Вакцины цэгүүд уртасгасан цагаар ажиллаж байна | News.MN

Вакцины цэгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

COVID-19

Вакцины цэгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Вакцины цэгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.11.24/ явуулын 23, суурин 53, түр 23 цэгт 100 багийн 450 эмч, ажилтан ажиллаж, 6338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвүүдэд 23 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 85, хоёр дахь тунд 208, нэмэлт сэргээх тунд 6227, нийт 6520 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.8 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 28.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2968 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.907 (76.4 хувь), 16-17 насны 26.705 (78.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuun xamgaaltad 2021-11-24 216.200.84.188

bycduugaa

Avatar

xyyramchy,em Tariyr, dysaalga beldc+ayultai,xopxoisgyi,hot,daryi oopcduxoo. 2021-11-24 216.200.84.188

1 jil xyrtel xamgaalj, nyyr ugultgyi,xaritsltgyi baix.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж