Хятадын технологийн зохицуулалт чангарч байгаагийн учир | News.MN

Хятадын технологийн зохицуулалт чангарч байгаагийн учир

Хятадын технологийн зохицуулалт чангарч байгаагийн учир

Хятадын технологийн зохицуулалт чангарч байгаагийн учир

Хятадын зах зээлийн зохицуулагчид “Alibaba”, “Baidu”, “JD.com” зэрэг компаниудыг монополийн эсрэг хууль зөрчсөн гэж үзэн торгууль ногдуулж байгаагаа өнгөрсөн Бямба гаригт мэдэгдсэн юм. Тодруулбал, тус компаниуд 2012 оноос хойш хийгдсэн 43 хэлцлийг эрх баригчдад мэдээлээгүй байжээ.

Хятадын 2008 оны “Монополийн эсрэг хууль”-ийн дагуу энэ хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжүүдийг тус бүр 500 мянган юань буюу 78 мянган ам.доллараар торгохоор болсон байна. Харин “Alibaba”, “Baidu”, “JD.com” нар энэхүү торгуулийн талаар тайлбар өгөхөөс түдгэлзэж байгаа юм.

Жагсаалтад багтсан хэлцлүүдээс хамгийн эхнийх нь “Baidu” болон түүний түншийн хооронд 2012 онд байгуулсан гэрээ байсан бол хамгийн сүүлийнх нь “Baidu” болон Хятадын автомашин үйлдвэрлэгч “Zhejiang Geely Holdings”-ийн хооронд 2021 онд хийсэн шинэ эрчим хүчний автомашины компани байгуулах тухай гэрээ байв.

Хятад улс интернет орчинд нэгэн цагт чөлөөтэй ханддаг байсан хандлагаас татгалзаж, технологийн компаниудаа зах зээлийн эрх мэдлийг урвуулан ашиглаж өрсөлдөөнийг боомилох, хэрэглэгчийн мэдээллийг зүй бусаар ашиглах, хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа эсэхийг хянах болсон юм.

Хятадын засгийн газар дотоодын томоохон технологийн компаниудад зохицуулалт хийх болсныг хэд хэдэн шалтгаантай гэж үзэж байна. Үүнд хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэдийг хамгаалах зэрэг үндсэн шалтгаанууд багтаж буй. Ийнхүү шалтгаан тус бүрийг авч үзвэл:

Хууль бус үйлдлийг таслан зогсоох

Хууль бус даатгалын технологийн бизнес эрхлэх, хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, чанаргүй үйлчилгээ үзүүлэх зэрэг хууль зөрчсөн ажиллагааг таслан зогсоох нь шинэ журам батлах үндсэн шалтгаан болдог. Тухайлбал, 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр хэрэгжиж эхэлсэн Интернэт даатгалын доголдлыг тусгайлан засах тухай мэдэгдэл нь маркетингийн зохисгүй ажиллагааг хянахын тулд гаргасан журам байдаг.

Үндэсний аюулгүй байдлыг хангах

Үндэсний аюулгүй байдлыг хангах нь шинэ журам гаргах бас нэгэн нийтлэг шалтгаан юм. Техник технелоги хөгжихийн хэрээр Хятад улс мэдээллийн аюулгүй байдалдаа онцгой анхаарах болсон юм. Тэр дундаа Ши Жиньпиний засаглалаас хойш Хятад улсын хувьд үндэсний аюулгүй байдал нэн тэргүүний зорилт болжээ.

Тухайлбал, энэ нь Хятадын Коммунист нам өөрийн эрх мэдэлд заналхийлж буй хүчин зүйлийг зохицуулах хэрэгцээгээс гадна технологийн хөгжил, аюулгүй байдлыг нэгтгэх асуудлыг авч үзэхэд чиглэдэг байна. Тус нам аюулгүй байдлыг хөгжлийн зайлшгүй нөхцөл, хөгжлийг аюулгүй байдлын шаардлага гэж үзэж байгаа юм.

Харин гадны ажиглагчид Хятадын засгийн газраас технологийн салбарт хийж буй зохицуулалтыг тайлбарлахдаа эрх мэдлээ бататгах гэсэн оролдлогоос нь гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг хүчтэй эсэргүүцэх, Хятадын өөрийн зохицуулалтын загварыг бий болгох зэрэг үндэслэлүүдийг дурдсан байна.

Хамтын хөгжил цэцэглэлтийн шинэ үзэл санаа

Хятадын "хамтын хөгжил цэцэглэлтийн" шинэ үзэл санаа нь шинэ дүрэм журам хэрэгжүүлэх үндэслэл болсон юм. Коммунист нам энэхүү зохицуулалтыг нийтлэг эрх ашгийг хамгаалах, олон нийтийн тогтвортой байдлыг хамгаалах, тэгш бус байдлыг бууруулах хэрэгсэл гэж үздэг болохоо өмнө нь мэдэгдэж байв.

Олон нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн энэхүү үзлийн дагуу Хятадын тэрбумтнууд болон томоохон пүүсүүдийн дунд "замаа засах" үзэгдэл бий болсон байна. Өөрөөр хэлбэл, Хятадын зарим фирмүүд засгийн газрын ирээдүйн зохицуулалтад өртөхгүйн тулд энэхүү аргыг сүвигчилсэн гэхэд болох юм.

Тухайлбал, "Meituan", "Pinduoduo", "Xiaomi" болон бусад компанийн үүсгэн байгуулагчид сүүлийн үед нийгмийн үйл хэрэгт их хэмжээний хандив өргөсөн байна. Эдгээр пүүс компани болон чинээлэг удирдагчид нь "Covid-19"-өөс ангижрах үйлсэд хөрөнгө хандивлах, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах замаар нийгмийн ажиллагаанд идэвхитэй оролцохыг хичээх болжээ.

ЭХ СУРВАЛЖ: ICAS, PYMNTS, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-23 217.79.178.53

======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж