Биберийг Саудын Арабт спортын арга хэмжээнд оролцуулахгүй гэв | News.MN

Биберийг Саудын Арабт спортын арга хэмжээнд оролцуулахгүй гэв

Биберийг Саудын Арабт спортын арга хэмжээнд оролцуулахгүй гэв

Биберийг Саудын Арабт спортын арга хэмжээнд оролцуулахгүй гэв

Саудын Арабын вант улс “Формула I” машины уралдааныг өөрийн улсад анх удаа зохион байгуулахаар болсон. Жедда хотноо ирэх арванхоёрдугаар сард болох уг арга хэмжээнд зориулж уран бүтээлээ толилуулах дэлхийн оддын нэг Канадын алдарт дуучин Жастин Бибер билээ.

Гэвч Биберийг арга хэмжээн дээр дуулахгүй байхыг Саудын Арабын амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггийн сүйт бүсгүй Хатиче Женгиз уриалжээ. Тэрбээр энэ хүсэлтээ уламжлахаар Биберт нээлттэй захидал илгээснийг “Washington Post” сонинд нийтэлсэн байна.

Биберт бичсэн захидалд “Миний хайрт Жамалын алуурчдад битгий дуулж өгөөч” гэж Женгиз хичээнгүйлэн хүссэн байжээ. Мөн дуучин Биберт өөрийн авъяас болон нэр хүндийг дарангуйлагчдын нэр төрөө сэргээх "башир" оролдлогод ашиглахгүй байх “хосгүй боломж” байгааг онцолсон аж.

“Washington Post” сонины сэтгүүлч төдийгүй Саудын Арабын дэглэмийг шүүмжлэгч Хашогги 2018 оны аравдугаар сарын 2-нд Истанбул дахь өөрийн улсын консулын байранд амиа алдсан юм. Тэрбээр хуримын бичиг баримтаа бүрдүүлэхээр консулын газрын хаалгаар орсон ч “үүрд” гарч ирээгүй билээ.

АНУ-ын тагнуулын байгууллага Саудын Арабын вант улсын захирагч, угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бин Салманыг аллагатай холбоотой гэж үзсэн ч хунтайж өнөөдрийг хүртэл үгүйсгэж буй. Саудын Арабын засгийн газрын зөвлөхөөр ажиллаж байсан Хашогги хааны гэр бүлийнхэнтэй ойр дотно харилцаатай байсан ч 2017 онд АНУ-руу дүрвэсэн юм.

Ийнхүү Бибер арванхоёрдугаар сарын 5-нд болох “Формула I” тоглолтод ая дуугаа өргөх шийдвэрээ өөрчлөх эсэх нь тодорхойгүй байна. Женгизээс гадна хүний эрхийн байгууллагууд ч түүнийг тоглолтоос татгалзахыг уриалж байгаа юм. Уг арга хэмжээнд реппер Асап Роки, Дэвид Гетта, Жейсон Деруло зэрэг бусад уран бүтээлч мөн уригджээ.

“Human Rights Watch” хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Саудын Арабын улс сэтгүүлчийг үхэлд хүргэснээс гадна Йемен улсад иргэний дайн өдүүлж, ард иргэдийг нь өлсгөлөнд автуулсан зэрэг ноцтой асуудлуудыг олон нийтийн анхаарлаас холдуулах зорилгоор “Формула I” зэрэг төрөл бүрийн спортын арга хэмжээ зохион байгуулах болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-22 192.82.64.249

энэ лалын шашин ер нт их муухай юм шиг байгаан. Шашнаараа дамжин хүмүүс нь их буурангуй харгис омгорхог болдог юм шигээ

Avatar

Зочин 2021-11-22 66.181.183.21

Саудийн арабийн эзэн хаан сэтгүүлчийг алсан дээрх хэрэгт холбоотойг Турк улс нотолсон. Аллагыг их британий тусгай алба дэмжсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болж ард нь английн хатан хаан байдагийг бүгд мэдсэн ба алуурчдад дуулж өгөхийг нь л эсэргүүцжээ.

Avatar

Зочин 2021-11-22 192.82.73.246

УРЛАГИЙГ ИНГЭЖ УЛС ТӨРЖҮҮЛЭХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

Avatar

Зочин 2021-11-22 202.21.109.54

Бүдүүлэг араб .Янз бүрийн дуу хөгжим сонсох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж