"Засгийн газраас царцаах шийдвэрийг гаргах байх"

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

"Засгийн газраас царцаах шийдвэрийг гаргах байх"

"Засгийн газраас царцаах шийдвэрийг гаргах байх"

МАН-ын бүлгээс өнөөдөр /2021.11.22/ мэдээлэл хийж байна. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хоёрдугаарт, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг бууруулах хөтөлбөртэй танилцаж, гишүүд асуулт асууж, санал хэллээ. Засгийн газраас Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьсан. Бүлгийн хуралдаанаар асуудлыг авч хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлд Засаг даргын Тамгын газар онцгой анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа. Цаашид автозам, зогсоол, нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлд хэрэгжүүлэх олон ажил байгаа юм байна. Бүлгийн хурлаар дээрх хөтөлбөрийг сонслоо. УИХ-д Нийслэлийн хөгжлийг дэмжих түр хороо бий. Иймд нийслэлээс хэрэгжүүлэх ажлуудыг шуурхай болгохын тулд түр хороо хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ асуудлыг бүлгийн хурлаар яриагүй. УИХ-аас оруулсан асуудал биш Засгийн газраас оруулж ирсэн. Засгийн газар 2022 оны төсвийг өргөн барихдаа  Соёлын сайдын багцад оруулж ирсэн байна лээ. Үүнтэй холбоотой нийгмээс хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Түрүүн Ерөнхийлөгч, тодорхой хүмүүсийг дуудаж уулзаж чиглэл өгсөн. Тэрний дагуу энэ хөрөнгийг Засгийн газар царцаах нь зүйтэй гэдэг шийдвэрийг ойрын үед гаргая гэж байгаа юм байна лээ. Харин энэ хөрөнгийг өөр эрүүл мэндийн салбар луу чиглүүлэх нь зөв гэж үзэж байна. УИХ-аас дээрх асуудлаар  санал оруулаагүйг хариуцлагатай хэлье. Царцаана гэдэг нь Засгийн газраас санхүүжилт хийхгүй гэсэн үг. Засгийн газар өөрөө төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж шийдвэрлэх юм” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж