"Ойрын хугацаанд хил нээнэ"

Хуучирсан мэдээ: 2021.11.23-нд нийтлэгдсэн

"Ойрын хугацаанд хил нээнэ"

"Ойрын хугацаанд хил нээнэ"

Хятад улс Эрээний хилийг хааснаар Монгол Улсад импортын бараа тасарч, дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн хомсдохоос гадна үнэ өссөн. Мөн экспорт зогсонги байдалд ороод байна. Тэгвэл Эрээнд халдварын тархалтыг хумигдсан тул өнгөрсөн Баасан гаригаас тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж хэвийн байдалд оруулжээ. Тиймээс хил хэзээ нээгдэх вэ гэсэн асуултад албаны хүмүүсээс тодруулга авлаа.

ХОЁР ТАЛД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗӨРӨХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БАЙГАА

АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун:

-Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулсан ч энэ  нь Хятад улс хилээ шууд нээнэ гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, Эрээн хэвийн амьдралд орсон ч Монголын хилийг арваннэгдүгээр сарын 27-ноос нээнэ гэсэн албан ёсны шийдвэр нь гараагүй байна. Ямар ч байсан Монгол, Хятадын тал халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж хилийг ойрын хугацаанд нээхээр ярилцаж, төлөвлөж байна.

Хил нээгдвэл эхний ээлжид бараа материал, ачаа, чингэлгүүдийг  хилийн дундын бүс дээр солилцохоор хоёр талаасаа тохиролцсон. Ингэснээр хоёр улсын тээврийн жолооч нарыг хоорондоо хавьтахгүйгээр хилийн тэг цэг дээр ачаа барааны чингэлгүүдийг солилцоно.

Одоогоор хилийн хяналт шалгалт, халдвар хамгаалалтын зохицуулалтыг харилцан шийдвэрлэхээр ажиллаж байна. Өмнө нь шинжилгээний хариутай холбоотой маргаан их гарч байсан. Тиймээс нүүрс тээврийн жолоочдын PCR шинжилгээний хариу зөрөх явдал дахин гарахгүй тал дээр хоёр улс анхаарч байгаа.

ХИЛ НЭЭХЭД МОНГОЛЫН ТАЛ БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАСАН

Харин Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханы хэлснээр  Монголын талаас хилээ нээх хүсэлт Хятадын талд байнга тавьж байгаа аж.  Мөн 20 хоногт багтаан авто замын ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ирэх долоо хоногоос хил нээх асуудал албан ёсоор эцэслэгдээгүй гэлээ. Тэрбээр Монголын талаас халдвар хамгаалалт, шинжилгээний цэгүүд дээр анхаарч, тээвэрлэлтийг хэвийн явуулахаар ярилцаж байгаа гэсэн юм. Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад "Дундын бүсийг тохижуулахаар Хятадын талтай хамтран ажиллаж байна. Хил нээгдэх шийдвэр гарвал экспорт, импортын хэвийн үргэлжилнэ. Өмнөхөөс ялгаатай нь халдварын дэглэмийг чанд баримтлуулна" гэлээ.

Ямартай ч ирэх долоо хоногоос хилийг нээж магадгүй гэсэн хүлээлт иргэд, аж ахуйн нэгжүүдэд байна. Гэхдээ арваннэгдүгээр сарын 27-нд нээнэ гэсэн албан шийдвэр гараагүй байгаа юм байна. Хоёр улсын талаас хилийн хяналт, шалгалт дээр зохицуулалт хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд Эрээний хилийг нээхээр ярилцаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж