Эрдагон: Эдийн засгийн тусгаар тогтнолын дайнд Турк ялна

Хуучирсан мэдээ: 2021.11.23-нд нийтлэгдсэн

Эрдагон: Эдийн засгийн тусгаар тогтнолын дайнд Турк ялна

Эрдагон: Эдийн засгийн тусгаар тогтнолын дайнд Турк ялна

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон өчигдөр хатуу бодлогын хүү инфляцид нөлөөлж бууруулахгүй гэж мэдэгдээд "Турк улс эдийн засгийн тусгаар тогтнолын дайнд ялна" гэж амлалаа. Эрдагон засгийн газрын хуралдааны дараа хэлсэн үгэндээ валютын өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татаж, ажлын байр бий болж байгааг онцоллоо.

Эрдагон хэлэхдээ засгийн газар “өндөр хүү-бага ханш” гэх харгис тойргийн оронд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ажил эрхлэлт, экспортод чиглэсэн эдийн засгийн бодлогоор “улс орныхоо төлөө зөв зүйл” хийхээр зорьж байгаа гэв. Туркийн төв банк өнгөрсөн Пүрэв гаригт бодлогын хүүгээ 100 суурь нэгжээс 15 хувь болгон бууруулж, оны эцсээс өмнө хүүгийн нөхцөлийг зөөлрүүлнэ гэж мэдэгдсэн. Ингэснээр есдүгээр сараас хойш хүүгээ 400 суурь нэгжээр буулгаад байна.

Эрдагон лирийн ханш сул байгааг гадаад валют, зээлийн хүүгийн "тоглоомтой" холбон тайлбарлажээ. “Валютын ханш, зээлийн хүү дээр тоглож байгааг бид харж байна. Бид нэр төртэй орсон тэмцэл бүрээсээ хатуу байр суурьтай байж гарч ирсэн.  Аллахын тусламж, ард түмнийхээ дэмжлэгээр бид эдийн засгийн тусгаар тогтнолын дайнаас ялалт байгуулан гарч ирнэ!” гэж тэрээр хэлсэн юм.

Зээлийн хүүг бууруулах нь инфляцыг бууруулах цорын ганц арга зам гэсэн үзэл бодлыг Эрдоган дэмжсээр ирсэн.  Тэрээр экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэхийг уриалав. Албан ёсны мэдээллээр өнгөрсөн аравдугаар сард жилийн инфляцын түвшин өмнөх оны үеийнхээс 19.89 хувьд хүрсэн нь хүнс, үйлчилгээ, орон сууц, эрчим хүчний үнэ зарим талаараа өссөнтэй холбоотой. Төв банк инфляцын дарамт түр зуурынх боловч 2022 оны дунд үе хүртэл үргэлжилнэ гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILY SABAH

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж