Газпром: Молдав руу 2 хоногийн дотор хий нийлүүлэхээ зогсооно

Хуучирсан мэдээ: 2021.11.23-нд нийтлэгдсэн

Газпром: Молдав руу 2 хоногийн дотор хий нийлүүлэхээ зогсооно

Газпром: Молдав руу 2 хоногийн дотор хий нийлүүлэхээ зогсооно

Молдав улс төлбөрийн хугацааг хэтрүүлсний улмаас Газпром хийн нийлүүлэлтээ 48 цагийн дотор зогсоож болзошгүй байгаа талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Куприянов Оросын “NTV” сувагт ярилцлага өгөх үедээ хэлэв. Мөн тус мэдэгдлийг Молдавын талд  хэдийнэ хүргүүлсэн аж.

Газпром, Молдовагаз компаниуд хийн нийлүүлэлтийн гэрээгээ өнгөрсөн аравдугаар сард таван жилээр сунгасан юм. Хэлэлцээний дараа Молдавын шадар сайд төдийгүй дэд бүтцийн сайд Андрей Спину “Молдав улс Оросоос 1000 шоо метр хийг 450 ам.долларын үнээр худалдан авахаар боллоо” гэж мэдэгдэж байв.

Молдавын эдийн засгийн хүнд нөхцөл байдал болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн байр суурийг харгалзан хийн үнийг шинээр тогтоож өгөхийг Молдавын талаас удаа дараа хүссэний дагуу тус гэрээг байгуулжээ. Харин Газпромын зүгээс төлбөрийг хугацаанд нь хийх шаардлагыг Молдавын талд тавьжээ.

Ийнхүү арваннэгдүгээр сарын 22-ний өдөр хийгдэх байсан төлбөрийн ээлжит хугацааг хэтрүүлсэн тул Газпром гэрээний дагуу 48 цагийн дотор хийн нийлүүлэлтээ зогсоох ёстойг Куприянов онцлов. Мөн тэрбээр "Молдав гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд сэтгэл дундуур байна" гэжээ.

Газпром зах зээлийн нөхцөл байдал болон биржийн арилжааны үндсэн дээр байгалийн хийн үнийг тогтоосон ч Молдавын талаас илүү хөнгөлөлттэй үнэ санал болгохыг хүсч байгаа юм. Одоогийн байдлаар Молдавын хэрэглэгчид Газпромд 433 сая ам.долларын өртэй бөгөөд хугацаа хэтэрсэн төлбөрийг нэмж тооцвол нийт өрийн хэмжээ 709 сая ам.доллар болох аж. Талууд хөндлөнгийн хяналтаар энэ тоог тодорхой болгох тохиролцоонд хүрсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж