Ч.Бадрал дуурийн А зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.23-нд нийтлэгдсэн

Ч.Бадрал дуурийн А зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртжээ

Ч.Бадрал дуурийн А зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртжээ

Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа дуучин Ч.Бадрал Норвегийн Осло хотноо зохион байгуулсан олон улсын дуурийн дуулчдын уралдааны дэд байрын шагнал хүртжээ. Тодруулбал, тус улсын хатан хаан Сониогийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн А зэрэглэлийн уралдаан юм. Энэ уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ жил дэлхийн 63 орны 501 дуучин дөрвөн үе шаттай өрсөлдсөн байна.

Эдгээр уран бүтээлчээс Монгол, АНУ, ОХУ, Норвеги гэсэн зургаан орны дуучин финалын шатанд шалгарч, Монгол Улсаас анх удаа дуучин Ч.Бадрал амжилттай оролцож, шагнал хүртсэн тухайгаа дуулгалаа.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Монгол Улсаасаа анх удаа оролцож анхны шагналтан боллоо. Ойрд уралдаагүй сайхан байлаа. Энэ сайхан уралдааны шагналыг эх орондоо авч ирсэндээ бас баяртай байна" гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

БЛИЦ

Боловсрол:

  • 2012 онд Хөгжим бүжгийн коллеж
  • 2016 онд ОХУ-ын Москва хотын Гнесиний Хөгжмийн Академийн бакалавр
  • 2018 онд Гнесиний Хөгжмийн Академийг мастер зэрэглэлийн мэргэжлийн дуурийн дуучнаар төгссөн.

Ажилласан байдал:

  • 2008 оноос ЦДБЭЧ-ын гоцлол дуучнаар ажиллаж байгаа
  • 2015-2016 он хүртэл ОХУ-ын Магнитогорск хотын ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилласан.
  • 2018 оноос Итали улсын театруудад гэрээгээр ажиллаж эхэлсэн

Хэлний мэдлэг:

  • Орос , Итали

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж