Талибаны засгийн газраас афганистан эмэгтэйчүүдийг телевизийн олон ангит кинонд тоглохыг хориглосон шинэ журмыг батлав. Мөн эмэгтэй хөтлөгч, сэтгүүлчдийг дэлгэцээр гарах үедээ толгойн алчуур зүүхийг шаардсан боловч алчуурын төрөл зүйлийг тодорхой дурдаагүй аж.
Талибанчууд өнгөрсөн наймдугаар сарын дундуур Афганистаны засгийн эрхийг булаан авснаас хойш тус улсад эмэгтэйчүүдтэй холбоотой хатуу дэглэм эргэн тогтоох вий гэдэг болгоомжлол байсан билээ.
АНУ болон холбоотнуудын цэрэг Афганистаны нутаг дэвсгэрийг орхин явсны дараа Исламын зэвсэгт бүлэглэл охид, эмэгтэйчүүдийг сургуульд явахыг нэн даруй хориглосон юм. Энэ нь эмэгтэйчүүд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 1990-ээд оноос өмнөх тогтолцоог санагдуулж байв.
Ийнхүү талибанчуудын тогтоож буй ээлжит шинэ журам энэ удаад телевизийн сувгуудыг чиглэжээ. Найман шинэ журмыг тусгасан удирдамжид Исламын хууль болон Афганистаны үнэт зүйлсэд харшилсан кино, эрэгтэй хүний биеийн хэсгийг харуулсан бичлэг зэргийг хориглосон байна.
Мөн шашныг гутаан доромжилсон инээдмийн болон энтертайнмент нэвтрүүлэг цацахыг хоригложээ. Афганистаны телевизийн сувгууд өмнө нь эмэгтэй гол дүрүүдтэй гадаад кино гаргадаг байв. Гэвч шинэ журмаар харийн соёлыг сурталчилсан гадаад кино дахин гарахгүй болов.
Афганистан дахь сэтгүүлчдийн байгууллагын гишүүн Хужжатулла Мужаддеди шинэ журмууд "санаанд оромгүй" байгааг онцолсон юм. Тэрбээр “ВВС”-д өгсөн ярилцлагадаа "Үндэслэлгүй журмуудыг биелүүлэх гэж оролдсоноор телевизийн сувгууд хаалгаа барьж болзошгүй" гэжээ.
Талибууд охид, эмэгтэйчүүдийг сургуульд явахыг хориглосноор хүн амын тал хувь нь боловсрол эзэмших боломжгүй дэлхийн цорын ганц орон болж байна. Харин талибууд эмэгтэйчүүдийн ажиллах, охидын сурах орчныг аюулгүй байлгах үүднээс "түр зуурын" хязгаарлалт тогтоосон гэж мэдэгдсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC
ҮНЭН 2021-11-22 64.119.19.169
ЭНЭ УЛСЫГ ДАРУЙ СӨНӨӨХ ХЭРЭГТЭЙ
Зоочин 2021-11-22 202.21.124.4
Нэг ч эмэгтэй дүргүй киног дан эрчүүд үзээд суудаг сайхан гарууд
Зочин 2021-11-22 192.82.64.249
энэ ард түмэн байх ёстой газраа л очиж байна. ийм байхыг л хүсдэг бололтойн билээ
Зочин 2021-11-22 88.99.33.28
Монгол улс шиг 80000 өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй болохгүй л бол яамай.завхайрал нүцгэлэлтээс сэргийлэх арга бол хэмжээ тавих!!!
ҮНЭН 2021-11-22 64.119.19.169
ЧИ Л Б А Н З А Л ЮМ БАЙГАА БИЗ БУСДЫГ БИТГИЙ ТЭГЖ БОДООД БАЙ
Зочин 2021-11-22 185.220.100.254
!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Иргэн 2021-11-22 139.5.217.86
За за эрэгтэйчүүд нь хүүхэд гаргадаг кино хийх болох юм шив. Бусдыг нь бол яахав эрчүүд яаж ийгээд л хийх л байх л даа. Тэнэг новшнуудыг нэг хонхорт цуглуулж байгаад дээр нь томоохон бөмбөг хаячих юмсан