Хөндөх сэдэв: Шилэн дансыг шинэчилье! | News.MN

Хөндөх сэдэв: Шилэн дансыг шинэчилье!

Хөндөх сэдэв: Шилэн дансыг шинэчилье!

Хөндөх сэдэв: Шилэн дансыг шинэчилье!

Шилэн дансны хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хууль 2015 онд батлагдсанаар  татвар төлөгчид, баялаг, бүтээгчдийн мөнгөөр тансаглаж буй төрийн байгууллагууд, төсөв захиран зарцуулагчдын хулгай, луйврыг ил болгох болсон. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгийг хэрхэн үрэн таран хийж, сайд, дарга нар тансаглаж буйг ил тод болгож байгаа ганц хууль нь Шилэн дансны хууль юм.  Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулийг санаачилан батлуулсан агаад “Төсвийн байгууллага, түүний албан тушаалтан бүхэн өглөө бүр Монголд Шилэн дансны тухай хууль байгаа шүү хэмээн бодож сэрдэг байх ёстой” гэж байсан билээ.

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, улсын төсөв санхүүтэй холбоотой бүх үйл ажиллагааг иргэд шилэн дансаар дамжуулж нээлттэй хянаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгөөр хэрхэн дураараа дургиж буйд хяналт тавих боломж буурсаар байгаа юм.

Шилэн дансны хуулийг УИХ 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах,  ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад  дараах зөрчил илэрч буй юм байна.

  • Санаатайгаар буруу, худлаа хөтлөх
  • Шилэн дансанд мэдээлснээ засах
  • Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна.

Түүнчлэн таван сая хүртлэх төгрөгийн зарцуулалтыг Шилэн дансанд мэдээлэхгүй гэсэн заалтыг маш "овжин" ашиглах болсон нь худлаа биш.

Өнгөрсөн жил Үндэсний аудитын газар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд шалгалт хийжээ.  Шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар УИХ-ын Байнгын хороодоор авч хэлэлцсэн.

2019 оны байдлаар улсын төсвийн Төсвийн ерөнхийлөн захирагчдад хамаарах байгууллагуудын “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилт 91.5 хувь, аймаг, нийслэлийн хувьд 87.9 хувьтай гарчээ. Энэ нь их өндөр тоо мэт харагдаж болох юм. Гэвч дарга нар аливаа тендер, худалдан авалтынхаа 10 хувийг хуулийн дагуу тайлагнахгүй шилэн дансны цаана үлдээж байгаа нь анхаарахгүй орхих асуудал биш.  Үүний цаана төсвийн мөнгөний угаалт явагддаг гэхэд буруудахгүй.

Мөн хуулийн цоорхойг ашиглан төсөв захиран зарцуулагчид татвар төлөгчдийн мөнгөнөөс  том "хулгай" хийхдээ  таван сая төгрөгөөс  доош мөнгөн дүнгээр гүйлгээ хийдэг байж болзошгүй гэх хардлага бий.   Үүнийг нь  Шилэн дансанд бүртгэх боломжгүй тул энэ маягаар иргэдийн хараа хяналтаас ангид төсвийн мөнгийг иддэг байх магадлал өндөр. Иймээс Шилэн дансны хуульд өөрчлөлт  оруулж төсвөөс зарцуулж байгаа том жижиг бүх гүйлгээг ил тод болгох шаардлагатай юм.  УИХ дахь АН-ын бүлгээс тус хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах саналыг өнгөрсөн жил гаргаж байсан ч, сураг алдарсан.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа,  одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс таван сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудаст мэдээлнэ гэснийг нэг сая төгрөг болгон бууруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох заалтуудыг суулгасан байсан билээ. Гэвч, нийтийн эрх ашгийг хангах энэхүү хуулийг өөрчлөх сонирхол эрх баригчдад алга.

Цар тахалтай тэмцсэн өнгөрсөн хоёр жил гадаадаас эрүүл мэндийн салбарт олгосон буцалтгүй тусламж, иргэдээс өгсөн хандивын мөнгө  хэрхэн зарцуулагдсан тодорхой бус. Үүнээс гадна төсвийн мөнгө уйлдаггүй  буюу ирэх  оны төсөвт УИХ-ын гишүүдийн тойргын мөнгө дөрвөн тэрбум болтлоо нэмэгдсэн. Улсын төсөв батлагдаж, эрх баригчдыг алдагдалтай төсөв баталсан хэмээн шүүмжилж буй  ч гишүүд дөрвөн тэрбумаар лоббидуулж "амаа үдүүлсэн" мэт дуугүй сууна. Угтаа бол дээрх татвар төлөгчдийн мөнгө нь тойрогтоо зарцуулах, сургууль цэцэрлэг барих ажлын байр, зам талбайг нэмэгдүүлэхэд чиглэсэн мөнгө. Тиймээс гишүүдэд оногдсон дээрх мөнгөний зарцуулалтыг бид шилэн данснаас хармаар байна.

Татвар төлөгчийн мөнгийг сайд дарга нар хэрхэн зарцуулж буй нь ил тод байх ёстой.   Иймээс эрх баригчдын зарцуулж буй нэг төгрөгийг ч шилэн дансанд бүртгэдэг болж, хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах цаг иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-23 217.79.178.53

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-23 103.14.37.4

Энэ шилэн дансны хууль зөв хууль болсон, шилэн дансанд тусгах мөнгөн дүнгийн хэмжээг 5 саяас буулгах нь зөв, тэгэхгүй бол 5 саяас дооших мөнгийг тусгахгүй идэж болно гэж ойлгогдохоор байгаа.

Avatar

Зочин 2021-11-23 103.57.93.115

Төр цахимжиж байгаа юм бол шилэн дансаа хөтөлж эхлэхийг шаардаж ард түмэн шаардаж байна

Avatar

Зочин 2021-11-23 124.158.65.131

Төр Шилэн дансаа мөрдөхгүй юм бол хүмүүст хууль мөрдөхийг шаардах эрхгүй. МАНгарууд шилэн данс гэж ган хийхгүй байгаа нь луйварчид гэдгээ харуулж буй юм. Адгийн шаарууд Төрийн дээр гарчихсан гэж Баабар айлдсан үнэн ажээ. Хүрэлсүх нар хулгай хийхгүй гэж итгэдэг гэнэн ардууд….

Avatar

30 жил ярьцөөн 2021-11-23 202.179.27.160

30 жил ярьцан … Юүүү ч бүр юүүү ч өөрчлөгдөөгүй ….. Төсвийн хулгай дээрэм арга улам нарийссан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж