Монголын сагсан бөмбөгийн 10 жилийн талцал дуусгавар болов | News.MN

Монголын сагсан бөмбөгийн 10 жилийн талцал дуусгавар болов

Монголын сагсан бөмбөгийн 10 жилийн талцал дуусгавар болов

Монголын сагсан бөмбөгийн 10 жилийн талцал дуусгавар болов

Хуваагдмал байдалтай, хоёр лигтэй байсан Монголын сагсан бөмбөг нэгджээ. Өчигдөр/2021.11.22/ гарсан мэдэгдэлд “Монголын сагсан бөмбөгт үүсээд байсан үл ойлголцолд цэг тавьж бүх талууд нэгдэн, нэгдсэн лигт оролцохоор боллоо. 10 гаруй жил үргэлжилсэн сагсан бөмбөгдэх талцал хуваагдал албан ёсоор дуусч, нэг зүгт харж байна.

  • Монголын Сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын Сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо
  • Сагсан бөмбөгийн тоглогчдын "Ирээдүй" холбоо

Нэгдсэн лигт 12 баг оролцоно. 10 багийн нэр тодорсон бол нэмэлт хоёр эрхийн төлөөх тоглолтуудыг удахгүй тов зарлан явуулахаар тогтлоо” гэжээ.

Өнгөрсөн сард Монголын сагсан бөмбөг нэгэн дээвэр дор нэгдэж, нэгдсэн нэг лигтэй боллоо гэх мэдээллийг албаныхан өгч байсан. Ингээд овоо асуудал намжиж, эргэн тив дэлхийн тэмцээн уралдаанд манай сагсан бөмбөгчид оролцох боллоо гэтэл тамирчдын “Ирээдүй” холбооныхон мэдэгдэл хийсэн. Тус холбооны мэдэгдэлд “Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хоорондоо төдийгүй тамирчдын холбоотой нэгдсэн мэт худал мэдээлэл цацаж, Дээд лиг зохион байгуулах мэдэгдэл гаргасан. Бид зөвхөн Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо нэгдэж, албан ёсны хурлаа хийн нэг бичиг баримт, нэг тамга тэмдэгтэй болж шинэчлэгдсэний дараа тэдний зүгээс зохион байгуулах уралдаан тэмцээнд оролцоно” гэв.

Ийнхүү дахин хоёр лиг хоёр өөр газар явагдахаар болж, бэлтгэл ажлууд нь тус тусдаа хангагдаж байсан ч сүүлийн өдрүүдэд талууд санал солилцож, харилцан буулт хийснээр Монголын сагсан бөмбөг удаан хугацааны дараа нэгдсэн Дээд лигтэй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-23 202.9.46.194

С, Эрдэнэ наад холбоог чинь зөвшөөрөхгүй. Холбооны ерөнхийлөгчөөр үлдээвэл зөвшөөрнө үгүй бол горьсдсоны гарз.

Avatar

Зочин 2021-11-23 217.79.178.53

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Бат 2021-11-23 66.181.187.229

Ашгүй дээ эв санаа нэгтэй байж л хөгжил дэвшил гарна шүү дээ

Avatar

Зочин 2021-11-23 122.201.31.252

Зөвдөө жаахан 2 юм уншдаг толгойнууд юм бол хоорондоо учраа олчиж бай.

Avatar

Зочин 2021-11-23 192.82.77.233

Хэдэн бэтгээ цатгаланд бодсон баагийнууд хэн нь ч ялгаа бхгүй… Өөр хоорондоо холбоорхуу юмаараа, жалга довоороо арсалдаад л сууж байсанд орвол хэн чадалтай нь холбоогоо тэргүүлээд, бусад хулхи архины группуудээ хаах хэрэгтэй…

Avatar

Зочин 2021-11-23 192.82.66.209

С.Эрдэнэ гэдэг хаана ч юмийг 2 хувааж талцуулж байх юм даа

Avatar

Зочин 2021-11-23 64.119.30.120

Харанхуй шөнө өрөөндөө архидаж байгаа хэдэн баагий л байна.

Avatar

ЗОЧИН 2021-11-23 202.21.126.30

САГСАН БӨМБӨГЧДИЙН УР ЧАДВАР САЙЖРААД БАЙДАГ. САГСНЫ ХОЛБОО НЬ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ НЬ ӨРГӨЖӨӨД БАЙДАГ НЬ ЭНЭ СПОРТ НЭГДСЭН БОДЛОГО, СТРАТЕГИТАЙ ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ХААСААР ИРСЭН. УЛЦАН ӨВГӨН ЦЭВЭРБАЛ ИХ ГАЙ ТАРЬСАН. ОДОО НЭГ ХОЛБОО БОЛЖ ЗАЛУУ ДУНД ҮЕИЙНХЭН ХОЛБООГОО САЙХАН АВЧ ЯВААРАЙ ГЭЖ СОНИРХОГЧИЙН ХУВЬД ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2021-11-23 66.181.169.6

Спортыг хувьдаа өмчлөх, нэр төр, ашиг орлогын үүсгэвэр болгох зорилготой шуналт гаруудын утсан хүүхэлдэйнүүд дээрээ мөнгөөр тэтгэх эзэнгүй болцгоож аргаа бараад нэгдэхээс аргагүй болж дээ. Цаашид хагарч бутрахгүй нэг сэтгэлээр нэг амьтай мэт яваасай. Хэрэггүй, дэмий нөхдөө хасаж замаасаа зайлуулаад нэг холбоо болчихсон дээр биз дээ…

Avatar

Zochin 2021-11-23 192.82.67.126

Tegmeer dee

Avatar

mgl 2021-11-23 64.119.24.24

balai uls turch nertei hognuudiig dagaj ard tumen huvaagdalgui ene meteer negdvel bid hend ch yalagdahgui.

Avatar

а******н 2021-11-23 203.91.119.147

с.эрдэнийн тэжээвэр шулга тулга үхсэн бололтой

Avatar

Зочин 2021-11-23 103.14.36.18

Биеийн тамирын хувцасыг албан ажилд өмсөх нь унтлагын хувцастай гудамжинд явж байгаагаас ялгаагүй шүү.

Avatar

Нэргүй 2021-11-23 192.82.73.83

Заа за сагс сонирхогчдын Бүрхэг гэж холбоо байгуулья

Avatar

Зочин 2021-11-23 202.126.89.33

Сагсан бөмбөг тоглодоггүйчүүдийн үндэсний холбоо байгуулна.
Ийм олон холбоо байсан юм уу
Үгүй биз дээ. Онигоо юмаа
Өөр тэнэг юм бна уу. Бичээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж