Камбож улс Covid-19-ийн эсрэг вакциныг тарьж эхлэх үед гудамжаар бүхэл бүтэн иргэдийн цуваа үүсч, халуун нарнаар гутлаа үлдээн эгнээгээ хадгалж байв. Гэхдээ кампанит ажил эхэлснээс хойш гурван сарын дараа хүн амын ердөө 11 хувь нь дор хаяж нэг тунг авсан байна. Харин хөгжингүй Япон улсад ийм түвшинд хүрэхийн тулд хоёр долоо хоног зарцуулсан.
Одоо хоёр улс вакцижуулалтын хувиараа дэлхийд дээгүүрт ордог Ази-Номхон далайн орнууд, АНУ болон Европын орнуудыг ардаа орхин тэргүүлж байна.
Өндөр хувьтай улсуудын дунд баян, ядуу эсвэл олон хүн амтай, бага хүн амтай гэх төрлүүд байгаа ч бүгд SARS зэрэг халдварт өвчний туршлагатай ба вакцин худалдаж авах хүчтэй хөтөлбөрүүдтэй байгаа нь ажиглагджээ.
Вакцинжуулалт хожуу эхэлсэн улс орнуудын хувьд Covid-19-ийн тохиолдлын тоо бага байсан, нийлүүлэлтийн асуудал болон бусад хүчин зүйлээс шалтгаалжээ. Гэхдээ тухайн үед АНУ, Их Британи болон Энэтхэг улсуудад нас баралт нэмэгдэж байсан нь вакцинд эргэлзэж байсан хүмүүсийг хүртэл хүчин чармайлтаар ятгах болов.
Камбож нь бүс нутагтаа хамгийн түрүүнд буюу хоёрдугаар сарын 10-нд вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн бөгөөд АНУ, Их Британи хоёр сарын дараа эхлүүлсэн. Бүс нутгийн бусад орнуудын тухайд тавдугаар сарын эхээр "дельта" хувилбар хурдацтай тархаж эхэлмэгц 16 сая хүн амын дөнгөж 11 хувь нь хамгийн багадаа вакцины эхний тунгаа авсан гэж "Our World in Data" мэдээлэв. Энэ нь тухайн хугацаанд АНУ-д хүрсэн түвшингийн тал орчим хувь, Их Британийн гуравны нэг юм.
Өнөөдөр Камбожийн хүн амын 78 хувь бүрэн вакцинд хамрагдсан бол АНУ-д бүрэн тунгийн вакцинжуулалт 58 хувьтай байна. Камбожийн ерөнхий сайд Хун Сен Бээжинтэй харилцаагаа сайжруулж, Хятадаас бараг 37 сая тун эм авч, заримыг нь хандиваар авчээ. Тэдэнгүйгээр Камбожийн "вакцинжуулалтын ялалт" боломжгүй байсан гэж тэрээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. Тус улс мөн АНУ, Япон, Их Британи болон олон улсын "COVAX" хөтөлбөрөөс их хэмжээний хандив авсан.
Камбож, Японы нэгэн адил Малайз улс эхний гурван сард хурдтайгаар 33 сая хүн амынхаа тав хүрэхгүй хувь нь анхны тунг тарьсан гэж Our World in Data мэдээлэв.
Японы дархлаажуулалтын аян нилээн удаашруулалттай байсан бөгөөд зуны олимп зохион байгуулж чадах болов уу гэж улс орнууд гайхаж байв. Эхэндээ нийлүүлэлтийн асуудал тулгарсан ч гэлээ вакцинд хамрагдхаас өмнө эмнэлзүйн шинжилгээ зайлшгүй байснаас үүдэн хоёрдугаар сарын дунд хүртэл эхлээгүй. Гэвч тухайн үеийн ерөнхий сайд Ёшихидэ Сүга Токио, Осака дахь олон нийтийн вакцинжуулалтын төвүүдийг ажиллуулахын тулд цэргийн эмнэлгийн ажилтнуудыг авчирч, шүдний эмч, фельдшер, лабораторийн техникч нарт эмч, сувилагч нартай хамт тариа хийх боломжийг олгохын тулд хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчжээ.
Долдугаар сард өгсөн хоногийн тунгийн тоо 1.5 сая орчим болж, одоо тус улс 76 орчим хувь нь бүрэн тарьсан байна. Японы амжилтын томоохон хэсэг нь олон нийтийн хариу үйлдэлтэй холбоотой гэж тус улсын COVID-19 эсрэг хариу арга хэмжээ хариуцсан ахлах албан тушаалтан Макото Шимоараисо хэлэв.
SOURCE: NPR.ORG
ИСҮ
Холбоотой мэдээ