Ус, агаар, хөлсний бохирдолтой манай дэлхий тун удахгүй нарны аймгийн хог хаягдал болох замдаа орж байна. Ютагийн их сургуулийн судлаач Жейк Эббот “ Дэлхий өөрийн цагирагтай болох замдаа орж байна. Энэ нь зүгээр л сансрын хог хаягдлаас бүтнэ" гэж энэ сарын эхээр Солт Лэйк Трибюнд ярьжээ.
Манай гаригийн хөрш Бархасбадь, Санчир, Далай ван, Тэнгэрийн ван гаригууд зарим төрлийн цагирагтай байдаг. Санчир гаригийг чимэглэсэн өргөн цагиргууд нь гаригийн тойрог замд түгжигдсэн мөс, чулуунаас бүрддэг.
Гэхдээ дэлхийнх ийм биш. Манай гаригийн хувьд энэ цагираг нь бүрэн хүний гараар бүтээгдсэн буюу зогссон, эвдэрсэн хиймэл дагуулууд, пуужингууд болон сансарт суурилсан бусад хог хаягдлууд байх юм.
АНУ-ын батлан хамгаалах яам болон сансар судлалын "NASA" агентлагийн Орбитын хог хаягдлын хөтөлбөрийн газраас дэлхийг тойрон эргэлдэж буй объектуудын нарийвчилсан бүртгэлийг хөтөлдөг. Одоогийн байдлаар дэлхийн тойрог замд 23,000 ширхэг хог хаягдал байгаа гэж тооцоолж байна. Тэдгээрийн хамгийн жижиг нь софтболоос томгүй. Түүнчлэн цагт 17,500 милийн хурдтай эргэлдэж буй том хэсгүүд нь сансрын аялал, судалгаанд ноцтой аюул учруулж байна. Ютагийн судалгааны багийнхан хэрхэн дэлхийн тойрог замыг аюулгүй, эдийн засгийн хэмнэлттэй цэвэрлэх вэ гэж судалсаар байгаа юм.
Жилд эдгээр хог хаягдлын 200-400 ширхэг нь дэлхийд буцаж ирдэг гэж үздэг ч ихэнх нь хөнөөл үзүүлэхээсээ өмнө агаар мандалд шатдаг.
SpaceX компанийг үндэслэгч Элон Маск болон Жефф Бэзосын "Blue origin" нар ойрын жилүүдэд хэдэн арван мянган хиймэл дагуул хөөргөх тухай зарласан. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Оросын сансрын агентлаг өөрийн идэвхгүй хиймэл дагуулуудын нэгийг нь анхааруулгагүйгээр сөнөөж, 2,5 тонн жинтэй хиймэл дагуулыг хэсэг хэсгээр нь дэлбэлсэн.
ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST
ИСҮ
Холбоотой мэдээ