Тайвань руу Хятад дайрвал Япон хөндлөнгөөс оролцож магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2021.11.23-нд нийтлэгдсэн

Тайвань руу Хятад дайрвал Япон хөндлөнгөөс оролцож магадгүй гэв

Тайвань руу Хятад дайрвал Япон хөндлөнгөөс оролцож магадгүй гэв

АНУ, Япон нь Тайванийн асуудлаар үүсч болзошгүй нөхцөл байдлыг ярилцаж, хэрэв Бээжингээс арал руу дайрсан нөхцөл ямар хариу арга хэмжээ авахаа төлөвлөж байгаа тухай Хятадын талаас мэдээлжээ. Ингэхдээ Японы талаас Тайвань руу цэргийн хүчээр дайрсан нөхцөлд бэлэн байхыг Хятадын армид сануулсан талаар "South China Morning Post" мэдээлжээ.

Токио нь дайн эхлүүлэхийг тус улсын Үндсэн хуулиар хориглосон байдаг ч 2015 онд баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь гурван нөхцөлд Японы өөрийгөө хамгаалах хүчин тулаанд оролцох боломжийг олгосон гэж Хятадын судлаачид дүгнэжээ.

“Япон улс зөвхөн албан ёсны төдийгүй, хувийн түвшинд энэ талаар дохио өгөөд зогсохгүй Япон-АНУ-ын холбоогоор дамжуулан бодит хариу арга хэмжээ авахыг оролдсон эсвэл одоо байгаа хууль эрх зүйн асуудлын хүрээнд хэсэгчлэн дангаараа ажиллах төлөвлөгөөтэй”гэж өнгөрсөн долоо хоногт Ази-Номхон  далайн сэтгүүлд нийтэлсэн байна.

Тодруулбал, Японы өөрийгөө хамгаалах хүчин нь АНУ-д логистикийн дэмжлэг үзүүлж оролцох эсвэл арлыг хамгаалахад АНУ-тай нэгдсэн хүчин байгуулах хувилбар яригдсан байна. Мөн Япон дахь АНУ-ын баазууд халдлаганд өртсөн нөхцөлд тулаанд оролцохоор  тусгасан аж. Бээжин нь Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд эх газарт нэгтгэхийн тулд хүч хэргэлэхээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Үүнийг Япон үндэсний аюулгүй байдал болон бүс нутгийн улс төрийн дэг журамд ноцтой аюул заналхийлэл гэж үзэх аж.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Ву Хуайжун бичсэн уг нийтлэлд сүүлийн жилүүдэд Японы засгийн газар энэ асуудалд хатуу байр суурь илэрхийлэх болсон гэжээ. "Япон улс ойрын болон дунд хугацааны ирээдүйд өртгөөс үл хамааран хяналтгүй гамшигт дайнд оролцоно гэж төсөөлөхгүй байна. Гэхдээ холбоотнууддаа логистикийн дэмжлэг үзүүлэх талаар илүү их анхаарч байна" гэж тодорхойлжээ.  Тэрбээр  “Асуудал нь Япон хөндлөнгөөс оролцохдоо биш, харин хэрхэн оролцох вэ гэдэгт байгаа юм” гэдгийг онцолжээ.

Япон болон АНУ-ын тэнгисийн цэргүүд сүүлийн жилүүдэд хэд хэдэн хамтарсан сургуулилалт хийсэн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Өмнөд Хятадын тэнгист анхны шумбагч онгоц эсэргүүцэх хамтарсан сургуулилт хийсэн нь Хятадыг онилсон үйлдэл гэж үзэж байна. Үүний сацуу  Хятадын судлаачид Япон улс нөлөө бүхий гүрэн болохын тулд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролдохыг эрмэлзэж байна гэж мэдэгджээ.

Япон улс нь 1992 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж эхэлснээр Токиогийн эсрэг зэвсэг, цэргийн үйл ажиллагааны хязгаарлалтууд суларч эхэлсэн гэж судлаачид дүгнэжээ. Эдгээр нь хилийн чанад дахь үйл ажиллагаанд олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, тус улсын цэргийн хүчин чадлыг сайжруулж, дипломат бие даасан байдлыг сайжруулсан гэж тус судалгаанд бичжээ.

2015 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар Японы өөрийгөө хамгаалах хүчинд "хамтын хамгаалалтын" ажиллагаанд оролцох эрхийг олгож, бүрэн эрхийг нь ихээхэн өргөжүүлсэн байна.

Япон улс дэлхийн хүчирхэг эзэнт гүрэн болох эрмэлзэлтэй байгаад Хятад улс санаа зовж байгаа бол Токио хөршөө хязгаарлахыг хүсч байна гэж Лю хэлэв.

 SOURCE: SCMP.COM

ИСҮ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж