Нээлттэй сонсгол буюу шүүхийн шинэчлэлээс ухарсан МАН | News.MN

Нээлттэй сонсгол буюу шүүхийн шинэчлэлээс ухарсан МАН

Нээлттэй сонсгол буюу шүүхийн шинэчлэлээс ухарсан МАН

Нээлттэй сонсгол  буюу  шүүхийн шинэчлэлээс ухарсан МАН

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсгол өнгөрсөн долоо хоногт боллоо. Үнэхээр анхаарал татсан нээлттэй сонсгол. Ямар гээчийн хүмүүс төрийн чухал албанд томилогдож, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, элдэв шийдвэр гаргалтанд нөлөөлж байдгийг эндээс харж болохоор. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд, тэр бүү хэл заримынх нь хохирогч болсон хүмүүс ирж мэдээлэл хэлж байлаа. Асуулт асуулаа. Нэр дэвшигчдийн зарим нь үнэхээр ширэн нүүртэй юм. Хээв нэг нэрээ татахгүй зүтгэнэ гэж байдаг шүү. Тэр дунд хамгийн олон нэр нь сонсогдогдож, мэргэжил нэгтнүүд, улстөрчид, иргэдээс гомдол санал ирж, шүүмжлэл хүлээсэн хүн бол Р.Онончимэг. Нотариатын холбооны тэргүүн байсан түүнийг нотариатчид өөрсдөө шүүмжилж байх юм. Хууль зүйн байнгын хороонд бас Р.Онончимэгтэй холбоотой дааж давшгүй их гомдол, санал, өргөдөл иржээ. Р.Онончимэгтэй холбоотой уул овоо шиг их хар мэдээлэл ирсэн гэчихээд Байнгын хорооны дарга С.Бямбацогт дэмжээд ч байх шиг. Шалгасан чинь бараг л буруугүй байсан гэх нь холгүй хэлээд сууж байх юм. Шүүхээр эцэслээгүй  байхад гэм буруугүй гэж эрхэм гишүүд харин яаж нотлоод байгаа юм бэ.

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гэж нөхөр байнгын хороон дээр орж ирээд өмгөөлж, магтаж ч байх шиг.  Тэр ч бүү хэл хянагдаж байгаа хэргийг “хэрэгсэхгүй болсон” гэж хэлж байх юм.   Хянагдаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд байдаг нь үнэхээр анхаарал татаж байна.    Хууль зүйн сайд Х.Нямбаатар орж ирээд бас дэмжсэн үг хэлсэн.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд яавч тэнцэхгүй хүнийг МАН-ын нөлөө бүхий хүмүүс, Хууль зүйн байнгын хороо яагаад улайран дэмжиж байна вэ. Цөөнхийн бүлэг үүнээс болж завсарлага авчихаад байна. Ямар их ар талтай хүн гэхээрээ улайм цайм юман дээр МАН-ын томчуудаар дэмжүүлээд сууж байна вэ. Хууль зүйн байнгын хороонд байдаг өнөөх шударга гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар яагаад  үүн дээр тоймтой үг хэлсэнгүй вэ. Та  бүхний яриад байсан шүүхийн шинэчлэл энэ үйлдлээр чинь ухралт болоод байна. Р.Онончимэг шиг хүнийг дэмжвэл чононд хонь хадгалуулахтай адил бус уу.

 МАН-аас юу ч хүлээгээд нэмэргүй нь харагдаж байна. Шударга ёсны дуу хоолой мэт юм болгонд голтой дуугараад байдаг Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар чуулган дээр юу ярихыг нь харж суухаас. Ийм илт юман дээр гар өргөөд дэмжээд сууж байвал МАН-ын гишүүн та нарыг гавьяат жүжигчин гэж бодохоос аргагүйд хүрэх нь. Албан тушаалд томилуулах гэж зүтгүүлэх хоёр л шалтгаан бий. Нэгт,  нэр дэвшигч ултөрчдийн  хууль бус үйлдэлд тусалж байсан, түүнийх нь хариуг энэ удаа улстөрчид өгч байж болох юм. Ялангуяа хаацайлаад байгаа МАН-ын гишүүн, улстөрчид.  Эсвэл ирээдүйд улстөрчдийг хууль бус үйлдэл хийхэд нь нэр дэвшигч Р.Онончимэг тусална гэж улстөрчид найдсаных уу. Хөөрхий гарын дор, үгээр юм байна гэж  түүнийг зүтгүүлээд байна уу. Энд нэг л учир байна. одоо холбогдоод байгаа асуудал шигээ хууль зөрчин байж  гар хөлийн үзүүрт, дохиогоор захирч, хууль бус үйлдэл хийлгэхээр ийнхүү улайраад байна уу. Түүнийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн болгох нь МАН-ынханд чухам яагаад тийм их чухал байгаа юм бол.

Шүүх засаглалын томилгоонд оруулж байгаа нь шударга ёс гэдэг утгаа алджээ гэдгийг бэлээхэн харуулж байгаа бус уу.

З.БИЛИГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-22 72.196.192.250

Manai huuli shvviin baiguullaga neeree neg l bish bolchjee .

Avatar

Зочин 2021-11-22 185.220.100.254

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

mgl 2021-11-22 103.229.122.27

herevee MAN shuuhiin shinetgeliig hiihgui yum bol ard tumen zugeer haraad suuhgui bailgui dee.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2021-11-22 103.26.195.245

Анх удаа ийм нээлттэй сонсгол хийсэн. Анхных гэхэд боломжийн болсон:Даргын карманы хүн, эрх баригч намын нөөцийн боловсон хүчин алга. Манайхан МАН-ыг муулах гэхээрээ дэмийрээд алга болох юм. Гэхдээ асуудал байна. Гэр бүлийн хүн нь шүүгч байгаа хүнийг ШЕЗ-д оруулах нь зохисгүй. Хуулиндаа тодорхой заагаагүйгээс тухайн үед уг асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй гээд тайлбар хийгээд байна лээ.

Avatar

хуульч 2021-11-22 202.21.126.30

МАНАЙ УЛС БҮХ ЮМАА ХЭРЭГ МАРГААНАА БҮГДИЙГ НЬ СОШИАЛД МЭДЭЭЛЭЭД ТЭНД ШУУГИГЧДЫН САНАЛААР ШИЙДЧИХДЭГ БОЛМООР ЮМ ДАА. СОНСГОЛ ХАРИН Ч НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БОЛСОН ШДЭЭ. ХУУЛЬЧ ОНОНЧИМЭГ ӨӨРТ НЬ ХАЯГЛАСАН АСУУДЛААР ТАЙЛБАР ХЭЛЖ, БАЙР СУУРИА ХАМГААЛСАН. ХЗБХ-НЫ ДАРГА МАГАДЛАГДСАН БАЙДЛЫГ ХЭЛСЭН. ОДОО ХЗБХ ИРСЭН ГОМДОЛ ӨРГӨДӨЛ, ШАЛГАГДСАН БАЙДАЛ, ХИЙСЭН ДҮГНЭЛТ САНАЛЫНХАА ТАЛААР ТАНИЛЦУУЛГА БЭЛТГЭЭД ГИШҮҮДДЭЭ ТАРАА. БУРУУГҮЙ БОЛ ХУУЛЬЧ ХҮН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨХ КАРЬЕРЫНХАА ТӨЛӨӨ ЯВЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж