"Хөгширч буй" Хятад ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулна | News.MN

"Хөгширч буй" Хятад ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулна

"Хөгширч буй" Хятад ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулна

"Хөгширч буй" Хятад ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулна

Хятад улс ахмад настнуудад чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим орон нутгуудад туршилтын хөтөлбөр явуулахаар болсныг тус улсын "Үндэсний эрүүл мэндийн комисс" Даваа гаригт мэдэгдэв. Мөн өндөр үр дүн үзүүлсэн туршилтын хөтөлбөрүүдийг 2023 оноос улсын бодлогын түвшинд авч хэрэгжүүлэхээр болжээ.

Хятад улсад өндөр настнуудын тоо нэмэгдэхийн хэрээр тус бүлгийн хүмүүст чиглэсэн халамж үйлчилгээний асуудал хурцаар тавигдаж байгаа юм. Тухайлбал, 2010 онд 65 болон түүнээс дээш насны иргэд Хятадын хүн амын 8.87 хувийг эзэлж байсан бол 2020 онд энэхүү үзүүлэлт 13.5 хувьд хүрчээ. Ийнхүү хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийн тоо буурснаар ахмад настнуудад өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхэд улам төвөгтэй болж байгаа аж.

Туршилтын хөтөлбөрүүдийг Хятадын 33 засаг захиргааны 15 нэгжид ирэх жилээс хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Үүнд ахмад настнуудад үйлчилдэг эмнэлгийн байгууллагуудын тоог нэмэгдүүлэхийн тулд зарим эмнэлгийг ахмад настнуудын асрамжийн төв болгон өөрчлөх, томоохон хэмжээний асрамжийн төвүүдийг байгуулахад төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд багтжээ.

Мөн ахмад настны асаргаа сувилгаагаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний бэрхшээлтэй ахмад настнуудыг гэрээр нь үзэх, эмнэлгийн болон асаргааны үйлчилгээний төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгох туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: US NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-23 217.79.178.53

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж