Интерполд Хятадаас нэр дэвшигч тэрс үзэлтнүүдийг айлгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.23-нд нийтлэгдсэн

Интерполд Хятадаас нэр дэвшигч тэрс үзэлтнүүдийг айлгаж байна

Интерполд Хятадаас нэр дэвшигч тэрс үзэлтнүүдийг айлгаж байна

Олон улсын эрэн сурвалжлах байгууллага Интерполд Хятад улсаас нэр дэвшигч Ху Бинченийг эсэргүүцэн 20 орны 50 улстөрч мэдэгдэл хийжээ. Тэд Хятад улс Интерполд хүнээ шургуулснаар эрэн сурвалжлах байгууллагыг зүй бусаар  ашиглахад нь “ногоон гэрэл”-ээр дэмжсэн үйлдэл болон гэж мэдэгджээ.

Интерполын гүйцэтгэх хорооны Олон нийтийн аюулгүй байдлын ахлах ажилтанаар нэр дэвшсэн Ху Бинченийг гадаадын улстөрчид, хүний эрхийн нийгэмлэгүүдийн зүгээс эсэргүүцэж байна. Хэрвээ Ху Бинчен сонгогдвол хилийн чанад дахь Хятадын олон мянган тэрс үзэлтнийг эрсдэлд оруулж  болзошгүй гэсэн айдас тэдэнд байгаа юм.

Ху Бинчен нь Интерполын бодлого, чиглэлийг боловсруулж, ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажилд хяналт тавих үүрэг бүхий 13 гишүүнтэй хороонд Азийн төлөөлөгчөөр хоёр суудлын төлөө нэр дэвших гурван нэр дэвшигчийн нэг юм.

Нийт 194 гишүүн бүхий олон улсын эрэн сурвалжлах сүлжээ байгууллага Интерпол нь алан хядагчид болон оргосон гэмт хэрэгтнүүдийн эсрэг арга хэмжээ авах үүрэгтэй хүчний байгууллагуудын дундын мэдээллийг төвлөрүүлж, хэд хэдэн мэдээллийн санг хянаж ажилладаг. Дундын мэдээлэл гэдэгт хурууны хээ, ДНХ, царай таних мэдээлэл зэрэг орох юм. Мөн Интерпол нь “улаан мэдэгдэл”-ийн тогтолцоо, “шилжүүлэн өгөхөөр хүлээгдэж буй гэмт этгээдийн байршлыг тогтоож, түр баривчлах” хүсэлт зэрэг үйл ажиллагааг явуулдаг.

АНУ-ын сенатч Марко Рубио, бүрэн эрхт төлөөлөгч Майк Галлахер болон Их Британи, Австрали, Европын парламентын хууль тогтоогчдыг оролцуулсан 20 орны 50 улстөрч өчигдөр Ху Бинченийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн захидалыг өргөн барьжээ.

Ху Бинчен Интерполд нэр дэвшсэн нь Хятадад “Интерполыг зүй бусаар үргэлжүүлэн ашиглах болон хилийн чанадад амьдарч буй хэдэн арван мянган Хонгконг, Уйгур, Төвд, Тайвань, Хятадын тэрс үзэлтнийг ноцтой эрсдэлд оруулах нь гэж эмээж байна.

Олон улсын хууль тогтоогчдын бүлэг болох Хятадын асуудлаарх парламент хоорондын холбооноос гаргасан уг захидалд, уйгур идэвхтэн Идрис Хасаныг Бээжингийн хүсэлтийн дагуу Интерполын улаан мэдэгдэлд оруулж, өнгөрсөн долдугаар сард Мароккод баривчлагдсан талаар дурджээ. Уг "улаан мэдэгдэл" нь урьд нь устгагдсан байсан мэдэгдэл аж. Хятадын баруун хойд зүгт байрлах Шинжаан-Уйгурт амьдарсаар ирсэн түүхтэй исламын шашинт үндэстний цөөнх болох уйгуруудын эсрэг хүчирхийлэл үйлдэж байна гэж Бээжинг буруутгадаг. АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Блинкэн гуравдугаар сард хэлэхдээ уйгуруудын эсрэг хомроглон устгах болон хүний ёсонд харш хэргүүд үйлдсээр байна гэж Бээжинг буруутгасан. Түүний мэдэгдлийг Бээжин эрс няцаасан.

Интерполыг урьд нь Хятадын Аюулгүй байдлын яамны ажилтан удирддаг байсан. Интерполын ерөнхийлөгч асан Мэн Хонвэй нь 2018 онд Францаас Хятад руу аялахдаа сураггүй алга болсон. Хожим нь түүнийг Ши Жиньпин ерөнхийлөгчийн авлигатай тэмцэх хөдөлгөөний үеэр авлигын хэргээр 13,5 жилийн хорин ялаар шийтгэсэн гэх мэдээлэл гарсан.

ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж