Японы гүнж Нью-Йоркт төөрчээ | News.MN

Японы гүнж Нью-Йоркт төөрчээ

Японы гүнж Нью-Йоркт төөрчээ

Японы гүнж Нью-Йоркт төөрчээ

Японы угсаа залгамжлах хунтайж Акишиногийн охин, гүнж Мако Комүро эгэл гаралтай нөхөр Кэй Комүрогийн хамт шинэ амьдралаа эхлүүлэхээр АНУ-ын Нью-Йорк хотод өнгөрсөн долоо хоногт ирсэн.  Гэвч гүнж Bed Bath&Beyond-оос гэр ахуйн хэрэгсэл авахаар ганцаараа "Big Apple"-ийн гадаа алхаж яваа зураг нь "Dailymail" сайт дээр дээр тавигдсан байна.

Тэрбээр цаг хагас гаруйн хугацаанд дэлгүүрээр эргэлдэж, угаалгын өрөөний алчуур, хувцасны өлгүүр, угаах юмны сагс, ариун цэврийн цаас гэх мэт зүйлс худалдаж авчээ. Гүнж энгийн урт ногоон хүрэм, хар цамц, хөх жинс өмсөөд, ямар ч бие хамгаалагчгүйгээр түрдэг тэрэг түрээд дэлгүүр хэсч явсан байна.

Мако гүнж одоо эзэн хааны гэр бүлийн гишүүн байхаа больсон учраас шинэ улсад, жирийн иргэний амьдралд дасан зохицохоос өөр аргагүй юм. Тэрбээр Баасан гаригт дэлгүүр хэсээд харих замдаа их хотод төөрч, хүмүүсээс зам асуун гудмаар нааш цааш алхаж явсан аж. Мако төөрсөндөө тийм ч их бухимдаж сандарсан шинжгүй байв. Эцэст нь 18:00 цагийн үед тэрбээр дөрвөн тортой юм барьсаар байрандаа буцаж ирэхэд нөхөр нь байрныхаа үүдэнд тосч авчээ.

Олон хүн түүний хуримыг дэмжээгүй хэдий ч Мако их сургуульд байхаасаа үерхсэн найз залуу Кей Комүротойгоо сүй тавьснаасаа найман жилийн хойно сая гэрлэсэн юм. Японы эзэн хаан Нарухитогийн ач охин Мако нь Нью-Йорк дахь хуулийн фирмд ажилладаг нөхрөө дагаж АНУ-д ирэхийн тулд анх удаа гадаад пасспорт авчээ. Тэрбээр эзэн хааны гэр бүлийг орхисноороо 140 сая иенээс татгалзсан. Шинэхэн хосууд сарын түрээс нь 4500 ам.доллараас эхэлдэг Манхэттен дэх орон сууцанд амьдарч байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-11-23 202.126.89.92

Harry bolon meghan-ii ger bultei nz bolox xeregtei shde.

Avatar

Зочин 2021-11-23 217.79.178.53

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Z 2021-11-23 106.157.236.85

Naruhitogiin ohin bish zee duu ni. Akishino chini Naruhito haani duu ni

Avatar

🌹🌹🌹 2021-11-23 202.126.89.193

Хөөрхөн 🌼🌼🌼

Avatar

Зочин 2021-11-23 66.181.178.113

элэнцгийн гүнж вэ хэддүгээр зуунд амьдраад байгаа нөхөд вээ

Avatar

Зочин 2021-11-23 103.212.118.164

Нилээд орон Хаадтай, хааны угсааны эмэгтэйчүүдийг гүнж гэдгийг мэдэхгүй юу..Капиталист нийгэмд өв хөрөнгийнхөө байдлаар зэрэг зиндаа тогтодгийг мэдэхгүй уу.. Өөрийн хөрөнгөгүй байж,хөрөнгөтний охид рүү санаархаад хэрэггүйг мэдэхгүй юу.Одоохондоо манайд капиталйзм ариа бүрэн төлөвшөөгүй төөрч байна.Мөдхөн бүх зүйл хэвшинэ. Тэхэд чи хэн болохоо мэднэ.

Avatar

Зочин 2021-11-23 124.158.65.73

Haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж