Танилц: ЗГ-ын хуралдаанаар хийгдэх томилгоо | News.MN

Танилц: ЗГ-ын хуралдаанаар хийгдэх томилгоо

Танилц: ЗГ-ын хуралдаанаар хийгдэх томилгоо

Засгийн газраас өнөөдөр дараах томилгоог хэлэлцэнэ. Хэд, хэдэн агентлагийн даргын нарын суудал эзгүй байгаа билээ. 


УТБЗ-ЫН ДАРГААР Х.ХЭРЛЭНГ ТОМИЛНО

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын суудалд Х.Хэрлэнгийн нэр яригдаж буй. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байсан түүнийг УБТЗ-ын даргаар томилох тохироо хийсэн гэх мэдээлэл байгаа. Өөрөөр хэлбэл, оросуудтай үг хэлээ амархан ойлголцож чадах хүнийг томилох ёстой гэсэн албан бус яриа ч улс төрийн хүрээнээс сонсогдох болсон билээ.

Дөрвөн жилийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон. Гурван жилийн хугацаанд түүний орлого гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижсан нэг жишээ. 2019 онд түүний жилийн орлого нь  492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж  нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлогогүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр "Land  rover", "Range rover" загварын хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.

 

ИНЕГ-ЫН ДАРГАД С.МӨНХНАСАНГ ТОМИЛНО

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үнэндээ  ИНЕГ түүний вант улс болж хувирсан тул өргөдлийг өөрөөр нь өгүүлсэн гэж хэлж болно.

Тиймээс ИНЕГ-ын дараагийн дарга хэн байх нь олны анхаарлын төвд байна. Сүүлийн үед Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар С.Мөнхнасанг томилох сураг дуулдаж эхэлсэн.  Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал,  ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нартай хамт 10 сая төгрөгийг байгууллагын дотоод журам зөрчин олгосон хэрэгт шалгаж буй юм. Гэвч эцсийн шийдвэрийн шүүх гаргах учраас өмнө нь дүгнэхэхэд эрт байна. Уг хэрэг шүүхэд шилжээд буй юм. Тиймээс С.Мөнхнасанг одоогоор буруутгах эрт бөгөөд Ерөнхий сайд шийдэх асуудал юм.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ О.ХУЛАН ЖИНХЛЭХ ҮҮ?

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж буй. Түүний хувьд албан тушаал эрх мэдлээ ашиглаж авлига авснаа хүлээн зөвшөөрсөн тул энэ удаад шүүхээс ял сонсолгүй торгуулаад өнгөрөх бололтой. Шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан. Иймд түүнийг ажлаас нь чөлөөлж түүний орны хүнийг өнөөдөр томилно. Энэ удаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Хулан, тус компанийн Стратеги эрхэлсэн дэд захирал асан О.Одбаяр нарын нэр яригдаж байсан юм. Харин Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар О.Хуланг захирлын орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-24 192.82.84.161

Kherlen gej Khuukiin bardaaknii and ni.

Avatar

Зочин 2021-11-24 103.80.211.207

1.1 тэрбумын хадгаламжтай хүн ажил шударгаар хийх үү. Их мөнгө тогшихоо, том хор найруулж сурсан нөхөр байгаа даа. Харин хадгаламжиндаа мөнгөгүй нөхөр албан тушаал дээр очихдоо эхлээд тэр местэнд тогтохоо, дасахаа, хүнд үнэлэгдэхээ бодно, за дараа нь яаж мөнгөжихөв гээд хань хамсаатан цүнк баригч төрүүлж эхлэнэ дээ. Энэ хоёрын сүүлийн вариант нь жаахан улсад ашигтай байх байх даа.

Avatar

Т 2021-11-24 64.119.17.189

Нохойн бааснууд байна даа

Avatar

Заагч 2021-11-24 202.9.46.133

Хуан гэж хог вирус хятад юм байна доор дэмжээд байгаа хог гамингууд уу лав Монгол хvн биш ээ еер хvн сонгое.

Avatar

Заагч 2021-11-24 202.9.46.133

Хулан гэж урдаас ирсэн вирус данжаад л байна шт еер хvн сонгооч.

Avatar

Зочин 2021-11-24 202.126.89.126

Odbayar bol chadah bh shuu. Uuriin tolgoitoi hun shig sanagddag

Avatar

Зочин 2021-11-24 66.181.161.47

Hulan bol chadvartai mundag busgui, demjij bna!

Avatar

Unshigch A 2021-11-24 103.26.194.229

Hulan harin nudee olson tomilgoo bn daa

Avatar

Зочин 2021-11-24 202.72.245.230

Жилийн тэрбум төгрөгийн орлоготой хүн төрд ямар зорилгоор ажиллах вэ?Цалин авах л гэж лав биш байх.Энэ томилгоонууд,ковид,ирэх оны төсөв,татвар,юмны үнэ ,үнэхээрийн хэцүү байнаа.Нам гэдэг нь хүмүүсийн баяжих арга зам болчихсон .Мэргэжил боловсролыг уландаа гишгэсэн.Аргатай,зальтай нь намд элсэж,гишүүн болж найз нөхөд хамаатан саднаа мэргэжил боловсролгүй байсанч албан тушаалд томилуулдаг,төсөв нэрээр хэрэггүй юманд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг.Хойч үе минь яана даа!!!!

Avatar

Зочин 2021-11-24 103.229.122.11

Энэ Хэрлэн гэж нөхөр дээхэн үед Ашигт малтмалын газрын дарга байхдаа цулайсан гэж хүмүүс ярьдаг шдээ???

Avatar

Зочин 2021-11-24 199.249.230.174

Хэрлэн ч Хүкийн хүн ш дээ Хулан гэж хэн бэ? Мөнхнасан бол их давгүй нисэхийг харин ч нэг аваад явчих чадвартай залуу дааа ийм л хүмүүсийг томилмоор байгаан

Avatar

Зочин 2021-11-24 45.151.167.11

Tomilgoogoo hurdan hiigeechee ene salbaruud chin ezengui ezguureed bn

Avatar

Зочин 2021-11-24 185.31.175.240

Ene 3 dotor arai deer n Munkhnasan bn daa nuguu 2 n ch medehgui ee bvtehgui te xaxa

Avatar

Зочин 2021-11-24 185.31.175.240

Мөнхнасан их шийдэмгий хүн санагдсан шинчлэл хийж чадах байх найдаж байна

Avatar

Зочин 2021-11-24 202.9.47.58

1.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн Төрд ажиллаад яах юм бэ?!!! Идэж уусан нь болно!!!
Ажлаа мэддэг, хийдэг, ухамсартай Ардын хүүхдүүдээс тавьж ажиллуулаач!!!

Avatar

Зочин 2021-11-24 66.181.161.20

Энэ томилгоогоо одоо хийгээд ажлаа бодмоор байноо Ерөнхий сайд аа. ИНЕГ-ынхэнд бүгдэд нь таалагдсан хүн олж томилно гэвэл үлгэр шүү. Хуучин авилгач луухгарууд нь сандал суудалдаа үлдчих санаатай Мөнхнасанг янз бүрээр л харлуулах гэж үзэж байна даа. Оны сүүлч боллоо, бүгд хүлээлтийн байдалтай шийдвэр гаргаж, ажлаа явуулдаг хүн алга😬

Avatar

Зочин 2021-11-24 103.14.36.18

Хэрлэн бол Хүүк, Занданшатар нарын гарын хүн, хамаг идэж уух юмыг нь хийдэг.

Avatar

зочин 2021-11-24 192.82.71.17

Элбэгээ сүрхий золиг шүү. Женко-г хулгайчийн нөөцтэй гээд байсан, бас л олныг хамруулсан байгаа биз

Avatar

Чука 2021-11-24 202.126.88.211

Одбаяр хийж чадна.Хулан арай жулдана

Avatar

Зочин 2021-11-24 192.82.82.115

harin ch salbartaa mergejiliin turshlagatai hun shuu zaaval olnii tanil hun bh stoemuu Khulan chin harinch mundag hiih bh shuu

Avatar

Зочин 2021-11-24 202.126.89.173

Хулгайчдын арми, авлигачин нам

Avatar

Badarch taxar 2021-11-24 64.119.24.138

Хүнээ зөв олж томилж чаддаггүй юм дандаа толгойдоо авилга бодсон юмнуудыг томилдог байсан !!!! Одоо яасан бол ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж