“Рио Тинто” төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэх хэрэгтэй гэв | News.MN

“Рио Тинто” төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэх хэрэгтэй гэв

“Рио Тинто” төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэх хэрэгтэй гэв

“Рио Тинто” төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэх хэрэгтэй гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо.

Тухайлбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид “Оюу толгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэлээ.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2020 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар тухайн үед дөнгөж томилогдоод байсан Якоб Стаусхольмтой цахим уулзалт хийж, “Оюу толгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгээ илэрхийж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар ч мөн байр сууриа нотлон хэллээ. Одоо Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлан ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-22 202.55.188.34

Zahiin zaamart gazriin ezen negch zoos gargahgui 30-40/avdag shuudee

Avatar

Заагч 2021-11-22 202.9.47.20

Бид ашигтай гэрээтэй байх естой урвагчдаас болгоомжил

Avatar

Оноч 2021-11-22 66.181.161.60

Энэ доор бгаа 34-ийн оронд гэж бичээд бгаа нөхдүүд бол маш аюултай урвагчид бгаа шүү. Маш сайн анзаарад бх хэрэгтэй. Энэ 34-гүй бол РИО дураараа хятад зарах эрх нь бгаа. Ингэж хэлэлцээрийн ширээний ард суухгүй. Энэ хяналт тавих эрхтэй алтан хувь. Рио өнөөдрийг хүртэл энэ 34-ийг л авах гэж ийм өрийн схем зохиосон байдаг.

Avatar

Onoch 2021-11-22 66.181.161.60

34-ийг л салгачих гэсэн улс анхнаасаа 34 л буруу байсан гэд тасралтгүй ярьж бгаа. Үүнийй цаана дээгүүрээ 34-өө өгчөөч гэд яриад сууж бж магад. Эсвэл зүгээр авилгачид хамаг юм нь илэрхийн хирээр 34-ээс болж ийм байдалд орсон гэж түүхийн үнэнээс бултчих санаа. Монголчууд өөрсдөө л буруу хийсэн гээд бгаа Цаад санаа нь авилгачид буруугүй л гэх гээд

Avatar

Зочин 2021-11-22 103.229.122.11

Манайх гэрээгээ буруу байгуулснаас л энэ бүх хэрүүл маргаан үүсээд байгаа юм. Бид 34% эзэмшинэ гэж байхын оронд рояльти өндөр тогтоогоод л сууж байх байсан юм!! Жишээ нь Англи, Норвеги зэрэг улсад байгалийн баялаг ашиглуулсны төлбөр (рояльти)-т ашигт малтмалын орлогын 75%-80%-ийг улс авч, олборлогч компани нь 25%-30%-ийг хүртдэг!! Индонез, Малайз, Нигери, Ангол, АНЭмират улсад бол уул уурхайн орлогын 80-аас дээш хувийг нь янз бүрийн татварын хэлбэрээр улсад хурааж авдаг ажээ!!!

Avatar

Зочин 2021-11-22 103.229.122.11

Хамгийн гол нь рояльти бол олборлогч компанийн ашигт ажиллагаа, зардлын хэмжээг үл харгалзан баялгаа олборлуулж байгаа улс нь тогтмол хэмжээгээр хурааж авдаг. Энэ л манайд тохирох байсан юм!!!

Avatar

Dfasdff 2021-11-22 66.181.161.60

Нефть-тэй шууд харьцуулахгүй. Дээр нь манайх буруу шийдсэн гэж хагалаад хэрэггүй. Эрдэнэтэд баялаг гаргаж бгаа тул гээд 49-өө авсан туршлагатай улс. Гол юм РИО монголын авилгач түшмэдийг ашиглаад ийм гэрээ хийснийг засах гэж бна. Тухайн үеийн УИХ-ын шийдвэр буруу байгаагүй. Попуудын зөв байсныг цаг хугацаа харууллаа. Гагцхүү авилгач эх орноосоо урвагчдын буруу байсан.

Avatar

Onoch 2021-11-22 66.181.161.60

34-ийг баялгаараа аваад ир гэсэн тогтоолыг авилгачид гуйвуулж мөнгөөр авах болгосон. Одоо 34-ийг авах буруу байсан гэж гүжирдэж болхгүй. Санаа чинь богино бна.

Avatar

Зочин 2021-11-22 192.82.93.11

muihar

Avatar

Оноч 2021-11-22 119.40.98.106

тэр нь юу гэсэн үг үү.

Avatar

Бод бод... 2021-11-22 119.40.98.106

Нэгэнт монгол бүх зардлаа яг хувааж буй тул бид гаргасан баялагтаа татвар авах ёстой. Дэлхийн жишгээр л авах ёстой. Тэд хэрэв хүүлсэн мөнгөө буулгахгүй гэвэл эсвэл монголын 34-ийн өрийг тэглэхгүй гээд байвал РОЯЛТИ татвараа 30% болгоё гэж хэл тэгээл болоо. Дэлхийн жишгээр татвараа авъя. Та нар дэлхийн жишгээр бидэнд мөнгө зээлсэн, хүүлсэн. Адилдаа адил.

Avatar

Бод бод... 2021-11-22 119.40.98.106

Мөнгөө төлөөд дээр нь татвараа төрөл бүрээр хөнгөлдөг ийм тэнэг байж болохгүй.

Avatar

Оноч 2021-11-22 119.40.98.106

Доржготов зохиолч гоё асуусан. Тэгээд РИО, Монгол 2 гэрээ хийхдээ Саран дээр байгаа орд газар эзэмших гэж байгаа юм шиг гэрээ хийсэн юм уу гэж. ө.х. саран дээр байгаа ордыг эзэмших гэж байгаа бол Монгол, РИО 2 өөр өөрийн хувь эзэмшлээр мөнгө гаргах учиртай. Яагаад гэвэл тэр өмч РИО-гийнх ч биш. Монголынх ч биш. яг л 66:34-өөр мөнгөө гаргана. Энд монголын говь ямар ч хамаагүй болчихож байгаа юм.

Avatar

Оноч 2021-11-22 119.40.98.106

Би 1 юмыг ер ойлгохгүй байгаа. 2 хоосон гар хамтарч байгаа юм шиг бүх зардлаа яс хөрөөдөж гаргачихсан. тэгэхээр монгол гаргаж байгаа баялгийн татвараа ТУЛТАЛ нь авах ёстой биздээ. Гэтэл эсрэгээр нь хамтарчаад гээд татварыг нь бүүр буулгуулаад хаячихсан байдаг байхгүй юу. Энэ одоо юу болж бнаа. эд 5% -ийн татвараа арай дэлхийн жишиг, тултал нь авчихаад байгаа нь гэж хэлээд байгаа юм биш биздээ?

Avatar

Хамтарсан компанид Монгол мөнгөө гаргаад зогсохгүй дараа нь монголын баялаг ашиглахдаа 100 төгрөгөөс 5 төгрөг төлөх гэрээ хийсэн... 2021-11-22 119.40.98.106

Хүмүүсийг төөрөгдүүлдэг нэг айхтар тоглоом энэ л дээ. 66/34-ийн асуудал. Хоёр юу ч гүй гар компани байгуулбал хуваасан хувь харьцаагараа мөнгөө гаргана. Яг ийм зарчмаар РИО, Монгол 2 гэрээ хийгээд монголоор өөрсдөөр нь мөнгийг нь гаргуулчихсан гэсэн үг. За яахав тэгдэг юм байж гэтэл монголын баялагийг ухахдаа 2.5% -ийн роялти төлөхөөр заагаад тэр нь одоо 5% болчихсон байгаа. ө.х. монголын баялгийг 2-лаа хамтарсан юм чинь хамтарсан компанидаа роялти-гаа багасга гээд багасгуулчихсан.

Avatar

Үр дүнд нь монгол баялгийн татвараа ч авч чадаагүй, дээр нь компани-д оролцооны бүх мөнгөө гаргах болсоноор юу ч гүй хоцорсон.. 2021-11-22 119.40.98.106

Анхнаасаа 34-ийг битгийг ав гэж байсан улс роялти хэдэн % авах ёстой талаар ганц үг хэлдэггүй. Худлаа л татвараа тултал нь аваад явахад болно гэж ярьдаг. Гэтэл ТУЛТАЛ нь ТАТВАР авна гэдэг нь өөрөө роялти 20-30 хувь авах тухай асуудал. РИО тэрийг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан бөгөөд манайхан 12 хувь дээр ч РИО-гоор зөвшөөрүүлж чадаагүй. 8 хувь яриад байсан байдаг. Тэгхээр нь УИХ баялагаа гаргаж байгаа тал баялгаа тооцуулна 34 гэтэл тэрийг нь мөнгөөр авах болгоод оруулаад ирсэн.

Avatar

Оноч 2021-11-22 119.40.98.106

Монгол юу ч гүй гар хоосон нийлж байгаа юм шиг 34-төө мөнгө төлөөд дээрээс нь хамтарсан юм чинь гээд роялти татвараа багасгаад РИО монголыг давхар тонгорчихсон байдаг байхгүй юу. Үр дүнд нь РИО энэ ордын 66 хувийг шууд бараг ҮНЭГҮЙ аваад үлдсэн 34-ийг нь өрөнд оруулах схем зохиосон тул үндсэндээ РИО ОТ-ын ордыг 100 эзэмшдэг болчихсон. Монголд хэдэн аншиг шаншиг татвараас өөр юу ч өгдөггүй. тэр баялаг РИО-гийнх үндсэндээ. Тэр аншиг шаншиг татварыг бүх хүн, компани бүгд төлдөг юм.

Avatar

Зочин 2021-11-22 66.181.184.138

ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГОДОГ БАЙСАН БОЛ ЧИХРЭЭ АВААД ШИЛ ДОЛООЛГОДОГ БОЛЧИХОЖ ХА ХА ХА

Avatar

Zochin 2021-11-22 202.126.89.245

Yumaa oilgohgui, heleltseer hiih mon buduun zurhee, bur todorhoi helvel ih teneglel bolj baina. Odoo huuramch tootoi notsoldsoor ene teneglelee duusgana. Heleltseer gegch teneglel duusch gariin useg zursnii daraa nogoo ih hoor bayar hormiin dotor ugui bolj, udahgui niiteeree Oyuerdene, Nyambayar nariig zuhej ehlene. Ene manai mulguu uls torchdiin huvi tavilan…

Avatar

Зочин 2021-11-22 103.26.194.126

Erunhii said zuv bodlogo barimtalj bn bid demjij bn,RIO giinhon mongolchuudiig yuch medehgui teneg humuus gej oilgodgoo boli,tiim l mundag kompani yam bol shudarga l baiya l daa

Avatar

Зочин 2021-11-22 103.229.122.11

Үхсэнээ хийж манайхан анх 34% эзэмшинэ гэж гэрээнд оруулсан юм бэ?? Одоо ичихгүй тэр 34%-ийнхаа үнийг Рио-оор төлүүлэх юм яриад сууж байдаг!! Энгийн ойлгомжтой жишээ: Дорж, Дулмаа нар 2 гишүүнтэй ХХК байгуулахаар шийдэж, Дулмаа нь 66%, Дорж нь 34% эзэмшихээр тохирчээ. Дулмаа 66%-даа 66 сая₮ орон сууцаа оруулж, харин Дорж нь 34%-даа оруулах хөрөнгөгүй учир Дулмаас мөнгө зээлж компанид оруулжээ. Гэтэл мань хүн дараа нь зээлсэн мөнгөө тэглэ (бүү нэх!) гэдэг шаардлага тавьж гэнээ?!

Avatar

Зочин 2021-11-22 202.126.88.34

Ацаа дулмаа дорж 2 доржийн гэрт нь доржийн хүүхдүүдээр ажилаа хийлгүүлж байгаа

Avatar

Зочин 2021-11-22 202.126.92.99

Бас Доржийн газраас, Доржийн эрдэнэсийг ухаж байгаа шүү гэдгийг мартах учиргүй.

Avatar

Зочин 2021-11-22 202.126.92.99

Уг нь бол Дулмаа өөрөө мөнгөө 100 хувь гаргаад Доржийн эрдэнэсийг ухаад ашгаа тэнцүү хуваан авах учиртай….

Avatar

зочин 2021-11-22 122.201.21.119

ӨӨРТ БАЙГАА ХАЙРЦАГТАЙ ТАЛХАА НЭГ НӨХӨРТЭЙ ХУВААЖ ИДЭХДЭЭ. ЧИ ХАЙРЦАГНААС НЬ ГАРГААД ИР ТЭГЭЭД ХОЁУЛАА 34/66 %"ИАР ХУВААЖ АВЬЯ ГЭСЭНТЭЙ АГААР НЭГ. ЮУ Ч ҮГҮЙ ХООСОН ДОРЖ ДУЛМАА ЯРИАД БАЙГАА НӨХӨР ВЭ.

Avatar

Bid baylgagaa garsan ch daa garaa. 2021-11-22 202.70.36.122

Za biraad bai. Bid baylagaa gargaj bgaa.bideniig baylagiig yagaad vnelehgui bna. Ter balancing Utah bagajanii 34 hubiig bid yah gej toloh estoi gej be de.

Avatar

мудаак 2021-11-22 49.0.140.26

Уг нь бол Дулмаа өөрөө мөнгөө 100 хувь гаргаад Доржийн эрдэнэсийг ухаад ашгаа тэнцүү хуваан авах учиртай….

Avatar

Зочин 2021-11-22 103.57.95.238

Manai Ene gunii uurxai uurxai shig uurxai baina lee. Riotinto tuldaa l iim sain technology, ayulgui baidlig xangadag baix. Busad ulsiin gunii uurxaig xaraasai. Orosiin tv-uudeer garch baigaa nevtruuleguudeer Pakistan gex met ulsuudiin gunii uurxai geed garaad baina lee.

Avatar

Зочин 2021-11-22 66.181.161.95

Зөв өө ерөнхий сайдаа хажууд чинь ч р.тинто хэмээх чонотой нийлсэн нохой байж магадгүй шүү

Avatar

Зочин 2021-11-22 119.40.103.6

Зөв хөө Эр хурга

Avatar

Зочин 2021-11-22 192.82.78.239

Маш зөв. Угаасаа 2009 оны гэрээгээр Монголын ЗГ ямар ч өр төлөх нөхцөлгүй байсан

Avatar

Зочин 2021-11-22 64.119.26.120

РТ үл зөвшөөрвөөс гэрээг цуцалбал таарна.

Avatar

Зочин 2021-11-22 185.220.100.254

>>>>>>>>> ! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-22 64.119.16.146

Мунхаг төр хулгай хийж буй аргыг нь устгахгүй, харин хулгайн өчүүхэн хэсгийг илрүүлж, хурааснаар сүр дуулиантай хэлэлцээрээ дуусгахаар шийджээ. Рио Тинто бага сага зүйлээ хураалгаж буй дүр үзүүлснэээр Манай мангаруудыг хуураад, их хулгайгаа цааш үргэлжлүүлэхэд айдас үгүй болно. Учир нь бүх нотлох баримт үнэ цэнэгүй болно, үнэ цэнээ алдана…

Avatar

Зочин 2021-11-22 192.82.75.50

Гэрээ сайжруулаад засаад явах биз. Элдэв юм ярьж шантаажлаад ажил явуулахгүй байх нь хөмгийн хортой болой. Мэргэжлийн юм шаачих гэсэн шантаажчингуудаас л болгоомжил. Болорчулуун г.м

Avatar

Зочин 2021-11-22 66.181.184.138

САЙН БАЙНА АНЫХАН ЁСТОЙ НЭГ ХОРОЛМАА ЦАРАЙЛСАН ШҮҮ ИНГЭЖ НОВШИРСООР БАЙГААД УХАЖ ӨГӨӨД ХЯТАДУУДАД ЗАРЧЧИХААД ЯВНА ГЭЖ ТООЦОЖ БАЙГАА ЭНЭ ЗАСАГ ТУЛДАА Л ИНГЭЖ БАЙНА ХЭРЭВ АНЫХАН БАЙСАН БОЛ АЛЬ ЭРТ АМАНД НЬ УНААД БӨӨН ӨРӨНД ОРУУЛЧИХААД БОЛЖ ӨГВӨЛ ХАР ДАНСАНД ОРУУЛЖ ХООРОНД НЬ ХЭРҮҮЛ ЗОДООН БОЛГООД ТҮҮН ДЭЭР НЬ ЯС УГСААГААР НЬ ХЭРЭЛДҮҮЛЖ ӨГӨӨД ХЯТАДАД ЗАРЧИХААД АЛГА БОЛЖ ЭНЭ УЛСЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ БАЙЛАА

Avatar

Зочин 2021-11-22 66.181.184.138

БАГАНУУРТ ХЯТАД ТОСГОН БАРЬЖ ЦАХИЛГААН СТАНЦ ҮЙЛДВЭРЛЭХ ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОХ ГЭЖ АРАЙ Л ГЭРЭЭГЭЭ БАТАЛЧИХААГҮЙ МУУ НЭРТ ЖОНХУУ ЗИКА НАР ЗОГСООСОН МАТАДЫГ МӨН ХЯТАДУУДАД ЗАРЧИХ ШАХСАН ШҮҮ ЁСТОЙ НАМ ГЭЖ ХЭЛХЭД НОВШИЙН УРВАГЧИД ШҮҮ

Avatar

Зочин 2021-11-22 23.92.142.182

Bayariin (MAH) Zasgiin Gazriin ued gariin useg zurchaagui bil uu? Yaahaaraa AH-ii hariutslaga bolchihdog bilee?

Avatar

Зочин 2021-11-22 202.126.89.150

Одоо Оюунэрдэнэ ийн засгийг унагах ажил явах байхдаа ккк. Тэд бол риогийн гар хөл шүү

Avatar

Зочин 2021-11-22 139.5.218.116

Goyo um bolj bn daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж