"Ойрын хугацаанд хил нээнэ" | News.MN

"Ойрын хугацаанд хил нээнэ"

"Ойрын хугацаанд хил нээнэ"

"Ойрын хугацаанд хил нээнэ"

Хятад улс Эрээний хилийг хааснаар Монгол Улсад импортын бараа тасарч, дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн хомсдохоос гадна үнэ өссөн. Мөн экспорт зогсонги байдалд ороод байна. Тэгвэл Эрээнд халдварын тархалтыг хумигдсан тул өнгөрсөн Баасан гаригаас тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж хэвийн байдалд оруулжээ. Тиймээс хил хэзээ нээгдэх вэ гэсэн асуултад албаны хүмүүсээс тодруулга авлаа.

ХОЁР ТАЛД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗӨРӨХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БАЙГАА

АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун:

-Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулсан ч энэ  нь Хятад улс хилээ шууд нээнэ гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, Эрээн хэвийн амьдралд орсон ч Монголын хилийг арваннэгдүгээр сарын 27-ноос нээнэ гэсэн албан ёсны шийдвэр нь гараагүй байна. Ямар ч байсан Монгол, Хятадын тал халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж хилийг ойрын хугацаанд нээхээр ярилцаж, төлөвлөж байна.

Хил нээгдвэл эхний ээлжид бараа материал, ачаа, чингэлгүүдийг  хилийн дундын бүс дээр солилцохоор хоёр талаасаа тохиролцсон. Ингэснээр хоёр улсын тээврийн жолооч нарыг хоорондоо хавьтахгүйгээр хилийн тэг цэг дээр ачаа барааны чингэлгүүдийг солилцоно.

Одоогоор хилийн хяналт шалгалт, халдвар хамгаалалтын зохицуулалтыг харилцан шийдвэрлэхээр ажиллаж байна. Өмнө нь шинжилгээний хариутай холбоотой маргаан их гарч байсан. Тиймээс нүүрс тээврийн жолоочдын PCR шинжилгээний хариу зөрөх явдал дахин гарахгүй тал дээр хоёр улс анхаарч байгаа.

ХИЛ НЭЭХЭД МОНГОЛЫН ТАЛ БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАСАН

Харин Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханы хэлснээр  Монголын талаас хилээ нээх хүсэлт Хятадын талд байнга тавьж байгаа аж.  Мөн 20 хоногт багтаан авто замын ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ирэх долоо хоногоос хил нээх асуудал албан ёсоор эцэслэгдээгүй гэлээ. Тэрбээр Монголын талаас халдвар хамгаалалт, шинжилгээний цэгүүд дээр анхаарч, тээвэрлэлтийг хэвийн явуулахаар ярилцаж байгаа гэсэн юм. Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад "Дундын бүсийг тохижуулахаар Хятадын талтай хамтран ажиллаж байна. Хил нээгдэх шийдвэр гарвал экспорт, импортын хэвийн үргэлжилнэ. Өмнөхөөс ялгаатай нь халдварын дэглэмийг чанд баримтлуулна" гэлээ.

Ямартай ч ирэх долоо хоногоос хилийг нээж магадгүй гэсэн хүлээлт иргэд, аж ахуйн нэгжүүдэд байна. Гэхдээ арваннэгдүгээр сарын 27-нд нээнэ гэсэн албан шийдвэр гараагүй байгаа юм байна. Хоёр улсын талаас хилийн хяналт, шалгалт дээр зохицуулалт хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд Эрээний хилийг нээхээр ярилцаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дарга нараа 2021-11-23 192.82.80.155

Эрээний 70 мянган хүн Монголын 3 сая хүнийг тэжээдэг гэж онигоо болгож ярьж байна цаана чинь…

Avatar

Зочин 2021-11-23 217.79.178.53

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-23 103.26.195.220

/////////////////////////////////////////// //////////////////////////////////

Avatar

Khukh mongol 2021-11-23 87.97.56.93

Хятад улстай хил гаалиа чангатгаж хаагаад эх орноо сэргээн мандуулах ур ухаан мэдлэг боловсрол монголчуудад байгаа.Харамсалтай нь
Засгийн эрхэнд шургалсан буруу номтнуудад эх орон ард олноо гэх сэтгэл огт алга.

Avatar

Зочин 2021-11-23 59.153.86.19

Ажлын байр биш хөшөө барьдаг тиймээс бид юуч хийж чадахгүй хятадаас 100 хувь хамааралтай байсаар байх болноо

Avatar

Зочин 2021-11-23 59.153.86.19

Ковид гараад 2 жил болж байхад манайх шинжилгээгээч зөв хийж чадахгүй байнашдээ

Avatar

Зочин 2021-11-23 66.181.177.73

Энэ авлигач, хэнэггүй зангаа хэдүүлээ засахгүй бол 20 жилийн дараа ч хэвээрээ л байна даа. Шинжилгээ нь сөрөг гарсан хүмүүсийн зарим нь шинжилгээгээ ч хийлгэнгүй байх. Шууд л бичиг гаргадаг таньдаг хүн байна уу гээд л гүйгээд л дор нь олоод, хэдэн зоос атгуулаад л, бичгээ авна шүү дээ. Тэгээд урд очоод, шижлүүлэхэд эерэг гараадл, бүх Монголыгоо, түүн дотор өөрийгөө, гэр бүлээ алаад лхаяж байгаам даа.

Avatar

YOOOOo 2021-11-23 66.181.189.20

Neged yahin zuger haltai chigeen bailgaad tsagan sariig ungruuh heregtei tegwel bid nar 1 yum oilgoj henii aldaatai uildelees iim bolood baigaa oilh biahdaa

Avatar

Ккккк 2021-11-23 202.126.89.60

Балиар стандартгуц хотын даргатай УБ ХОШЖИН.ЛЛ.ККККК

Avatar

Зочин 2021-11-23 139.59.96.51

Армийн машинуудыг дайчилж ачаа бараагаа тээврийн үндсэн өртөгөөр нь УБ-д авчрах хэрэгтэй. Зуд болоход нохой зоолно гэдэг шиг даварсан хэдэн тээврийн нөхдүүдийг ам руу нь алгадах ЕС байна уу???? Аргыг нь хэлж өгөөд байхад Буян Жагаагийн нэр хүнд өсчихнө гээд иргэдээ бодохгүй байвал арай л харанхуй бүдүүлэг зүйл болно шүү.

Avatar

Зочин 2021-11-23 66.181.161.20

Өө яааг зөв. Ямар ухаантай хүн бэ.

Avatar

Зочин 2021-11-23 202.126.89.233

Дээр үед зуд болж өвс тээх, үер усны аюулын үед тэр олон тээврийн баазтай байж орос, монгол цэргийн машинууд явдаг байв. Одоо Англи мэт гадаад орнууд бараа, хүнс тээвэрт цэргийнхнийг дайчилж байна.

Avatar

ГАМШИГИЙН ӨДРИЙН ТОХИОЛДЛЫН ТООГООО НУУЖ ХААЖ ДАРАЛГҮЙ ҮНЭН ЗӨВ ШУДАРГААР МЭДЭЭЛЭЭСЭЙ ... 2021-11-23 202.126.89.193

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ГАМШИГИЙН ӨДРИЙН ТОХИОЛДЛЫН ТОО ОГЦОМ БУУРСАН ХАРАГДАХ БОЛЖ, 7-ХОН ХОНОГИЙН ДОТОР 5-10 ДАХИН БУУРЛАА, 2500 БАЙСНАА ГЭНЭТ 800, ДАРАА НЬ ГЭНЭТ 236 Ч ГЭХ ШИГ…… ЯДАЖ ТОХИОЛДЛЫН ТООГОО ҮНЭН ЗӨВӨӨР НЬ НУУЖ ХААЛГҮЙ ШУДАРГААР МЭДЭЭЛЭЭСЭЙ …….ДООР ДЭЭРГҮЙ ШИНЭ ЖИЛ, ЦАГААН САР ЯРЬСАН Л ХҮМҮҮС БАЗАРВААНИЙ ХУМ ПАД………….

Avatar

YOOOOo 2021-11-23 66.181.189.20

tussan humuus yamar em uuj emchilgee hiihen meddeg bolson uchraas zaaval urh deer ochij pcr ugch burtguuleh shardlagui bolson bi uruu saya uvdluulduu tehed ta turgen onshluuran avaad ir bid nar uzeed burtgeed ugii geh yum engej ehlheer chin hen 26.000 onshluur avaad ajilgaatai esgiig medehgui zuldeen naidaj hudal unen burtguulehin zuger hun bolgon haniadshig huleen zuvshuurud tusan gereeren uursdun emchleed amidral ehelsen harin ene turiihan hudlaa showdaad baina. yerun bol odoo burtgel hih hrgu

Avatar

Зочин 2021-11-23 202.9.47.0

Saihan medee baina odo hiatad uls l manaihtai hilee neegeegui baina Boomt yah ve 2 ulsiin hiliig neemeer bainaa

Avatar

Зочин 2021-11-23 202.126.88.184

Хятадыг задраасай, сөнөөсэй, үмхий л гээд байдаг. Өмхий х***а нар нь байхгүй бол үхэр монголчууд яаж сөнөхыг харж байгаа биз дээ ххаа

Avatar

Зочин 2021-11-23 202.21.107.122

Би лав хятад задарч бүү бужигнаасай л гэж боддог. Хэрвээ задраад замбараагүй болвол ар монгол хүний урсгалыг тогтооход хэцүү болох биз. Орос Хятад хоёрын дундаа оодогноод байж л байвал сайн байхаа л гэж боддог.

Avatar

Зочин 2021-11-23 66.181.161.20

ЖАРГААЖ УУСАГДАГ НЬ ХЯТАДЫН БОДЛОГО, БИД ХЯТАДЫН САЙНД ЖАРГАЖ БАЙВАЛ СӨНӨЖ БАЙГАА НЬ ТЭР.. БИД ЭНЭ УРД ХИЛЭЭ ҮҮРД ХААГААД ЗОВЛОНГОО ЭДЛЭЭД АРГАА ОЛВОЛ БИД ДАХИН АГУУ БОЛЖ БОСЧ ИРЭХ ЮМ БАЙГААМ УУЛ НЬ ДААН Ч ХЭН ҮҮНИЙГ ХҮСЭХГҮЙ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж