“АТГ-аас шалгалт хийж байна, хэнийг ч баривчлаагүй”

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

“АТГ-аас шалгалт хийж байна, хэнийг ч баривчлаагүй”

“АТГ-аас шалгалт хийж байна, хэнийг ч баривчлаагүй”

Автотээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” худалдааны төвийн салбарт Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2021.11.22/ шалгалт хийжээ. Хяналт шалгалтын үеэр бусдаас авлига авч мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгодог нэг алба хаагчийг баривчилсан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар тус төвийн дарга Б.Гүрсоронзонгоос тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ, АТГ-аас шалгалт хийсэн. Тухайн шалгалтын үеэр мэргэшсэн үнэмлэх хууль бусаар олгодог мэргэжилтнийг баривчилсан гэдэг нь ташаа мэдээлэл. Одоогоор ямар нэгэн албан тушаалтныг баривчлаагүй. Гэхдээ бид хяналт, шалгалттай холбоотой ямар ажлууд хийж байгааг асууж, тодруулж байна. Тухайн шалгалт хийж буй нэгж нь жолооч нарын хамгийн их маргаантай байдаг мэргэшсэн үнэмлэх олгодог тасаг учраас шалгалт тогтмол хийдэг. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байна. Ямар нэгэн баривчилгаа хийгээгүй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж