
Нутаг нэгт гурван эмэгтэйг хил дамнуулан худалдсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан Ц.Тогосмаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэх юм байна. Уг хэрэгт холбогдоод буй дээрх этгээдүүд нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Замын-Үүдийн боомтоор 17-25 насны гурван эмэгтэйг ажилд зуучлах нэрээр хил дамнуулж БНХАУ-ын Эрээн хотод аваачин биеийг нь үнэлүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Дээрх гэмт дөрвөн эмэгтэйн нэг нь гэмт хэргийн хохирогч болох үедээ насанд хүрээгүй байсан аж. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 14.30 цагаас хаалттай болох аж.
Н.Түвшин