Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Өвөрхангай аймагт ажиллалаа | News.MN

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Өвөрхангай аймагт ажиллалаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Өвөрхангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн Г.Ганболдын хамт 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллав.

Энэ өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Ёслолд УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс оролцов.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээлтийн ажиллагааны үеэр үг хэлэв. Тэрбээр, 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг, илтгэлд шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх талаарх зорилтууд багтсан гэдгийг онцлов. Тэр дундаа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй салбар газруудын бие даасан хараат бус байдал, цаашлаад алба хаагчдын ёс зүй, хариуцлагын асуудалд анхаарал хандуулах нь чухал гэдгийг тодотголоо.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 8 суманд бие даасан сум дундын прокурорын газар ажиллаж байна. Хархорин сум дахь сум дундын прокурорын газар нь зэргэлдээ орших 7 сумыг хариуцах юм.

Хархорин сумын иргэдтэй уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мөн өдөр Хархорин сумын иргэдтэй хийсэн уулзалтад оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны чиглэл, ялангуяа байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх зорилгоор санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.

Өвөрхангай аймаг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая модыг өөрийн нутаг дэвсгэрт тарьж ургуулах амлалт авсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, шар шороон шуургатай тэмцэх зэрэг ногоон хөгжлийн зорилтуудыг хангахаас гадна өрхийн амьжиргааг дэмжих эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэв.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорин суманд мод үржүүлгийн газар байгуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажлууд төлөвлөгдөж буйг дуулгалаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол боллоо.

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяа зүтгэлийг нь үнэлж, ахмад багш Дуламын Амарсанаад Монгол Улсын гавьяат багш цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 81 дүгээр зарлиг гарсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулан өглөө.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-22 103.229.122.11

Төсвийн мөнгөөр нутагтаа очдог явдлыг болиулмаар юм?!! Жишээ нь, Содбаатар Баян-Өлгийд зайлшгүй (очихгүй бол ноцтой хор уршиг үүсэх) ажлаар явах болвол төсвөөс зардал гаргаж болох юм!!

Avatar

Зочин 2021-11-22 202.21.104.2

Хужиртыг Бат-Өлзий сум, Улаан цутгалан хүртэл замтай болгочих юмсан.

Avatar

зочин 2021-11-22 64.119.16.105

2024 оны сонгуулийн компант ажил эхэлчихэж байгаа юм уу, зарим сурталчилгаагаа эхэлчихэж байх шиг вэ

Avatar

zochin 2021-11-22 202.70.34.70

Энэ улаан хивсээ болимоор юм.

Avatar

иргэн 2021-11-22 202.179.25.249

Өвөрхангай аймаг дампуурч байна дөө. Содбаатар очихоороо баахан хүмүүс солино энэ хүн Ерөнхийлөгч ЗГ-ын өмнөөс боловсон хүчин шийддэг болсоныг дарга нар нь мэдэж байгаа боловуу. хамаатан БОАЖсайдаа зайлуулаарай

Avatar

Зочин 2021-11-22 202.21.118.6

Бүх тендерүүдийг ганболдтойгоо хамтраад хусдаг нөхөр дөө, одоо бас хусах гээд доншуучлаад яваа биз. барилгыг нь нөгөө жолооч нь бариа шив дээ

Avatar

зочин 2021-11-22 66.181.181.253

ажлаа муу хийсэн гэж огцроод, хэдэн сарын дараа дэвшээд байдаг ямар учиртай юм бол оо. Төр энэ хүнд өртэй юм уу

Avatar

Зочин 2021-11-22 192.82.82.150

Энэ нэг балай юм дараагийн сонгульд нэр дэвших санаатай яваад байгаа юм уу? Модоо минь больж үз.

Avatar

Зочин 2021-11-22 202.9.40.228

Дэвшинэ ч, гарна ч. Хэн өрсөлдөх юм? Энэ хүн зурагтаар мөн ч их гарсан, мундаг байсан ч, зурагтаар гараагүй хүн нэмэргүй.

Avatar

Dahin devshih n 2021-11-22 192.82.64.83

odoo bolio zuuraldaad dahin devshih geed l yavah yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж