ЛеБрон бохир залуу биш гэв

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

ЛеБрон бохир залуу биш гэв

ЛеБрон бохир залуу биш гэв

NBA-ийн 2021-2022 оны улирлын ээлжит тоглолтууд өнөөдөр/2021.11.22/ боллоо. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь Лос Анжелес Лэйкерс болон Детройт Пистонс багуудын тоглолт байв. Тодруулбал, тоглолтын гуравдугаар үед ЛеБрон Жэймс талбайгаас хөөгдөж, 17 оноогоор хожигдож явсан Лэйкерс эргэн ирж, өрсөлдөгчөө буулган авав.

Гуравдугаар үе эхлээд удаагүй байхад ЛеБрон Жэймс Пистонсын тоглогч Айзея Стивартын нүүр рүү тохойлдсон хэрэг гарсан. Хөмсөг нь сэтэрсэн, уурссан 20 настай залуу тамирчин ЛеБрон руу дайрч, талбай дээр багагүй үймээн дэгдэв.

Тоглолтын дараа Энтони Дэвис “Лигийн хүн бүр л ЛеБроныг бохир залуу биш гэдгийг мэднэ. Тэр буруу үйлдэл гаргасан даруйдаа Айзея руу хараад “Миний буруу. Би ингэхгээгүй юм шүү” гэж хэлсэн” гэжээ. Харин Пистонсын ахлах дасгалжуулагч Дуэйн Кэйси “Би ЛеБроныг бохир тамирчин гэж бодохгүй байна. Гэхдээ тэр Стивартын хөмсгийг сэтэлчихсэн” гэв.

Ямартай ч ЛеБрон талбайг чөлөөлсний дараа Лос Анжелес Лэйкерс багийнхан онооны зөрүүг багасгаж, улмаар тун хэрэгтэй хожлоо авлаа. ЛеБроны эзгүйд Энтони Дэвис, Рассель Уэстбрук нар үүргээ сайн гүйцэтгэж, хоёулаа дабль дабль гүйцэтгэжээ. Харин Детройт Пистонсоос Жерами Грант 36 оноо авснаараа бүх тоглогчдыг тэргүүлсэн бол лигийн шинэхэн цэрэг Кэйд Каннингем 13 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 10 ашигтай дамжуулалт гэсэн үзүүлэлттэй трибл дабль толилуулав.

Өнөөдөр NBA-д явагдсан тоглолтуудын үр дүн:

  • Лос Анжелес Клипперс 97 – 91 Даллас Маврикс
  • Детройт Пистонс 116 – 121 Лос Анжелес Лэйкерс
  • Чикаго Буллс 109 – 103 Нью Йорк Никс
  • Финикс Санс 126 – 103 Денвер Наггетс
  • Голден Стэйт Уорриорс 119 – 104 Торонто Рэпторс
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж