Үндэсний бөх: Допингийн талаар хэн юу ярив? | News.MN

Үндэсний бөх: Допингийн талаар хэн юу ярив?

Үндэсний бөх: Допингийн талаар хэн юу ярив?

Үндэсний бөх: Допингийн талаар хэн юу ярив?

Монгол Улсын залуу аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийн хүрээнд үндэсний бөхийн “Өнгөрсөн Одоо Ирээдүй" анхдугаар форум өчигдөр/2021.11.22/ боллоо. Энэхүү форумоор өнөөгийн үндэсний бөхөд тулгамдаад буй асуудлуудын талаар болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар бөхчүүд, бөх сонирхогчид, зүтгэлтнүүд санал бодлоо солилцсон юм.

ОДОО ТООНЫ БИШ ЧАНАРЫН АРААС ХӨӨЦӨЛДӨНӨ

Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх:

-Монгол бөхийн холбоо цаашид шинээр байгуулагдаж, бид шинэ зуунд орох хэрэгтэй. 100 жилийн ой ингээд өнгөрлөө. 200 жилийн ойгоор хэдэн бөх барилдах вэ? Энийг судлах хэрэгтэй. Би нэг прогноз гаргасан. 200 жилийн ойгоор 128 бөх Монгол төрийн наадамд наадамд барилдана гэж би бодож байна. Одоо тооны биш чанарын араас хөөцөлдөнө. Чанар, чансаа дэлхийн хүн төрөлхтний амьдралын нэгжийг тодорхойлж байна.

Монгол бөхийн барилдаанд бодлого байхгүй гэж би шинжсэн. Бодлого байхгүй учир зорилт байхгүй. Бодлого, зорилт нь байхгүй учир тоглоомын дүрмээ хийж чадахгүй байна. Спортын амин чухал зүйл бол тоглоомын дүрмийг сайн хийх. Спортоо боловсронгуй болгож, ирээдүй рүү залж хөтөлж, олон нийтийн санаа бодлыг татсан асуудлыг тавьж байх хэрэгтэй.

Бөхийн барилдааныг цаашид сайжруулахын тулд начны найрааг устгах хэрэгтэй. Допингийг бүр мөсөн арчих хэрэгтэй. Эсвэл бүгдэд нь хэрэглүүл. Энэ бол олимпод ордог спорт биш. Монголчуудын үйл хэрэг. Тэргүүний сайхан эрчүүдээ хамгаалж байгаа бол хорьсон шиг хорь. Дөрвөн жилээр барилдах эрхийг нь хасч, 40 сая төгрөгөөр торгоно гэсэн байна лээ. Тэр бол зүйтэй. Харин 40 сая төгрөгөө өгөх үү гэдэг л эргэлзээтэй. Барилдах эрхийг нь л хасчих хэрэгтэй. Барилдах эрх нь амин сүнс нь. Дэлхий нийтийн спортын хөгжилтэй хөл зэрэгцэхийн тул чансааны системд шилжих хэрэгтэй. Эрэмбэ, чимэг гэдэг учрыг нь олохгүй зүйлээр бид яваад иржээ. Одоо энүүгээр явж болохгүй. Тоглоомын дүрмээ нарийн болгох хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол бидний монгол бөх долдугаар сарын 11-ний Хүй долоо худагийн наадам болж хувирна шүү.

ДОПИНГ ЭДИЙН ЗАСАГТАЙ ШУУД ХОЛБООТОЙ

Монгол Улсын аварга С.Мөнхбат:

-Монгол бөхийн нэр хүндийг унагааж буй, бөхөөр хичээллэх залуучуудын ирээдүйг хааж буй зүйлүүд бол өнөө цагийн том асуудал. Салбар бүрт л амархан баяжих гэсэн, амжилтад хүрэх гэсэн залуучууд их байна. Энэ давалгаа монгол бөхөд орж иржээ. Амархан хэлбэрээр амжилтад хүрч, цол авах гэсэн монгол бөхийн сэтгэлгээ суугаагүй, ойлгоогүй бусармаг залуучууд бидний үнэт зүйлийг гутааж байна. Допинг эдийн засагтай шууд холбоотой. Миний барилдаж эхэлсэн цагаас хойш монгол бөх мэргэжлийн болж хөгжиж эхэлсэн. Энийгээ дагаад бөхөд бүхнээ зориулж буй бөхчүүдэд нутаг орноос нь байр, машин өгч тус нэмэр болдог. Боломжтой айлын хүүхдүүд бөхөөр хичээллэдэггүй. Хөдөөнөөс ирсэн хүүхдүүд голцуу хичээллэдэг. Амьдралаа хурдан дээшлүүлэх гэсэн ядмаг сэтгэл байсан байх.

Намайг анх барилдаж эхлэж байхад зааж зөвлөх багш нар олон байлаа. Өнөөдөр үндэсний бөхийн багш дасгалжуулагч гэдэг хүмүүсийн тоо бага болсон байна. Үндэсний бөхийг ажил амьдралаа болгосон 2-3 мянган залуус аварга болохын төлөө хичээж байна. Бөхчүүдэд бөх хүн гэж хэн бэ гэдгийг ойлгуулаагүй юм уу даа.

Техник технологийн энэ нийгэмд бөхчүүд хэрхэн хөгжиж, амьдрах ёстой вэ гэдгийг хоцроосон, заагаагүй учир допинг олон жил ургаж, өдийд ургаж гүйцжээ гэж харж байна. Одоо бүгдээрээ допингийн эсрэг байр суурьтай болсон учир удахгүй допинг байхгүй болох байх. Надад ч допинг аягүй харамсалтай байдаг. Надтай адил аварга цол авахыг хүсдэг байсан мянга мянган залуус допингийн улмаас няцаж, боломжоо алдаж байсан. Магадгүй би хэд түрүүлэх байсан бол? Энэ мэт бодлууд орж ирдэг.

БӨХЧҮҮДДЭЭ ДОПИНГ БАЙТУГАЙ УУРАГ ВИТАМИН САНАЛ БОЛГОЖ БАЙСАНГҮЙ

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын начин, доктор Б.Адъяахүү:

-Аварга дээд сургууль үйл ажиллагаагаа явуулаад 22 жил болж байна. Манай төгсөгчдөөс сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн хэд хэдэн хүн гарсан. Үүнтэй холбогдуулан багш нь допинг тарьж, уулгаад байдаг гэсэн нийгэмд хардлага байдаг. Допингийн тустай батлагдсан хөтөлбөр байхгүй ч ижил төстэй хичээлүүд бий. Биохими, спортын физиологи, спортын анагаах ухаан зэрэг хичээлүүд дээр допинг, шударга өрсөлдөөний талаар байнга ярьдаг. Наадмын бэлтгэл дээр Биеийн тамир спортын улсын хорооноос, Допингийн эсрэг үндэсний төвөөс, бөхийн холбооноос ээлжит сургалтуудыг явуулж байсан. Хамрагдах хүрээ нь харьцангуй бага байсан. Гэтэл допинг гарахаар л “Пүү паа” болдог. Яг сургалтандаа ач холбогдол өгдөггүй.

Миний хувьд бөхчүүддээ допинг байтугай уураг витамин санал болгож байсангүй. Хоолоо сайн ид, бэлтгэл хий, амар гэсэн шаардлагыг тавьдаг. Гэтэл эцэстээ багш дээр хардлага ирдэг. Энэ их түвэгтэй. Допинг хэрэглэсэн бөх ял зэмээ аваад явдаг юм байж. Харин бөхөд допинг зарсан, санал болгосон, дэмжсэн, бизнес хийсэн хүмүүс хариуцлага хүлээхгүй үлдэж байна. Энийг эрх зүйн хувьд бодибилдингийн багш, үндэсний бөхийн багш л гэсэн тодорхойгүй хардлага байдаг.

ЁС ЗҮЙТЭЙ БАЙХЫН ТУЛД БӨХЧҮҮД МААНЬ ТОЛГОЙДОО ЖААХАН ЮМ ХИЙЧИХ

Улсын харцага Д.Батболд:

-Бөхийн ёс зүй допингтой холбогдоно. Ёс зүйтэй байхын тулд бөхчүүд маань толгойдоо жаахан юм хийчих. Өөрөө өөрсдөөсөө эхлье. Бөхийг дэмждэг Монголын ард түмний хайр хишиг бидэнд багадаагүй. Хангалттай сайхан дэмжээд, шагнаад явж байна. Өнөөдөр л гэхэд манай бөхчүүд ямар их хоцорч ирж байна. Юманд хандах хандлагаасаа л эхэлж, өөрсдийгөө ёс зүйтэй байлгая. Юм уншъя, допинг хэрэглэхээ болъё. Удаа дараа ийм явдал гарч байна. Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ манлай нь болоод барилдаж буй аварга, арслангуудаас илэрч байна. Энэ бол бидний хариуцлагагүй байдлаас л болж байна. Допингийн эсрэг үндэсний төв, бөхийн холбооноос жил бүр сургалт явуулдаг. Эд нарыг үгүйсгэж болохгүй. Брошур бэлдэж очоод “Ийм ийм бэлдмэлүүд допингийн жагсаалтад орсон. Ийм нэрээр эмийн санд зарагддаг шүү” гээд байж байдаг. Гэтэл допингийн шинжилгээний хариу ирдэг яг нөгөө нэршлээрээ илэрчихсэн байдаг. Энэ бол ёс зүйгүй, хариуцлагагүй байгаа үйлдэл. Нийгэмтэйгээ хөл нийлүүлж, бөхөө устгаж үгүй болголгүй дараагийн үедээ хөгжүүлэхгүй юм аа гэхэд дордуулахгүй хүлээлгэн өгөх хэрэгтэй.

ДҮРЭМ НЬ ЁС ЖУДГИЙНХАА ЭСРЭГ УЧИР БӨХЧҮҮДЭЭС ЁС ЖУДАГ НЭХЭХ НЬ УТГАГҮЙ

Улсын начин Б.Ганхуяг:

-Допингтой холбоотой элдэв асуудал гарч, бөхийн нэр хүндэд халдах, нэгэндээ үл итгэх байдал газар авсаар байна. Тиймээс бөхийн холбоо зал танхимын барилдааны үеэр бөхчүүдээс шинжилгээ авдаг болох, Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс гадна гурав, дөрөв давсан бөхчүүдээс шнижилгээ авах шаардлагатай байна. Мөн хариуцлагын оновчтой, зөв тогтолцоог бий болгон мөрдөх болсныг цаг үеийн үйл явдал харагдаж байна.

Бөхийн нэр хүнд шударга бус зүйлээс л болж унаж байна. Бөхийн дүрэм нэг номер юм уу эсвэл бөхийн жудаг нэг номер юм уу? Энийгээ бид эхлээд эрэмбэлэх ёстой байх. Арслан Э.Оюунболдыг Э.Нямаа араас нь авч шидээд давсан ш дээ. Энэ чинь ард түмэнд монгол бөхийг муухай харагдуулж байгаа зүйл мөн. Гэхдээ дүрмэндээ засуул хүрээгүй болохоор зүгээр гэж байгаа. Дүрэм нь ёс жудгийнхаа эсрэг учир бөхчүүдээс ёс жудаг нэхэх нь утгагүй. Тиймээс ёс жудагтайгаа уяж, дүрэм журмаа өөрчлөх хэрэгтэй. Таван удаа улсын наадмын үзүүр түрүүнд үлдсэн Д.Мөнх-Эрдэнэ арслан ес давсан арслангийн ард эрэмбэлэгддэг. Энэ хүнийг эрэмбэнд оруулах зөв үү? Дөрвөн удаа тав давсан Э.Энхбат начны өмнө нэг удаа зургаа давсан харцага цолтон зогсчихдог. Энэ шударга байна уу? Энэ бүгдийгээ шударга болговол үзэгч олон биднийг хүрээлнэ ш дээ.

ДОПИНГТОЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ҮЗЭХГҮЙ ГЭСЭН ХАНДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА

Монгол үндэсний бөхийн холбооны менежер С.Гантөр:

-Үндэсний бөхийн хамгийн том дайсан болоод буй, нэр хүндийг нь унагааж буй зүйл бол допинг. Допингтой бөхийн барилдааныг үзэхгүй гэсэн хандлага бий болоод байна. Өнөөдөр допингийн эсрэг үндэсний төвийн ерөнхийлөгч эсвэл даргыг нь өөрөө ирнэ гэж бодож байлаа. Харамсалтай нь ирсэнгүй. Тэр хүн ирээд илтгэл тавьсан бол бөхчүүд болон бөх сонирхогчдод ойлголт өгөх байсан байх. Бусад спортын тамирчид шинжилгээ өгөхөд нэг, хоёр хоноод эсвэл оройдоо гардаг. Хүн шээс эсвэл цусны шинжилгээ өгөхөд оройдоо юм уу маргааш нь тодорхой гарчихдаг. Гэтэл хоёр улсын гэрээгээр явагдаж буй допингийн шинжилгээний хариу яагаад хэзээ ирэх нь тодорхойгүй байдаг юм бэ? Энэ дээр хариулт авах байсан юм. Явцын шинжилгээг олон авах нь ч зүйтэй. Гэхдээ ард нь санхүү яригдана. Холбоо өөрөө бизнесийн байгууллага биш учир санхүүгийн хүндрэл гардаг. Энэ дээр төр анхаармаар байна. Төрийн ёслол бүр дээр бөх барилддаг.

БӨХИЙН ХОЛБООНД ЁС ЗҮЙН ХОРОО БАЙХ ХЭРЭГТЭЙ

Улсын начин А.Хатансайхан:

Бөхийн холбоон дээрээ мэргэжлийн эмч нарын багтай байх хэрэгтэй. Гэмтэлтэй хүмүүс ирээд эмчилгээ хийлгээд явдаг, үүнийгээ ил тод мэдээлэлдэг болгочих. Тэгэхгүй бол допинг илэрвэл бэртэл гэмтэл рүү чихдэг. Өнөө үед бөхчүүдийн жин их, барьц золголт муу учир бэртэл гэмтэл авах нь их. Энд цоорхой байгаа учир ийм үйл ажиллагаа явагдаад байна. Бөхийн холбоонд ёс зүйн хороо байх хэрэгтэй. Ёс зүйн хороо маш хариуцлагатай байх хэрэгтэй. Үүнд бөхчүүдийг оруулах хэрэггүй. Мөн хүүхдүүдэд зориулсан бөхийн дэвжээг газар бүрт байгуулах хэрэгтэй байна.

70 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН БӨХЧҮҮДИЙН ЦОЛ ЧИМГИЙГ ОЛГООГҮЙ

Улсын аварга, гавьяат тамирчин С.Балжинням:

-Өмнөх бөхийн холбооны үед алдагдсан зүйлс бий. 70 жилийн ойн баяр наадмын бөхчүүдийн цол чимгийг олгоогүй. П.Сүхбат маань арслан цээжин дээр сийлээд өнгөрлөө. Бусад тэгш ойн наадмуудад арслан цол олгосон байж П.Сүхбат маань үзүүрлэсэн хирнээ арслан цолоо хүртээгүй. Ганцхан 70 жилээ алгасч болохгүй шүү дээ. Г.Цэрэнтогтох аварга үзүүрлээд Дархан аварга болж байлаа. Допингийн хувьд хувь хүний хариуцлагын асуудал байдаг. Дэлхий нийт үүнээс салж чадаж байна. Явцын дунд болон дөрөв давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг болох хэрэгтэй. Мөн цаад допинг өгч байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Бөхчүүд массаа нэмж, барьц сонгохыг хүлээдэг боллоо. Штангийн багш нар бөхчүүдийн тархийг нь угааж, хэрэглүүлж байна. Үүн дээр бид хатуу байр суурьтай байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Batbayar 2021-11-23 202.126.89.111

Doping yahvee, nairaagaa yagaad yarihgui baigaa yum be. Gol ungaj baigaa asuudal shuude, bugd l heden zuun sayaiig avch ugch bgaagaa il bolgooch

Avatar

Зочин 2021-11-23 66.181.188.231

Айн

Avatar

Махан тллгойтуудаа анхаар 2021-11-23 66.181.188.231

3 даваанаас дээш шууд газар дээр хариу нь гардаг зүйлээр авах хэрэгтэй… Тэгээл цол олгоол буцаагаал … Цаг их алдах вм. Одоо бүх зүйл хурд дээр тогтоод байгааг анхаараач махан толгойтуудаа… Энэ хэвээрээ байвал бөх үзэх хүн байхгүй болий шүү…

Avatar

Mongol 2021-11-23 202.131.231.11

Har murtui neg hunii gaigaar oroltsson buhen n harlah um daa!!! Bas boloogui ur huuhduud n hurtel Mongolyg saah sanaatai!!!

Avatar

Зочин 2021-11-23 183.177.97.14

Зөв зүйлийг ярьсан байна. Допингийнхоо шинжилгээг аваал тэр доор нь хариу нь гардаг шинжилгээнтэй болмоор байна.

Avatar

Зочин 2021-11-23 64.119.16.105

Одоо энэ ундэсний бех гээч юмыг яаж ч тордоод нэмэргуй байх аа, тэтэй тэрэнгуй уеээ енгереегеед мехеж байгаа эд ш дээ

Avatar

Зочин 2021-11-23 217.79.178.53

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-23 107.117.200.87

Тив дэлхийн аваргад явдаггүй, явсан ч шальдаггүй шал арчдаг нөхөдүүд л хамгийн будлиантай даа.Хамгийн тод жишээ Батэрдэнэ.Олимпод очоод эмчийн магадлагаа хайгаад явсан хүн дээ

Avatar

Зочин 2021-11-23 103.26.193.107

олон жил допинг хэрэглэж аварга болсон Батсуурь алга байна

Avatar

Зочин 2021-11-23 66.181.161.3

Батэрдэнэ , гагцхүү талцал хуваагдал , допинг , начины найраатай \ өөрөө энд хамаарахгүй \ холбоотой ёс суртахууны уучлашгүй алдаа бий …

Avatar

Зочин 2021-11-23 66.181.161.3

бөхчүүд нь оргил байсан юм шүү . Одоогийн үндэсний бөхийн ирээдүй бол : – улсын наадам , гадаадын зочид , жуулчид зэрэг хүндэтгэлийн ёслолд үзүүлэх 128 хүртэл бөх зодоглуулах явдал , магадгүй урлагийнхан ч үзүүлсэн нь дээр байж магадгүй . Энэ талаар харин Баянмөнх аварга зөв төсөөлсөн байна шүү , баяр хүргэе . Баянмөнх бол бөхийн хувьд яах аргагүй үлгэр жишээ жинхэнэ монгол бөх шшүү , танар хар одоо ч гэсэн бие гальбарыг нь . Юун Батэрдэн

Avatar

Зочин 2021-11-23 66.181.161.3

Танар бөхчүүдийг хараач , бүр олуулаа байгааг ь – ИЧМЭЭР , ИНЭЭД хүрмээр , бас өрөвдмөөр , хайран сайхан монгол бөхчүүд , монгол эрс – харамсмаар . 1980 – аад оноос өмнөх , түүнээс өмнөх бөхчүүдийг бас хараарай . Монгол бөхийн ид оргил үе нь : " үнээ саалгадаггүй хоёр мөнхийн " үе л байсан юм уудаа , хоёр Мөнхдөө биш ээ – чухамдаа тэр хоёр бол хоюулаа монгол бөхийн, одоогийн энэ " сөнөлтийн " үүдийг нээсэн хорлолтой хүмүүс . Тэр үеийн бө

Avatar

Зочин 2021-11-23 103.9.90.100

Допинг хэрэглэсэн, зарсан хоёрыг Эрүүгийн хуулиар шийтгээд, эрхийг 4-8 жилээр хасах заалт оруулчих. 20 хүн шийтгүүлээд 10 жилийн дотор арилна. Магалжаваа. Бөхчүүдээ!!!!

Avatar

durgui hurew 2021-11-23 202.126.89.242

arhi uusan joloochiig uleelgeed medchihdeg shig ter dopingoo shinjilj chaddagui bolohoor ternii tuhai heruul margaan hiij bi eruul hun monuu gej gadniihnaar shinjuuldegee bolih heregtei end hunii erhiin tuhai asuudal yrigdana ylgawarlan gaduurhalt baij bolohgui iim yumiig buduun haduun hiitstei bogino uhaantai bohcuud l gargaj baina hunii barildaj notsoldoh baysaj tsengeh erhiig hasnach geh shig chaddiin bol ehnerteigee untaj hewteh erhiig n hurtel haschaas muusain bohiin bulegleluudee

Avatar

Зочин 2021-11-23 202.179.15.71

Bohchuud sergeesh cholootei hereglej bolno sh dee. Ugaasaa uhamsar doroi garuudad yamarch saihan durem juram baigaad hereggui shdee. odoo naaduul chin uher honindoo sergeesh shaagaad ehelne dee harj l abigaarai.

Avatar

Зочин 2021-11-23 192.82.85.175

Энэ зөнөсөн балиар өвгөн монгол бөхөөс холдоо

Avatar

Зочин 2021-11-23 66.181.181.97

ямар ч байсан унаж авсан цолоор яах ч юм билээ . ур чадвар уран мэхээр барилдсан бөхөд түрүүлээгүй ч тусгай шагнал өгч хэдэн удаагийн уран барилдаан шагналт гэж дуудуулах хэрэгтэй .уяа бөхчүүпэд минуд тогтоогоод торгуул өх нь зүйтэй.

Avatar

зочин 2021-11-23 192.82.90.117

Допингийн асуудал үнэхээр эргэлзээтэй асуудад. Оюунболд өөрөө хэрэглээгүй гэдгээ хэлэж шүүхээр явсан.тэр шээсийг нь сольсон гэдэг нь үнэн байх тэр ажлыг зохион байгуулдаг ёстой том мафи байх шиг өайгаа юм.Энэ жил гэхэд эхлээд 3 бөхөөс илэрсэн гэчихээд зарим хаиу ирэхээр зарлана гэх.. Эсвэл солонгос гэдэг орон тийм хариуцлагагүй орон юмуу 18 хүний шинжилгээний хариуг нэг мөсөн явуулчихаж чаддаггүй орон уу.Энгээд бодохоор ногоо мафи нь Энэ мафшийддэг бололтой.Энэ мафийг илэрүүлж зогсоохгүй бол гэм

Avatar

Обо 2021-11-23 64.119.24.87

Шээснийх нь нэг тал нь өөрт нь байсийштээ

Avatar

Зочин 2021-11-23 72.196.192.250

1. Baynmunh avarga Mongol buhiin holboog zaaval dahin shineer baiguulna gejee. Ingeh hereg baigaamuu,, odoo baigaa holboosoo zaaval ustgah estoi yu ?!
2, XX zuunuu eheer Mongoliin hvn am 500 000 baihad 1204 bvh barildaad baisnaa 200 jiliin oigoor (bodvol AX-iin oig helee biz) buyu 2121 ond yahaaraa 128 buh barilddagiim be?! Ter ved Mongoliin hvn am barag 10-aad say hvrne bizdee !!!
Tanii “ prognoz” tashaa bna daa, doktor minee !

Avatar

Зочин 2021-11-23 66.181.161.112

Odoo uyed garj bgaa Judag,dopin, nterees Bolj Buh ustahnee undesnii buhuurui hicheelleh zaluusgu bolohn gesn sanaal heleed bh shig bjiin….

Avatar

Зочин 2021-11-23 100.15.102.120

Жинхэнэ допингчин Батэрдэнэ ичээд ирсэнгүй .Допинг нь илрэх вий гээд ДАШТ ,олимпод нэг давж үзээгүй шал арчмаар ирдэг байж билээ

Avatar

зочин 2021-11-23 192.82.78.59

Монголд анх допинг оруулсан хүн Баянмөнх мөн ч хэрэглэж, нутагшуулж цол авсан хүн нь яах аргагүй А. Сүхбат. хүн хэрэглээд аварга болчихоод байхад бүгд л хэрэглэхийг хүснэ. Ганцхан Оюунболд ч биш үүнийг хэрэглээд цол авсан бүхний цролыг л хураах хэрэгтэй. ер нь бол дээр үеэс хар хорондоо шатаж алдар нэр, гавьяа шагналыг ганцхан өөр дээрээ наах гэсэн хүний явуургүй үйлдэл одоог хүртэл үргэлжилж нэгийгээ үхээд сар болоогүй байхад бахийн өргөөг авах гээд хэвлэлээр гарч ирснийг хүн бүр мэдэж байгаа

Avatar

Зочин 2021-11-23 202.70.38.18

ШУНАЛЫН БУЗАР ДИВНҮҮД, ДОПИНГТОЙ, НАЙРААТАЙ БӨХ ҮЗЭЭД Ч ЯАХ ЮМ.

Avatar

Зочин 2021-11-23 202.126.88.211

Батболд Балжинням нар зөв зүйл ярьжээ.Тархиа сайн цэнэглэж хариуцлагатай бай гэсэн байна.Эрхэмбаяр гэж тасралтгүй 5 жил начин,заан төрүүлж мөнгө хийдэг гар байгаа.

Avatar

kovidtoi opuulguie, 2021-11-23 50.214.15.1

tamlagsdaa zerlegyyd os.

Avatar

newsmn saitaar, gadnii zasagladan baidaltai baixad oy yab yariad ch xylgaichid 2021-11-23 50.214.15.1

taltsaj,negeer ailgaj yrgeesen baidaltai+opon nytgiixandaa,oiptyylgyi,b**s uguxgyi bai. gadnii xylgaichid + yrbagchtai zasaglaad, xen ch bayjixgyi.

Avatar

Зочин 2021-11-23 66.181.169.70

та нарын энэ лалрын явдал хүүхдийн барилдаанд нөлөөлөх бий дээ

Avatar

ах 2021-11-23 192.82.87.89

Допинг хэрэглэсэн л бол бүх насаар нь барилдах эрхийг нь хас тэгэхгүй бол энэ байдал арилахгүй,

Avatar

чимэд 2021-11-23 124.158.70.160

Тэр допинг гээч юмаа та нар танихгүй шинжлээд ч тогтоохгүй.Дэлхийд допинг гэж тодорхойлсон эм чинь монгол хүнд огт хүч нэмэхгүй нөлөөгүй,биологийн нарийн шинжилгээ судалгааны үндсэн дээр Монгол улсад ийм ийм эм биобэлдмэлийг допинг гэж үзнэ гэж гаргахаас нааш Допингийн маргаан тасрахгүйТэгээд ч Дэлхийд нэрлээд байгаа бодис нь үнэхээр хүч нэмдэг эсэх нь эргэлзээтэй Манайхан маш их мөнгө төлж Солонгосоор шинжлүүлж байгаа нь арчаагүй хэрэг.Том гүрнүүд хоорондоо өрсөлдөж нэгнээ чадахын тулд янз бүри

Avatar

Зочин 2021-11-23 72.196.192.250

Baynmunh avarga Mongol turiin naadamd 10 tvrvvlj avarga bolchood Turiin naadmiig zuvhun 11-nii udriin barildaan gevvv? Nukur arai ch ingej bolhgvi baihaa !!!

Avatar

Осор 2021-11-23 202.55.188.109

Ойлгож унш

Avatar

Зочин 2021-11-23 202.9.46.146

Энэ муухай далигар увс юу гээд солиороод байгаа юм болж. Эртний түүхт хүй мандлын дэвжээнд наадахгүй тэгээд хаана наадах юм бэ. Монгол наадам увсуудад ямар хамаа бн

Avatar

Хүн 2021-11-23 202.126.88.226

Монгол төрийн наадам чам шиг э****з псду лаларт хамаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж