"Гуравдагч орнууд АНУ, Хятадын аль нэгийг сонгох шаардлагагүй"

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

"Гуравдагч орнууд АНУ, Хятадын аль нэгийг сонгох шаардлагагүй"

"Гуравдагч орнууд АНУ, Хятадын аль нэгийг сонгох шаардлагагүй"

Хятадын гадаад харилцааны сайд Ван И Бямба гаригт мэдэгдэхдээ, гуравдагч хөршүүд их гүрнүүдийн өрсөлдөөнд хүчээр шийдвэр гаргаж, сонголт хийх хэрэггүй гэв. Тэрбээр Хятад болон АНУ-ыг асар том хоёр хөлөг онгоцтой зүйрлэсэн бөгөөд Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Жо Байдентай цахим уулзалт хийх үеэрээ хэлж байсныг дахин сануулж, тэд өөр хоорондоо сөргөлдөх ёсгүй гэжээ.

“Өөрсдийн дураар холбоо харилцаагаа тасалсан, гуравдагч хөршийн сонголтыг хүчээр хийлгэсэн энэ утга учиргүй тэмцэлдээний оронд харилцан үр ашигтай, тал талдаа үр өгөөжөө өгөхүйц зарчимд тулгуурлан эерэг бөгөөд нөхөрсгөөр өрсөлдөх хэрэгтэй” гэж Ван И цахим хуралдааны үеэр хэлжээ.

Хятад ба Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 30 жилийн ойд зориулан Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар шинэ ёс зүйн дүрэм тогтоохыг Бээжингээс шаардаж байна. Мөн Ван И хэлэхдээ, Вашингтон болон Бээжин хоорондын харилцаагаа хэрхэн зүй зохистой шийдвэрлэхээс дэлхий ертөнцийн цаашдын хувь заяа хамаарч байгааг онцолжээ. Түүнчлэн аливаа хэлэлцээр зөвхөн нэг талдаа ашигтай байх юм бол хоёр тал хоёулаа хохиролтой үлдэх болно гэжээ. Мөн тэрбээр Хятад бусад улстай хоорондын зөрчилдөөнөө, ялангуяа газар нутгийн маргаантай асуудлаа шийдвэрлэхийг хүсч байгааг мэдэгджээ.

Хятад нь Өмнөд Хятадын тэнгис дэх бүлэг арлуудын эзэмшлийн асуудлаар Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны дөрвөн улстай маргаантай.

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн цөөнгүй орон Энэтхэг-Номхон далай дээр төвлөрсөн АНУ ба Хятад хоорондын сөргөлдөөнд аль нэг талд нь орохоос өөр аргагүй болоод буйгаа илэрхийлжээ. "Бээжингийн зүгээс Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт тухайн бүс нутагтаа илүү чухал үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Мөн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд төвлөрөх нь бүхий л улс орнуудын ашиг сонирхолд нийцэж байна" гэж Ван хэлсэн байна. Мөн тэрбээр олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлэхүйц сөргөлдөөнийг өдөөх, жижиг арми болон улс төрийн бүлэглэлүүдийг үүсгэх зэрэг нь энх тайван болон хөгжил цэцэглэлтэд хор хөнөөлтэйг сануулжээ.

Түүнчлэн Ван И Тайванийн тусгаар тогтнолыг эрс эсэргүүцэх нь энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн хэтийн төлөвийг сайжруулна гэж баталсан бөгөөд Хятадыг дарахын тулд Вашингтон энэ асуудлыг ашиглаж байна гэж буруутгажээ.

Хятад  нь Тайванийн арлыг тусгаар муж гэж үздэг бөгөөд эх газартай эргэн нэгтгэхийн тулд хүч хэрэглэхээ ч мэдэгдсэн.

Тайвань өөрсдийнхөө тусгаар тогтнолын төлөө АНУ-ыг ашиглаж байна гэж тэрбээр сануулаад “Бид энх тайвны замаар дахин нэгдэх бүхий л аргыг эрэлхийлэх болно. Харин бид Тайванийн тусгаар тогтнолоос улбаатай улсыг хагаралдуулсан аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Олон улсын тавцанд “Хоёр БНХАУ”, аль эсвэл “Нэг БНАХУ, нэг Тайвань” байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж