Японы гүнж Нью-Йоркт төөрчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.23-нд нийтлэгдсэн

Японы гүнж Нью-Йоркт төөрчээ

Японы гүнж Нью-Йоркт төөрчээ

Японы угсаа залгамжлах хунтайж Акишиногийн охин, гүнж Мако Комүро эгэл гаралтай нөхөр Кэй Комүрогийн хамт шинэ амьдралаа эхлүүлэхээр АНУ-ын Нью-Йорк хотод өнгөрсөн долоо хоногт ирсэн.  Гэвч гүнж Bed Bath&Beyond-оос гэр ахуйн хэрэгсэл авахаар ганцаараа "Big Apple"-ийн гадаа алхаж яваа зураг нь "Dailymail" сайт дээр дээр тавигдсан байна.

Тэрбээр цаг хагас гаруйн хугацаанд дэлгүүрээр эргэлдэж, угаалгын өрөөний алчуур, хувцасны өлгүүр, угаах юмны сагс, ариун цэврийн цаас гэх мэт зүйлс худалдаж авчээ. Гүнж энгийн урт ногоон хүрэм, хар цамц, хөх жинс өмсөөд, ямар ч бие хамгаалагчгүйгээр түрдэг тэрэг түрээд дэлгүүр хэсч явсан байна.

Мако гүнж одоо эзэн хааны гэр бүлийн гишүүн байхаа больсон учраас шинэ улсад, жирийн иргэний амьдралд дасан зохицохоос өөр аргагүй юм. Тэрбээр Баасан гаригт дэлгүүр хэсээд харих замдаа их хотод төөрч, хүмүүсээс зам асуун гудмаар нааш цааш алхаж явсан аж. Мако төөрсөндөө тийм ч их бухимдаж сандарсан шинжгүй байв. Эцэст нь 18:00 цагийн үед тэрбээр дөрвөн тортой юм барьсаар байрандаа буцаж ирэхэд нөхөр нь байрныхаа үүдэнд тосч авчээ.

Олон хүн түүний хуримыг дэмжээгүй хэдий ч Мако их сургуульд байхаасаа үерхсэн найз залуу Кей Комүротойгоо сүй тавьснаасаа найман жилийн хойно сая гэрлэсэн юм. Японы эзэн хаан Нарухитогийн ач охин Мако нь Нью-Йорк дахь хуулийн фирмд ажилладаг нөхрөө дагаж АНУ-д ирэхийн тулд анх удаа гадаад пасспорт авчээ. Тэрбээр эзэн хааны гэр бүлийг орхисноороо 140 сая иенээс татгалзсан. Шинэхэн хосууд сарын түрээс нь 4500 ам.доллараас эхэлдэг Манхэттен дэх орон сууцанд амьдарч байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж