НЭМЭЛТ 14:00 цаг
Хурлаас МАН-ын Их хурлыг арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байхаар тогтов.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 13:00 цагаас хуралдана. Тус зөвлөлийн хаалттай хуралдаанаар ИНЕГ болон УБТЗ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэх юм.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгч, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
"Улаанбаатар төмөр зам" ХНН даргагүй жил орчмын нүүр үзээд буй. Эзэнгүй байгаа тус нийгэмлэгийн даргаар томилуулахаар “Монголын талаас УБТЗ-ын орлогч дарга Ц.Хүрэлбаатарын нэрийг явуулсан” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлж байв.
Холбоотой мэдээ