1,133,241 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

1,133,241 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 337,090,766.36 төгрөгийн үнийн дүн бүхий 1,133,241 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +14.97%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR+14.33%), болон "УБ-БҮК" ХК (BUK+13.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК (MMX-7.04%), "Дархан нэхий" ХК (NEH- 5.83%) болон "Би ди сек" ХК (BDS- 4.90%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 81,636 ширхэг нэгж эрх 46,275,363 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.25 хувиар өсөж 40135.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,352,882,833,007.95 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж