Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд эрүүл мэндийн салбарын шинэ жишиг “Интермед” | News.MN

Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд эрүүл мэндийн салбарын шинэ жишиг “Интермед”

Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд эрүүл мэндийн салбарын шинэ жишиг “Интермед”

Ковид-19 цар тахал эрүүл мэндийн салбарт хөрөнгө хаях ёстойг дэлхий нийтэд ойлгуулсан өдөр хоногууд үргэлжилж байна. Монголд ч ялгаа алга. Бүтэн хоёр жилийн турш коронавирустэй “гардан тулалдсан” эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудал, олон жилийн турш гар хүрээгүй шахуу эмнэлгийн барилгын засвар, тоног төхөөрөмж гээд олон л зүйлийг ил болголоо. Гэхдээ энэ удаад эрүүл мэндийн салбарт учирч буй зовлон, бэрхшээлийг дахин тоочих гэсэнгүй. Харин энэ салбарт гэрэл асааж, “мөс хагалж” буй нэгэн эмнэлгийн талаар “Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд” цуврал онцлохоор шийдлээ.  

Төрийн нуруунд үүрүүлж явсан эрүүл мэндийн салбар 1990 оноос л зах зээлийн зарчмаараа хөгжиж, бас хувьсан өөрчлөгдөж ирлээ. Харин энэ салбарт хувийн томоохон хөрөнгө оруулалтууд орж ирж, “мөс хагалсан”-аар өдгөө Монголчууд орчин үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой болсон. Үйлчилгээний соёл, чанар, тоног төхөөрөмж гээд бүхий л зүйлээрээ салбартаа шинэ жишиг, босго тогтоосон “Интермед” эмнэлгийн хөгжлийн түүхээс хуваалцъя.