Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын Бага хурал, Их хурлаа товлов. Тодруулбал, тус намын Их хурал ирэх арванхоёрдугаар сарын 6-ны өдөр товлож, хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэх юм.

Угтаа бол тус намын хурал 2021 оны гуравдугаар сард товлогдож байв. Тухайн үед намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, намын даргын ажлаа Л.Оюун-Эрдэнэд өгсөн. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улсмаар Засгийн газрын тэргүүн болсон. Түүнээс хойш МАН-ын дүрмийн дагуу намын Их хурал товлогдохоор төлөвлөгдөж байсан ч хэд хэдэн удаа хойшилсон. Энэ нь Л.Оюун-Эрдэнийг жинхэнэ намын дарга болгох эсэх нь эргэлзээтэй байсантай холбоотой. Учир нь Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэг гүйцэтгэгч, Засгийн газрын тэргүүн боловч нам дотроо хүлээн зөвшөөрөгдөх, 70-аад оны бизнесмен ах нарынхаа дэмжлэгийг авч чадахгүй, сонгуулийн үр дүнд албан тушаалд очиж чадаагүй горилогчид гээд “дайсан” олонтой байлаа.

Түүгээр зогсохгүй намын бүлэг, фракциудын тэнцвэрийг хадгалж, тэдэнтэй “тохиролцох” гээд олон ажлын Л.Оюун-Эрдэнэ амжуулсан. Тиймээс энэ удаад Их хурлаа товлож, өөрийгөө жинхлүүлэхээр болжээ.

Л.Оюун-Эрдэнэд одоо өрсөлдөгч бараг л байхгүй гэхэд болно. С.Батболд, Г.Занданшатар гээд намын дарга болох “сонирхолтой”, тэр амбицаа барьж дийлэхгүй хэд хэдэн хүн МАН-д байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний хувиар тэдэнтэй тохиролцож, “айлгах” тактик барьж, өнөөдрийн жинхэнэ намын даргын суудалд ирж байна. Ялангуяа Засгийн газрын гишүүд нь дан дээлтэй, улстөрч биш учраас Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас шүд сугалах, сайд нарыг огцруулах асуудал нь түүний эмзэг цэг байв. Бүр 2-4 нь  ч сайдад хариуцлага тооцох асуудал ч намын дээд түвшинд яригдаж байсан удаатай. Ийн намын ах нарын, албан тушаалгүй үлдсэн горилогчдын, сайд болох амбицтай, намын даргад горилох хүсэлтэй гээд олон эрх ашигтай Л.Оюун-Эрдэнэ ойлголцож, дайтаж, тэмцэж, жинхлэх эрхээ авч байна.

Түүнд 65-ын бүлэг, Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга гэх том эрх мэдэл ирж байна. Харин түүнийгээ хэрхэн авч явах, Засгийн газраа тогтвортой авч үлдэх үү зэрэг олон хүлээлт Л.Оюун-Эрдэнэ ирж байна. Тэр улс төрийн хувьд хүчтэй намын дарга байж, Засгийн газраа бүтэн авч үлдэж чадах болов уу.

НАМЫН ИХ ХУРЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЯРИХ УУ?

Намын Их хурлаар яригдаж нэг чухал зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэх асуудал. Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санал гаргаж, намын гишүүдээр хэлэлцүүлэх ёстой гэсэн санал гаргажээ. 2020 оны сонгуулиас хойш эрх баригч нам Үндсэн хуульд дахин гар дүрэх асуудал улс төрийн хүрээнд ил, далд яригдаж ирсэн. УИХ-ын гишүүд ч үүнийг илэрхийлэх болсон. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганаар шахаж батална гэх яриа ч гарах болсон. Энэ удаад өмнө нь өөрчлөлт оруулаагүй үлдсэн хэсэг болох парламентын тогтолцоо, Засгийн газрын сайд нарын давхар дээлийн асуудлуудыг хөндөнө гэж тооцоолж буй.  Парламентын засаглалыг мажоритор болон порпорционал байх, дээд доод парламенттай байх гээд олон саналууд яригдаж буй. Харин Засгийн газрын бүтцийн хувьд сайд нар нь УИХ-ын гишүүн байх, давхар дээлтэй байх нь зөв гэдэг дээр МАН-ынхан нэгдээд буй. Учир нь дан дээлтэй сайд нар нь хүчгүй, УИХ-ын гишүүд нь сайд болох амбицаа барьж дийлэхгүй тохиолдлууд ч бий. Ирэх оноос Засгийн газар хоёр яамаар бүл нэмж буй. Тухайн хоёр яамны сайд болох том амбицтай УИХ-ын гишүүд байгаа нь энэ өөрчлөлтийг хийх нэг шалтгаан ч болж буйг хэлэх нь зүйн зөв болов уу.

Эрх мэдэл, хүч тэнцвэртэй намын дарга болох Л.Оюун-Эрдэнэд түүхэнд үлдэх үү, зургаа үлдээсэн Ерөнхий сайд, намын дарга байх уу гэдгийг харуулах улс төрийн урт зам үлдсэн уу, богино зам үлдсэн үү гэдгийг харах л үлдлээ.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж