тооцогдоно доо. Бусдаар бол арай л үнэлэгдэхгүй байх. Нам дотор нь байгаа заваан нөхдүүдээ нам дарах л хэрэгтэй. Харин зөв нөхдүүдээ гаргаж ирэх нь зөв шүү.

Avatar

Зочин 2021-11-24 202.70.47.137

Дэмжиж байна. Ямар ч байсан сонгуулт дуустал хийлгэх л хэрэгтэй ш дээ. Сайн д ажиллаж байна. Амжилт.

Avatar

Ман 19 бүлэг 2021-11-24 64.119.23.22

Ждүгээр Засгаа алдсан Эрдэнэбат,Мөнхбат,Чойжоо нар зүгээр л бгд байхым уу???

Avatar

Зочин 2021-11-24 64.119.16.105

Оюулзганаар ЕС, намын дарга хийлгээд явна гэвэл ирээдуй тун ч бурхэг л харагдаж байна даа, за тэгээд учир нь олдох биз дээ Оюулзгана ямар бурхан биш

Avatar

123 2021-11-24 64.119.25.186

Сайн л биздээ… Шалбаагтай хутгалдаад унавал. Гол нь орон зайг нь эзлэх дараагийн үе хүрдэн нэгдээсэй

Avatar

тэнэг 2021-11-24 141.95.18.225

Айсан хүнд аргал хөдөлнө гэж эртнээс ингээд өөрийгөө болж байгаа мэтээр баатар ахаараа пиар хийлгээд байдаг байгаа шүү. Намын түвшинд маш эргэлзээтэй болсон засгийн газрын удирдаж байгаа байдал гэхэд Монголчуудын сэтгэлд хүрэхгүй байгаа тэгэхээр удирдах чадваргүй хүн гэдгээ харуулсан. Хурал болох хооронд удахгүй ийм төлбөртэй мэдээлэл хөвөрнө.

Avatar

Зочин 2021-11-24 192.82.73.246

Мэргэн түргэн төлөгч нар олон болжээ. Тэдний нэг нь энэ Ш.Чимэг болой.

Avatar

МОНГОЛ УЛСАД 4-Р ТУНГИЙН ВАКИНЫ НӨӨЦ БИЙ ЮУ ??? 2021-11-24 202.126.89.208

Шинэ жил тэмдэглэхийн тулд Гамшигийн өдрийн тохиолдлын тоогоо 10-т хувааж Бүү Улайр Дээдэс минь ‼️🙈🙉🙊

Avatar

Иргэн 2021-11-24 82.144.201.2

Оюун-Эрдэнэ болих хэрэгтэй, зөвхөн ковид-19-ын улмаас хорвоог орхих хүмүүсийн тоо 2000 болход ойрхон бна.Өдөрт л арав арваараа нас барж байхад ЗГ-аас юу ч хийхгүй бна шүү дээ.Ийм тохиолдолд Оюуэ-Эрдэнэ сайн дураараа огцорох хэрэгтэй !!!! Юуны чинь намын даргаар жинхлэх гэж асуудал байхгүй шүү….

Avatar

Бямбасүрэн Энхбаяр Баяр Батүүл Сайханбилэг Хурц буян Жагаа 2021-11-24 89.39.104.238

Оросын Женкогийн буриадууд Монгол болж дүвчигнэцгээх одоо сонин биш.

Avatar

123 2021-11-24 64.119.25.186

Женко чинь наад пацаанд чинь зөвлөж байгаа ш дээ. Зүгээр үү

Avatar

Би Монгол 2021-11-24 59.153.84.139

Миеэ гарч ирэх цаг боллоо

Avatar

Бид Монголчууд 2021-11-24 59.153.84.139

Бөөн юм болоод хусч хаяад чадвартай дарга тавих шаардлага үүссэн юм уу

Avatar

Малчинхүү 2021-11-24 66.181.161.122

Адгийн шаарнууд сөнөтүгэй

Avatar

Зочин 2021-11-24 203.91.115.47

МАН с болж тэтгэвэрийн доод хэмжээ авдаг ахмадууд будаа боллоо доо Бүх зүйл үнэ ханш нь маш их өслөө Одоо 350 мянган төгрөгөөр эм тариагаа хасаад ч яаж ч амь зуух аргагүй боллоо Цалингийн доод хэмжээ 420 мянга байхад тэтгэвэр нь 350 мянга Одоо яах вэ ахмадууд аа

Avatar

Зочин 2021-11-24 202.179.27.29

тэгээд л далдаганаж очоод л энхрий хайрт нам гээд сонгоо биз дээ. 2 жилийн дараа ханш унахаар бүр 350,000 тэтгэвэр чинь 170,000 ийнх шиг л болно. юу сонгоно тэрийгээ хүртэнэ шүү . ялангуяа ахмадуудад хэлэхэд

Avatar

Зочин 2021-11-24 192.82.75.159

namaa budaa bolgooroi amjilt

Avatar

Зочин 2021-11-24 66.181.184.138

Дэмжиж байна залуу үеээ хичээгээрэй

Avatar

Зочин 2021-11-24 202.21.113.238

жинхэнэ худлаа дарга

Avatar

больж үз Оюун-Эрдэнэ минь 2021-11-24 202.179.27.160

Эрх иэдэл алба тушаал багадаагүй ….

Avatar

зочин 2021-11-24 119.40.98.18

Залуу хүнд ажлын амжилт хүснэ. Бугшсан идээ бээрийг хага хага татаад өгөөрэй. Жишээ нь Тавантолгой төмөр зам компаний худлаа хөдөлмөрийн баатар даргын идээг шахаарай.

Avatar

Зочин 2021-11-24 103.57.94.10

Тэрбум тэрбумаар нь аманд нь цутгаад ч нишүүд нь, жирийн иргэд, хүмүүс цаанаа тун дургүй л байна даа.

Avatar

1 2021-11-24 139.5.219.175

Жинхлэж чадахгуй бхоо… оороо яаж гарч ирсэн, яг тэрэнтэйгээ адилхан унах жамтай… Миетэй хийж бгаа ганц ярилцлагаас л хэн болох нь харагдаж бсан хун

Avatar

Zochin 2021-11-24 64.119.16.18

MAN ene hunteegee sununu

Avatar

зочин 2021-11-24 64.119.29.232

Яана даа , АН ын араас тавтай морил доо…..

Avatar

Зочин 2021-11-24 202.126.94.99

Боловсрол, мэдлэг сул дорой, туршлагагуй ийм хумуус яаж нам, тер авч явах бэ?!! Нялхас 90- иад онтоц адил улс самарч бна шуудээ!!!

Avatar

Зочин 2021-11-24 202.55.191.194

Ингэж болохгүй гэдгийг бүгд мэдэж байгаа яагаад ингээд байгааг харин ойлгохгүй л байгаа

Avatar

й тор 2021-11-24 139.5.218.15

Би энэ хүнийг тэнэг гэж боддог.

Avatar

Зочин 2021-11-24 66.181.184.138

ТИЙМҮҮ ТЭГЭЭД ЯАСАН ЮМ БЭ

Avatar

Х 2021-11-24 202.126.88.220

Даунтай юм шиг сонин царайтай! Харц нь Загдаагйнд бдаг Т1 хүүтэй яг адилхан!!

Avatar

Зочин 2021-11-24 203.91.115.52

хуурамч дарга гэж байхуу энэ мөн тэнэг сайт шүү

Avatar

Зочин 2021-11-24 72.196.192.250

Mongold huuramch ni doolden sh dee, naimaa !

Avatar

Зочин 2021-11-24 66.181.182.180

ХҮРЭЛСҮХ ээ энэ мал аа ЗАЙЛУУЛААЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж