Энтертайнмент ертөнцийн нөлөө бүхий эрхэм, сайн үйлстэн, холимог тулааны од асан Дуэйн Жонсон 43 дахь удаагийн Ардын Шагнал гардуулах /2021 People’s Choice Awards / наадмаас "Ардын аварга шагнал"-ыг хүртжээ. Ард түмний таашаалд нийцсэн алдартнуудыг алдаршуулах ёслолын ажиллагаа ирэх арванхоёрдугаар сарын 7-нд болно.
Өмнө нь Дуэйн Жонсон энэ наадамд 15 удаа нэр дэвшиж, хоёр удаа шагнуулсан. Түүнийг ямар ч нөхцөлд хүмүүсийг инээлгэх чадвартай, олон хүнд үлгэр дуурайлал болсон сайн үйлстэн гэж олон хүн дүгнэдэг аж.
Дуэйн Жонсон нь "Seven Bucks " гэх продакшныг йг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус компани нь "Netflix "-тэй хамтран ажилладаг. Мөн тэрбээр продакшнаараа дамжуулан Диснейтэй хамтран олон анимейшн, хүүхдийн кино гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Тэрбээр "Жуманжи", "Галзуу хурд" зэрэг олон кинонд дүр бүтээхийн зэрэгцээ продюсероор ажилласан. Мөн тэрбээр "Make-A-Wish" сангийн үндэсний хүсэл биелүүлэгч алдартан элчээр ажилладаг бөгөөд тус сантай сүүлийн 20 гаруй жил хамтран ажиллажээ. Мөн бусад хүүхдийн сангуудтай хамтран ажиллаж, дэлхий дахинд тусламж хэрэгтэй, хүнд өвчинтэй 60 сая гаруй хүүхдэд дэмжлэг үзүүлсэн аж.
Холбоотой мэдээ