Богд Зонховагийн хөшөөний төсөв олон нийтийн анхаарлын төвд байна. МАН-ын баталсан төсөвт иргэд шүүмжлэлтэй хандаж, асуудал өндөр авч байна. Иргэдийн зүгээс хөшөө барихаас илүүтэй эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулбал хэрэгтэйг онцолж буй. Тэгвэл төсвөө бүрэн гүйцэт уншилгүй баталсан гишүүдийн тоог УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нэмэв.
Тэрбээр “Хамаагүй туйлширч болохгүй. Хариуцлага тооцох ёстойд нь тооцоод төсвийг нь хянаад тэр том бүтээн байгуулалтыг дуусгах хэрэгтэй. Царцаагаад хаявал бас л татвар төлөгчдийн мөнгө үрэгдэнэ” гэсэн юм.
Хөшөө тойрсон эргэлзээ эхнээсээ тайлагдаж байгаа ч УИХ-ын зарим гишүүн учрыг нь олж хужрыг нь тунгааж чадаагүй гэдгийг тэдний ярьснаас анзаарагдсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар төсвийг мэдээгүй гэх тайлбарыг өгсөн бол Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас оруулаагүй. УИХ дээр санал ороод явсан гэх тайлбарыг өгсөн юм.
Холбоотой мэдээ