АНУ, Япон, Хятад нөөцөө суллана гэснээр нефтийн үнэ буурч байна | News.MN

АНУ, Япон, Хятад нөөцөө суллана гэснээр нефтийн үнэ буурч байна

АНУ, Япон, Хятад нөөцөө суллана гэснээр нефтийн үнэ буурч байна

АНУ, Япон, Хятад нөөцөө суллана гэснээр нефтийн үнэ буурч байна

Газрын тосны уналт үргэлжилсээр АНУ, Хятад, Япон улсууд инфляцийн өсөлт эрчимжиж байгаатай холбогдуулан үндэсний түүхий нефтийн нөөцөө ашиглахаар бэлдэж байна.

Нью-Йоркийн биржийн фьючерс өнгөрсөн долоо хоногт бараг 6 хувиар унасны дараа баррель нефтийн ханш 76 ам.доллараас доош уналаа.  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Стратегийн газрын тосны нөөцөөс чөлөөлөгдөх” боломжийн талаар хэдэн долоо хоногийн турш ярьж байгаа бөгөөд Токио энэ долоо хоногт Вашингтонтой энэ асуудлаар хамтарсан мэдэгдэл хийж магадгүй гэж “Иомиури” сонин амралтын өдөр мэдээлэв.

Хятад улс өнгөрсөн долоо хоногт үндэсний нөөцөөс дахин борлуулалт хийхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв. Энэ хооронд Европт хөл хорио, хязгаарлалт эргэн ирж байгаа нь цар тахлаас сэргэж буй дэлхийн эрчим хүчний эрэлт хэрэгцээнд саад учруулж болзошгүйг харуулж байна.  Даваа гаригт Австри хөл хорионд орсон бол Герман болон бусад улс орнууд вакцинд хамрагдаагүй хүмүүсийн эсрэг хязгаарлалт гаргаж байна.

АНУ болон бусад улсууд нөөцөө нэмэгдүүлнэ гэсэн таамаглалаас үүдэн газрын тосны үнэ аравдугаар сарын сүүлчээр дээд цэгтээ хүрсэн. Нефтийн 100 сая баррель нөөцийн дуудлага худалдаа хийх зар нь газрын тосны үнэд  нөлөөлсөн гэж Голдман сакс групп инк өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Гэсэн хэдий ч энэ нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсээр ирсэн ОПЕК+ эвсэлд хүчтэй мессеж илгээх болно. Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн долоо хоногт хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр стратегийн нөөцийг ашиглахын ач тусын талаар ярилцжээ.  "АНУ хэдэн долоо хоногийн турш ярьж байгаа ч тэд юу ч хийгээгүй" гэж "Vanda Insights"-ийн үүсгэн байгуулагч Вандана Хари ярьжээ.  "Олон жилийн оргил үедээ хийж чадаагүй нь тэд энэ алхамыг хийх боломжгүй гэсэн дохио юм.  Европ дахь дэгдэлтээс болж нефтийн үнэ буурч байгаа нь дарамт аль хэдийн суларч байна гэсэн үг"  гэжээ.

Японы Газрын тосны нөөцийн тухай хууль нь өндөр үнийн улмаас нөөцөө борлуулахыг зөвшөөрдөггүй ч засгийн газар болон хувийн хэвшлийнхэн одоогийн байдлаар хуульд заасан доод хэмжээнээс илүү нөөцтэй байна гэж Японы "Иомиури" сонинд мэдээлсэн байна.  Токио эдгээр илүүдэл нөөцийн тодорхой хэсгийг гаргахаар хэлэлцэж байгаа бөгөөд хууль ёсны хязгаарлалтыг зөрчихгүйгээр зарж болно гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-23 217.79.178.53

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-23 192.82.64.153

Одоо тэгвэл манайд үнэ бууна байхдаа кк

Avatar

Дэлхийд хямдарч бхад манайд нэмэгдэж бдаг 2021-11-23 202.55.188.98

Ямар новшийн улсад амьдраад бнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж