“Phillips-Van Heusen”-ийн хувьцаа үдээс хойш 10 хувиар өсч, сүүлийн 52 долоо хоногийн хамгийн дээд түвшинд хүрсэн байна. “Phillips-Van Heusen” нь Нью-Йоркод төвтэй компани бөгөөд жилийн нийт орлого нь ойролцоогоор 4.6 тэрбум ам доллар. Ийнхүү “Tommy Hilfiger”-ийг худалдан авбал “Phillips-Van Heusen” нь дэлхийн хувцас үйлдвэрлэлтийн 10 дахь том компани байсан бол дөрөвдүгээр урагшилж байна. Эднийх орлогынхоо 60 орчим хувийг Америкийн, үлдсэн 40 орчим хувийг гадаадийн зах зээл дээрээс олдог гэж СЕО Эмануэл Чирико хэлж байв. Томми өөрөө брендийн үндсэн загвар зохион бүтээгч хэвээрээ ажиллана. “Бид өмнө нь хэрхэн Келвин Клайний багийнхантай ажилласан шигээ Томмигийн багийнхантай хамтран ажиллах болно” гэж Чирико мэдэгдсэн.
“Tommy Hilfiger”-ийг гурван тэрбум ам доллараар худалдан авна гэв
Загварын томоохон компани “Tommy Hilfiger”-ийг гурван тэрбум ам.доллараар худалдан авах гэж байгаагаа “Calvin Klein”-ийн охин компани “Phillips-Van Heusen” мэдэгдлээ. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл АНУ-ын бүхний танил хоёр бренд “Tommy Hilfiger”, болон “Calvin Klein” нэгэн дээвэр нэгдэх юм. Хувцасны салбарын мэргэжилтнүүд Hilfiger өөрийн брэндийн борлуулалтаа Европоос гадна АНУ, Ази, Өмнөд Америкийн зах зээл дээр тэлэх арга хэмжээ авах болно гэж таамаглаж байна. “Энэ бол “Phillips-Van Heusen” дэлхийн хэмжээнд тоглох гэж байгаа зоримог стратегийн нүүдэл” гэж энэ салбарынхан үзэж байна. Зарим судлаачид үүнийг хувцасны брендэд зарцуулсан дэлхийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа гэж нэрлэж байна.