“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болж байна | News.MN

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болж байна

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болж байна

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болж байна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам өнөөдөр /2021.11.22/ Улсын драмын эрдмийн театрт болж байна. Уг наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг юм.

Энэ наадмыг Монголын залуучуудын эвлэл 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" нэрлэж, анх зохион байгуулж байсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээж, 31 дэх жилдээ зохион байгуулж буй. Өнгөрсөн жилийн "Утгын чимэг" наадмыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт их зохиолч Цэндийн Доржготовын нэрэмжит зохион байгуулж, нийт 60 гаруй зохиолч бүтээлээ ирүүлж байв.

Өнгөрсөн жил зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн “Хөнөгийн цагаан салхи” өгүүллэг магнайлж, зохиолч Сааюугийн Баттулгын “Хонхор газар” өгүүллэг удаалж, зохиолч, яруу найрагч, судлаач Пүрэвхүүгийн Батхуягийн “Төлөө” өгүүллэг гутгаар байранд орж, зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Амьдын хорвоо” өгүүллэг дөтгөөр байр, зохиолч Цэвэгжавын Ганболдын “Уулын мухарт” өгүүллэг тавдугаар байрт шалгарч байсан юм.

 

П.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-11-22 202.21.126.30

ХЭЗЭЭ ЯАЖ ЗАРЛААД ӨГҮҮЛЛЭГҮҮДЭЭ ХААНА ЯАЖ АВСАН ЮМ БЭ. СУРАГ СОНСООГҮЙ ЮМ БАЙХ ЧИНЬ. ӨГҮҮЛЛЭГ ӨГЬЕ ГЭЖ БАЙСАН ЮМСАН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж