“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум-2021” арга хэмжээний хүрээнд дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум-2021” арга хэмжээний хүрээнд дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум-2021” арга хэмжээний хүрээнд дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооноос “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье” уриан дор 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум-2021” арга хэмжээний хүрээнд энэ оны 11-р сарын 17-ны өдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн Сан, Канадын Элчин Сайдын яам, Азийн Сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбар” дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээн ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга, ТоС Холбооны 2021 оны Манлай байгууллагаар шалгарсан Голомт банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин зохицуулагч Илэйн Конкиевич болон Азийн Сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг нар үг хэлсэн юм.

ТоС Холбооны санхүүгийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг түгээн дэлгэрүүлэх санаачилгыг Сангийн яам, НҮБ-ын хамтарсан “Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх нь” хамтарсан хөтөлбөр, Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” нь төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд санхүүгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын өнөөгийн нөхцөл байдлын суурь судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид судалгааны үр дүнд үндэслэн:

  • ТоС-ийн 8 зарчмууд, 5 салбарын удирдамж, БОНЗ-ын (ESG) эрсдэлийн удирдлагын үнэлгээнд жендэртэй холбогдох заалтуудыг нэмж оруулах;
  • Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, сурталчлах удирдамж боловсруулах;
  • Санхүүгийн байгууллагад зориулсан жишиг Жендэрийн бодлого, журам боловсруулах;
  • Жендэрийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж, санхүүгийн байгууллагуудад мөрдүүлэх;
  • Жендэрийн эрх тэгш байдлын талаарх шат шатны сургалтуудыг санхүүгийн салбарын оролцогч талуудад зориулан зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр тусгалаа.

11-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд "Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт", "Текстилийн салбарын тогтвортой санхүүжилт” болон “Санхүүгийн салбарын Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ” зэрэг салбар  хэлэлцүүлгүүд болох бөгөөд үндсэн форум 11-р сарын 25-ны өдөр биет болон цахимаар зэрэг зохион байгуулагдана.

#SustainableFinanceWeek

#ToC_Forum2021

#ToC_Week

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж