Ш.Адьшаа мэдэн будилав

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Ш.Адьшаа мэдэн будилав

Ш.Адьшаа мэдэн будилав

Төсвийн хөрөнгийг үр ашиггүй үрдэг, татвар төлөгчдийн мөнгийг шаардлагагүй хөрөнгө оруулалтад зарцуулж, түүнээсээ хувь завшдаг байдал энэ Засгийн газрын үед дахиад үргэлжлэх нь. Түүний нэг жишээ нь Чингэлтэй дүүргийн Тасганы овооны орчимд барьж буй шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова бурхны хөшөө юм. 32 тэрбум төгрөгийн төсвөөр баригдах дээрх хөшөө хэл ам дагуулаад эхэлсэн. Тэгвэл уг хөшөө цогцолборыг анх 5.5 тэрбум төгрөгөөр барихаар санаачилсан гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гэнэ. 

Тэрбээр "Би Богд Зонхова цогцолборыг санаачилсан нь үнэн. Анх 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Яагаад 32 тэрбум төгрөгийн төсөвтэй болсныг мэдэхгүй юм. Сангийн яам л энэ асуудлыг оруулж ирсэн байх. Хамт санаачилсан гишүүдээ санахгүй байгаа ч  Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг хоёр байх гэж бодож байна. Бусдыг нь Соёлын яам болон, Сангийн яам, Засгийн газраас асуу. Аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хувьд чухал төсөл байсан" гэжээ. 

Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нарын гишүүд ч "шударга" дүрд тоглов.  Тэд "Энэ талаар мэдээгүй", “Төсвийн мөнгийг ийм зүйлд зарцуулах нь буруу” гэж жиргэцгээсэн нь дарин дээр давс нэмлээ. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлэг "Энэ хөрөнгийг Засгийн газар царцаах нь зүйтэй гэж үзсэн" гэдгийг мэдэгдсэн. Гэвч аль хэдийн барилгын ажил нь эхлээд хашаалаад амжсан уг бүтээн байгуулалтыг нураах уу, яах уу гэдэг нь анхаарал татна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж