Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төсөл харилцан ашигтай байх ёстой | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төсөл харилцан ашигтай байх ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төсөл харилцан ашигтай байх ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төсөл харилцан ашигтай байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч өнөөдөр /2021.11.22/  уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай  УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцлов. 

Тухайлбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид Оюутолгой  төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэлээ.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2021-11-22 202.9.46.196

МОНГОЛЫН ТАЛЫН ТАВЬСАН БҮХ САНАЛУУДЫГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ БОЛ ГҮНИЙ УУРХАЙГ ЗОГСООЁ!!!!!!! ЭЗЭН ОЛДОНО….

Avatar

Зочин 2021-11-22 103.212.118.164

Харилцан ашигтай шудрага хувилбар олох байлгүй дээ. Болж өгвөл эзнийг өөрчлөх гэж учиргүй дайраад хэрэггүй.Одоогийн байдал нь Монголын талд дэндүү хохиролтой, нөгөө талын луйвар ариа дэндчихсэн юм билээ.

Avatar

Зочин 2021-11-22 103.212.118.164

Манайд ийм хохиролтой обьектын асуудлыг УИХ, монголын иргэдээс нууж, далдуур хуйвалдаж гэж хэлж болохоор гэрээ хэлэлцээ гадаадад хийж явдаг АН-ын нөхөд үнэхээр хариуцлагагүй хүмүүс.

Avatar

OTd built hii gejuu 2021-11-22 112.72.9.126

Hariltsan ashiggui gej helj baigaa met- Erunhii said ni populist munhruulgadaa it gechihsen har mass baina gej bodmoor

Avatar

Зочин 2021-11-22 64.119.26.120

РТ анхнаасаа ийм хэт луйврын шинжтэй гэрээ хийсэн явдал нь бизнесийн ёс зүйгүй, цаашлаад энэ компани оршин байх уу үгүй юу гэдэг асуудал хөндөгдмөөр…

Avatar

Зочин 2021-11-22 185.220.100.254

>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-22 192.82.78.216

Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг шуу дээ маш хянамгай хандаж ашигтай болгох хэрэгтэй шуу дээ

Avatar

Зочин 2021-11-22 66.181.184.138

ЕРӨНХИЙ САЙДАА ДЭМЖИЦГЭЭЕ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж