Төсвөө уншаагүй гишүүд ба "төрлөө олоогүй" хөшөө | News.MN

Төсвөө уншаагүй гишүүд ба "төрлөө олоогүй" хөшөө

Төсвөө уншаагүй гишүүд ба "төрлөө олоогүй" хөшөө

Төсвөө уншаагүй гишүүд ба "төрлөө олоогүй" хөшөө

Богд Зонховагийн хөшөөг 32 тэрбумаар барихаар ирэх оны төсөвт суулгасан асуудал өндрөө авч, өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарсан. Уг хөшөөг анх 5.5 тэрбумаар барихаар төлөвлөж, энэ оны төсөвт суулгасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Тасганы овоон дээр барих ажлыг аль хэдийнэ эхлүүлжээ. 

Цар тахлаас болж эрүүл мэнд, эдийн засгийн гамшиг нүүрлэж, экспорт, импорт тэг зогсолт хийсэн үед татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө, дурсгал барьж эхэлсэнд иргэд бухимдалтай байгаа билээ. Энэ асуудал өндрөө авч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэр бүхий гурван гишүүний саналаар Богд Зонховагийн хөшөөг барихаар болсон талаар жиргэсэн. Тэрхүү гурван гишүүний нэр хэвлэлээр ил тод болоод байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нар санаачилж УИХ-аар дэмжүүлжээ.  

Бурханы хөшөөг 32 тэрбумаар барихаар болсон талаар гишүүд тайлбар хийхдээ, "Төсөвт ийм бүтээн байгуулалт орж ирснийг мэдээгүй" гэсэн нь УИХ-ын гишүүд маань улсын төсөвт хэрхэн хандаггийн тод жишээ юм.

ГИШҮҮДЭЭ ТӨСВӨӨ УНШИЖ БАЙ!

Богд Зонховагийн хөшөөг барих санаачилга 2020 онд гарч, 2021 оны улсын төсөвт суулгаж өгчээ.  Хэрэг бишдэнгүүт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нүүр номоороо дамжуулан тайлбар өгөхдөө “Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье” гэв.

Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нарын гишүүд ч "шударгын" дүрд тоглов. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хөшөө барих буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана. Төсвийн Байнгын хороо, Боловсрол соёл шинжлэх ухааны  байнгын хороонд юу яригдсаныг мэдэхгүй. Би Төрийн байгуулалт, Хууль зүйн Байнгын хорорны гишүүн” хэмээн асуудлаас хуурай гарах оролдлого хийсэн. Харин М.Оюунчимэг гишүүн мөн л ийм мөнгөөр хөшөө барьж болохгүй сануулжээ. ХҮН-ын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн энэ асуудлаар Цэцэд хандахаа мэдээлэв. Эндээс харахад, гишүүд 2022 оны төсвийг хараагүй, уншаагүй, дөрвөн тэрбумын "авлигадаа" ханаад шууд кноп дарж орхисон нь тодорхой байна.

Өөрөөр хэлбэл, төрд иргэдийг төлөөлж, Засгийн газрын оруулж ирж буй төсөв мөнгөнд хяналт тавих ёстой УИХ-ын гишүүд төсвийг хэрхэн баталдгийн тод жишээ нь Богд Зонховагийн хөшөө болов.

Татвар төлөгчийн мөнгөөр хөшөө барьж, олон нийтийн бухимдал, эсэргүүцэлтэй тулж байгаа нь ганц энэ удаа биш юм.  Жишээлбэл,  Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа  гурван тэрбумаар усан оргилуур бариулж байсныг хэн хүнгүй мэднэ. Одоо энэ усан оргилуур нь зөөврөөр усаа зөөдөг гэхээр манай улстөрчид хөшөө барих нэрээр төсвийн мөнгийг хэрхэн угаадгийн нэг нотолгоо. Тэрчлэн хоёр тэрбумын андлалын хөшөө бол сонгодог жишээ.

Монгол Улс хөшөө дурсгалаас их юм алга. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгээсээ олон шахуу хөшөөтэй.  "Эмнести Интернэшнл" байгууллагын 2018 оны  судалгаанд дурдсанаар  “морины хөшөө 1032, бөхийн хөшөө 538, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө 341, хонь ямааны хөшөө 1652, аргаль янгирын хөшөө 123, үхэр тэмээний хөшөө 756, Чингис хааны  хөшөө 27, Өэүлэн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтаны 26, тарваганы 25 хөшөөтэй” гэжээ. Мөн Англи улсын монголч эрдэмтэн Лаурен Монголд хоёр жил судалгаа явуулсны эцэст "Монгол орны сум болгонд таван хошуу малын хөшөө байдаг. Үүн дотроо бод малын хөшөө дурсгалгүй нэг ч суурин байхгүй. Монгол бол мал аж ахуйн орон" мөн гэсэн байдаг.  Даанч харамсалтай, хөшөө бариад хөгжил ирэхгүй юм.

Энэхүү дуулианыг далимдуулан салбартаа хөрөнгө оруулах хүсэлтэй сайдууд ч гарч ирэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд  Эрүүл мэндийн салбараа хөрөнгө оруулж эмч эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэхийг уриалав. Түүний тайлбарыг олон хүн дэмжиж, салбартаа тулгарч буй зовлон бэрхшээлээ зураг хөрөгтэйгөө нийтлэх эмч нар ч байв.

УЛСЫН ТӨСӨВ БОЛ БУЯНЫ БАЙГУУЛЛАГА БИШ!

Богд Зонховагийн хөшөөг барих саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нар гаргаж, төсөв батлагдахаас өмнө өөрсдийн хөрөнгөөр бариулж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тэр тусмаа  Богд Зонховагийн хөшөө барих ажлыг тендер зарлалгүй Соёлын сайдын багцад оруулж ирсэн аж. Ц.Цэрэнпунцаг гишүүний тухайд бурхан шашинд элэгтэй. Тэрбээр  Бурхны шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг энэ оны эхээр өргөн барьсан  бий. Гэвч,  олны хэл амнаас болгоомжилж УИХ-аар хэлэлцэх хугацааг нь хойшлуулсан. Хуулийн төсөлд төсвөөс  жил бүр  төв ганданд улсын нөхөн олговор олгох асуудлыг суулгаж өгсөн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Өөрөөр хэлбэл,  “Нөхөн олговрыг улсын төсвөөс олгох бөгөөд УИХ жил бүр улсын төсөвт тусгаж батална. Нөхөн олговрын хэмжээ нь улсын төсвийн 0.1 хувьтай тэнцүү байна” хэмээн хуулийн төсөлдөө суулгаж өгсөн байдаг. Энэ мэтээс харвал  Ц.Цэрэнпунцагийн УИХ-д орж ирсэн шалтгаан нь бурханы хөшөө барих, лам хуврагуудад мөнгө тараах л зорилготой бололтой. Уг нь улсын төсөв бол "буяны байгууллага" биш.

УИХ-ын дарга Г.Зандаршатар "улс орны эдийн засгийг сэргээх, улс орноо эрчимт хөгжлийн замд шилжүүлэх томоохон зорилттой" яваагаа улсын төсвийг батлах үеэр хэлсэн. Гэвч, хөшөө барьснаар улс орон эрчимт хөгжлийн замд ордоггүй эрхэм спикерт сануулах юун. Эсвэл спикерт энэхүү хөшөөг барих маш том эрх ашиг байгаа бололтой.

Ц.Анандбазар гишүүн Булган аймагт 3.8 тэрбумаар айрагны гурван гэр барих саналыг ирэх оны төсөвт оруулсан. Айрагны гэр, бурханы хөшөө барих нь Ардын намынханд ашигтай юу гэхээс ард түмэнд ашиггүй.  Булганд айрагны гурван гэрийг 3.8 тэрбумаар барилаа гээд аялал жуулчлал хөгжихгүй, хайран төсөв лболж үлдэх юм. Энэ мэт элдэв янзын төсөл санаачилж, ард нь ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг байж магадгүй гэх хардлага ч ард түмний дунд байна.

"БОГД ЗОНХОВА” ЦОГЦОЛБОРЫН ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХГҮЙ!

Нийгмийн бухимдлыг дарах гэсэн үү Ч.Номин сайд хөшөөний төсвийг батлахгүй хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Гэхдээ төсөв нэгэнт батлагдсан. Түүнд хориг тавих эрхтэй ганцхан хүн бий. Тэр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. 32 тэрбумаар хөшөө, 3.2 тэрбумаар айрагны гурван гэр барьж байгуулахаар болсон улсын төсөвт хориг тавьж, энэ мөнгийг эдийн засаг, эрүүл мэнд, боловсролд зарцуулна уу, Ерөнхийлөгч өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-22 202.131.230.50

Энэ Засгийн газар ийм л учраас огцрох ёстой гээд байгаа юм ш дээ. Түүхэн дэх хамгийн муу, хамгийн чадамжгүй Засгийн газар. Хурдан огцорч ард түмэнд, Монгол улсад тус болоосой. Ядаж ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨ БАРИАД ДУУСГААСАЙ. ГУЙЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-11-22 66.181.181.97

Хуулиа, төсөвөө , төсөлөө сайн уншиж байж саналаа өгч бай уншаад ойлгохгүй бол туслахаасаа асуу тэгээд ойлгохгүй бол одоо яадаг ч юм билээ дээ .

Avatar

Зочин 2021-11-22 66.181.181.97

Адьшаа санаачлагчийн нэг гэж өөрөө хэллээ шүү дээ, даанч хамтрагчаа л санахгүй байгаагаас биш шудрага л байна ХӨӨРХИЙ

Avatar

Америкаас 2021-11-22 69.128.174.41

Энэ Цэрэн пунцаг заан АНУ иргэн болоод удаж байгаа хүн Их мөнгөний сургаар л Монголд ирж дээр.Тэнд идэх хоол,унах машин, амьдрах оронтой күндээ.Ядарсан эх орноо бүр элгээр нь хэвтүүлээд хэдэн ногоонтой болоод буцах санаатай юм байхдаа.

Avatar

Зочин 2021-11-22 132.194.33.142

1

Avatar

Хаха 2021-11-22 202.9.40.100

Дуракууд хэлэх ч муу үг алга

Avatar

Зочин 2021-11-22 66.181.168.8

чиний сонголт, но…шоо

Avatar

Зочин 2021-11-22 185.220.100.254

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-22 202.126.88.171

Бузрууд… дахиж та нарыг мөн сонгох байх даа… адгийн шаарууд… яахвээ гударга ёс хууль цаазат ёс нэг ирнэ ээ

Avatar

Зочин 2021-11-22 59.153.113.33

нүгэлээ наминчлах

Avatar

Зочин 2021-11-22 66.181.181.107

Нийтийн тээврийн асуудлаа шийдээч ээ өглөө 7 цагт гараад автобусаа хүлээнэ хүлэээ хүлээж хүн ихтэй автобусанд чихэлдээд л түгжирсээр 2 цагийн дараа л ажилдаа очино үнэхээр уур хүрмээр байна дарга нараа.

Avatar

Үнэн үг 2021-11-22 59.153.86.19

Бас нэг мулгуу бөх дарга нүүхдээ 1.5 тэрбумыг төсвөөс цавчихгээд чалчиж бна шалгах хүн бна уу нохдоо

Avatar

Зочин 2021-11-22 59.153.86.19

Зандан хүү дарга гэмгүй царайлсан шуналтан байна шүү огцрох цаг нь болсоон анивчаа чавчаа их хурлын даргатаан

Avatar

Dark shades of MONGOLIA ....FOREVER 👇👇👇 2021-11-22 202.126.90.142

НАЯД НАЯДААР ТӨСӨВ БАТАЛЖ ТЭРБУМ ТЭРБУМААР ЦАЦАХ АРДЫН НАМЫХАН……..ҮР ДҮН НЬ ХӨШӨӨӨ, МУЗЁЙ, БАССЁЙН, УЛААН БУЛАН, БОЛОВСОН НОЛЬГҮЙ СУРГУУЛИУД, ДЭД БҮТЭЦГҮЙ ХОТ СУУРИНГУУД……

Avatar

Зочин 2021-11-22 202.126.94.99

Шившиг, шившиг, шившиг!!! Хуухдэд зориулсан газраа нуглээ наминчлах газар болгож буй мунхагууд ордноос зайлах хэрэгтэй!

Avatar

с 2021-11-22 66.181.185.55

Сангийн яам бүгдийг нь хянаж, өргөн мэдүүлж байгаа, тэд юу хийж байваа,

Avatar

ҮЙЛИЙН ҮР 🍀🍀🍀 2021-11-22 202.126.90.88

ҮЙЛИЙН ҮР ЭЭ ГЭЖ….

Avatar

зочин 2021-11-22 202.9.47.2

төсөв буруу зарцуулсан УИХ-н гишүүдийг цаазаар авбал зохилтой

Avatar

Г 2021-11-22 66.181.185.55

Төр, УИХ улс удирдах ямар ч чадамжгүй байна, Монгол улсад хөрөнгө оруулалт, төсвийн ямар ч төлөвлөлт, бодлого алга,

Avatar

Модон жорлонгууд 2021-11-22 2.136.17.240

Улсаас хулгай хийх санаатай тэчьяадаад байвал жич асуудал лдаа.

Avatar

Модон жорлонгууд 2021-11-22 2.136.17.240

Монгол улс өр зээлгүй баян чинээлэг орон юм байхдаа.тийм юм бол наад заваарсан модон жорлонгуудаасаа салчий гэж боддоггүй юм уу🤮 баахан баассшээсэн дунд алтан бурхан сүндэрлүүлээд утга байна уу 💩

Avatar

зочин 2021-11-22 66.181.183.9

Хөшөөнөөс эхлээд Улаанбаатар хотын захиргаа нүүхэд зарцуулах 1.5 тэрбум төгрөг гээд наад төсвийн боловсруулалт чинь утгаа алдлаа. Дахин засварлаж үйлдвэрлэлд нилээд төсөв босгох хэрэгтэй байна. Түүхийгээр нь байгалийн баялгаа гаргадгаа больж боловсруулдаг болгох, Хятад улсаас хараат эдийн засгаа аврах бодлого хэрэгтэй байна малнууд минь. Чадахгүй бол зайлаад өг, хийх чадалтай монголчууд байна.

Avatar

Иргэн 2021-11-22 202.9.41.8

Тэнэглэлээ зогсоо! Утгагүй хөшөөгөө боль! Төсвийн мөнгийг ингэж үрэн таран хийхийг эсэргүүцэж байна!

Avatar

Зочин 2021-11-22 66.181.176.150

Шүтлэгтэй хүмүүс байгаа юм бол өөрсдөө хувиараа хандиваараа бурхны хөшөө, сүм хийдээ барьж байгаач ээ. Гишүүд уул нь тэргүүний ухаантай хүмүүс л бмаар юм.

Avatar

Иргэн 2021-11-22 103.229.122.190

Татвар төлөгчдийн 32 тэрбум төгрөгөө МАА-н бүтээгдэхүүний боловсруулж экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барихад, дэд бүтцээ хөгжүүлэхэд, ЦЭХ-ний шинэ эх үүсвэр барихад, ахмадын тэтгэвэрийг хэрэглээний үнийн өсөлттөй харьцуулан индексжүүлэн нэмэх зэрэгт зармаар юм биш үү УИХ-ын гишүүд ээ. Юу н Зонхов монховын хөшөө бэ.Шашныг сүсэгтнүүдэд нь үлдээ. Монгол Төвд биш. УИХ-д шарын шашны хэнээтнүүд цугласан юм уу хаашаа юм . Ерөнхийлөгчөө энэ балайрлыг зогсооход туслаарай.

Avatar

Зочин 2021-11-22 192.82.77.179

ТӨР ШАШНЫАА ЯЛГААГ Ч МЭДЭХГҮЙ б*******ө ӨМХИЙ БААС ХАВЧУУЛСАН ЭНЭ ЦЭРЭНПУНЦАГ МЭТИЙН ОТГОНБИЛЭГИЙН МӨНГИЙГ НУУЖ УГААЖ ЦУСАЛСАН ЮМНУУД ТӨРД БӨӨС МЭТ ШАВАХААР ЯАЖ ХӨГЖИХСӨН БИЛЭЭДЭЭ. АРГАЛЖ ТӨСВИЙН МӨНГӨ ХУВААЖ ИДЭХ ГЭЖ УЛАЙРЧ ХУРАЛД СУУГЧИД ОЛШИРЧЭЭ.

Avatar

иргзн VFT 2021-11-22 202.179.24.17

Нам нэртэй Төсвийн хулгайч, Авилгачиж Олигархижсан Гэмт хэргийн том Бүлэглэл шившигээ дэлгэж байна

Avatar

Зочин 2021-11-22 150.129.140.112

Ийм чадваргүй гишүүдийг хугалаад хугалаад галаа ноцоох юмсан
Арай дэндүү гэхэд дэндүү гарууд УИХ суугаад ард түмэн биднээр тоглоод
Үхсэн хатсаны халдашгүй эрх мэрх вэ
Чадаргүй гишүүдийг буцаад байранд нь тавиаачээээээээ

Avatar

Зочин 2021-11-22 192.82.77.15

Улс төржсөн залуучууд, сайд нар ямарч чадваргүй. Албан тушаалын хэнээтэй бүтэхгүй улсууд байгаа нь харагдлаа. Залуучууд улс орныг удирдаж чадахгүй нурааж байна.

Avatar

иргэн 2021-11-22 192.82.77.15

Замын цагдаагийн дэргэдэх гүүрэн замаа дуусгаачээ. Ажлаа бүрэн хийгээчээ. Дандаа дутуу хийгээд хаяах юм.

Avatar

Зочин 2021-11-22 192.82.82.203

Хийх юмаа олж ядахийн энэ хэдэн гэрэлтэй уулзваруудаа гэрэлийг авч хаяад хэдэн төмөр хэлхэж гагнаад гүүр хийх мөнгөндөө зориулаачаа арай дэндүү юмаа яасан ийсэнийн богд зонхов бэ шаал солиотой юмнууд

Avatar

Зочин 2021-11-22 66.181.180.56

Феодал олигархийн нам, баасны ардын нам

Avatar

хүннү 2021-11-22 202.55.188.81

Ерөнхийлөгч хориг тавих ёстой.

Avatar

zaluu 2021-11-22 203.98.77.84

turd iim malnuud baidag n haramsaltai yum dandaa mungutei teneguud uursnuu hiij boldoggui yum baihdaa

Avatar

Зочин 2021-11-22 139.5.216.169

Доржханд гишүүн энэ мэдээ гарахаас өмнө цэцэд хандана гэдгээ хэлж байсан шүү. Сая харин сайхан далим гарлаа. Сэтгүүлч хүн өдөр тутмын мэдээлэлтэй байх хэрэгтэй шүү. Чадахгүй бол төрийн хутгуур болж гай бололгүй зай бол.

Avatar

Эгэл нэгэн 2021-11-22 64.119.21.214

Ойрын 5 жилд улсын төсвөөр хөшөө барих асуудлыг хориглох хэрэгтэй

Avatar

Ard 2021-11-22 192.82.93.11

Heden hun nugel hilentsee nimgeleh gedeg ch yum uu yadag yum Tusviin munguur burhan bosgoh yum baina. Tegeed ard tumen buyanii setgeleer tend ni ochood murguhuur burhand murguud ch baigaa yum shig esvel bosgoson nuguu heden avilgachiddaa murguud ch baigaa yum shig. tegeed nugel ni nimgereh yum gej bodson uu yasan

Avatar

Зочин 2021-11-22 192.82.93.11

Burhan bosgood nugel nimgerdeg genee hahahahahahahaha

Avatar

Ard 2021-11-22 192.82.93.11

Mungu ideh shildeg arga hend ch hereggui HUSHUU DURSGAL sanaj yavaarai!!!

Avatar

ХН 2021-11-22 202.179.27.160

ГЭТЛЭЖ БАРАШГҮЙ ИХ ХАР НҮГЭЛ ХУРААГСАД Л НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ СЭДЭЭД БАЙХ ШИГ ЭЭ… УГ НЬ СҮСЭГТЭН ОЛНЫ БУЯНААР БҮТДЭГ БАЙМААР … ТӨСӨВӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ БУРХАН БҮТЭЭЖ БУЯН ХУРААНА ГЭЖ ЮҮ БАЙХАВ ДЭЭ

Avatar

Зочин 2021-11-22 192.82.70.241

Цаана нь өөрсдийнх нь талын бизнес ашиг сонирхол явж байгаа гэдэгт зуун хувь итгэлтэй байна!Монголын төрд ингэх гэж л намд хэдэн төгрөг хандивлан гарч ирсэн нохойнууд олон байгаа шүү!

Avatar

Иргэн 2021-11-22 66.181.184.27

Түлэнхийн төвийг дуусгаач ээ.

Avatar

Мөнх 2021-11-22 43.228.130.188

За, ямар ч байсан Тасганы овооны 32 тэрбум-ын төсөлд Анандбазар гишүүн оролцоогүй нь тодорхой болсон мэдээлэл гараад байна билээ…
хэний зүтгэсэн зүйл болох нь тодорхой болох байх

Avatar

ороо 2021-11-22 202.9.41.87

харинч Ананд чинь огмиор их зонхов бүтээлгэж балиндаад байгаа. Зонховоор онгод нь ороод ороогдоод. Өөрөө өөрийгөө ороогоод

Avatar

zochin 2021-11-22 139.218.63.183

yag hushuunii tsaana baigaa ger horoolloo ehleed harchaarai erhem hulgaichidaa irgedee ehleed ded butetseer hangachih daraan hushuuguu barinuu laagaa idnuu hamaa alag

Avatar

Зочин 2021-11-22 202.131.238.114

Энэ Засгийн газар ийм л учраас огцрох ёстой гээд байгаа юм ш дээ. Түүхэн дэх хамгийн муу, хамгийн чадамжгүй Засгийн газар. Хурдан огцорч ард түмэнд, Монгол улсад тус болоосой

Avatar

Зочин 2021-11-22 31.151.236.21

Ichig ichig ehleed IL JORLON goosoo salchihaach

Avatar

Зочин 2021-11-22 202.126.89.241

Наадуул чинь дараа нь би ийм хөшөө бариулсан гэж цээжээ дэлдэхийн тулд Богдод биш өөрсөддөө хөшөө барьж байна, БУрхан багшийн хөшөө Зайсанд, Майдар бурхан гээд хөшөө дутаагүй. Түлэнхийн төвөө хурдан дуусгаач.

Avatar

Иргэн 2021-11-22 66.181.161.80

Их хуралд биш түвдэд шавилж байгаа юм шиг, амьдралаас бол тасарсан байна, зон олноо биш зонхов бодоо л , гоё юмаа

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

хэт баяжаад тэнгэрт амьдраад байгаа юм чинь дээ. зонхов өөрөө балайрлыг харвал муужирмаар

Avatar

ажиглагч 2021-11-22 202.9.40.0

Соёлын сайд ийм төсөв яригдаж батлагдаж байхад чимээгүй байжээ. Одоо болохоор төсөв зарцуулахгүй гэжээ. Энэ "сайд"-ад өөрийн толгой байна уу? Албан тушаалыг худалдаж авдгийн нэг илрэл, жишээ энэ биш үү

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

төсөвт байхгүй ээ. энэ бол хатгаас. тандалд. зүгээр бүгдээрэнг чинь арзагнуулалт. стрессдүүлэлт.

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

тэгснээ цаана нь нууцаар алтан жорлон барьчихсоон. нээлт тууз хайчлалт гэж гэнэт мэдэх.

Avatar

Soyo 2021-11-22 202.126.89.138

Ene bol anhaaral sarinuulj bga ajil tsaaguuraa gadaadiin hurungu oruulaltiin tuhai huulia sem batlah gej bgaan

Avatar

Зочин 2021-11-22 59.153.113.191

Хүрэлбаатар л барьж эхэлсэн байна ш дээ, Одоо гэмгүй царайлаад хэрэггүй

Avatar

гэмгүй царайлаад л царайлаад л 2021-11-22 202.9.41.87

булгантуяа ч нэмэргүй юм байнлээ. тэрбумыг боловсрол эзэмшээд сайд шахуу хийгээд ядуурал 15 хувь нэмэгдсэн гээд өөрийгөө зарлаад. худлаа этгээд. статистик мэдээ их цуглуулдаг гар. сая зүгээр л бас өөрийгөө аврах санаатай өөрийгөө илчилж статистикаар баахан нүдэж зодож хэл ам хаасан.

Avatar

Зочин 2021-11-22 103.26.194.126

Ta nar buruu shiidver gargasan bn mongoliin shashin shutleg chini ihenh humuust bogd zonhovoo bish,MAN gedeg nam bolchihson shuu dee harin ta nar MANdaa zoriulaad asar tom hushuu bosgoe gesen bol asuudal uuruur shiidegdeh bailaa

Avatar

Зочин 2021-11-22 202.131.227.42

eronhiilogch n ooroo ideh baisan mongo nishdee

Avatar

holy inc 2021-11-22 202.9.41.87

гэлүгбийханд, тангаргыханд янзлуулах гэжааган. хаашдаа л

Avatar

Зочин 2021-11-22 66.181.169.70

ХҮҮК зогсоочихноо

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

фүк тэнд бас нэг агаагаа дууриаж бөөтөөд алга болсон. 12с 21 дөхөж байна гээд. хугацаа нь тодорхой бичээтэй байгаа юмыг. бичиг үсэггүй гэдэг нь.

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

дүрслэхийн гансүхийн пүрэвбат зураач нь ганц үерээр бүх зүйл бас алга болно гээд илбийн юм яриад. шарыхан уг нь илбийн морь гэж ярьдаг л даа, тэрийг ч мэдэхгүй. шушмаа.

Avatar

Зочин 2021-11-22 66.181.188.142

АН-ынхан нийгмийн хөрөнгийг их наядаар нь идэж ууж, улс орноо өр зээлэнд унагаж, эдийн засгаа сүйрүүлдэг байж, хотдоо хөшөө дурсгал босгоход учиргүй ундууцаж,ард олонд хайртай болж жүжиглэж байна.Оросын зөвхөн Петрбург хотод 200 харуй үзэсгэлэнгийн газар , 18000 хөшөө дурсгал байдаг гэдэг . Гэтэл манай нийслэл ямар билээ.Хөшөө дурсгал ,соёл урлагийг үзэн ядаж, дорд үзэж болохгүй.

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

петербург шиг тэгээд 100-200 жилийн өмнө бүтээцэн байх нь яасын тэр зонхов чинь, шавь нар нь.

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

хөшөө үзмээр байгаа бол өмнөд монголд очиж үзээ.

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

хойд со-д ч юмуу.

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

энэ хоёрыг бодсон чинь аймар хоцрогдол юм байнаа. Кубад хүртэл Фидель Кастро ийм юм битгий хийгээрэй гэсэн байхад.

0 0
Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

пунцагцэрэн архи үйлдвэрлэгч. анандаа б а нзал. засал хийлгээд ч нэмэргүй дээ эд нар. анандаа чинь намбаркийг б анзалдуулаад. дүүрцгээсэн байхөө. зандангийн тархи толгой юу болсон бэ. энэ гурав түвд рүүгээ явж түвдийг чөлөөлөөч. энд худлаа хүний толгой эргүүлж байхаар. яв яв

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.87

гандангийн томоос том шавар зонкавд бас нэг нүгэл нь дэндсэн гэх хүн дээвэр хийж өгсийм гэсэн. дээвэрлэсэн ч нүгэл нь барагдaхгүй байна гэсиймуу даа. үзмэр үзсэн, дээвэрлүүлсэн, дээвэрлүүлээд нүгэл барагдаагүй байна гэж хэлсэн лам үхсэн.

Avatar

онцгой 2021-11-22 202.9.41.87

гандан гадаа байгаа шавар зонховоо ил гаргаач. маш инээдтэй хөзрийн хүн шиг шд. түвдийн бурхан шүтээнүүд нь бүгд тиймэрхүү нүүртэй. алаг эрээн алиа сүртэй л байсышд. дангаар нь ил гаргаач. тэрийг давж хийх хүн гарахгүй дээ. шаварч гэсэн. өвөрмөц онцгой.

Avatar

Зочин 2021-11-22 66.181.181.71

АН ард түмэнд хайртай болж жүжиг тавиад хөх инээд хүргэнэ. Хулгай дээрмээс өөр юу хийж байсан юм. Эдийн засгаар барахгүй, соёл боловсролыг уландаа гишгэсэн, соёлыг үгүйсгэдэг нь зөвхөн фашистуудад л байдаг араншин. Олон их наядаар улс дампууруулсан этгээдүүд хөшөөний хэдэн мөнгө харамлах нь уу

Avatar

Уншигч 2021-11-22 150.129.141.92

Зандка гэмтээд амeрикт, дүп болцийм бишүү тэр сахал үс зүсийг нь л хар л даа, анандбузар ч яахуу бузраа боддог биз, тэр боовон чихт бөх болио боль

Avatar

жудо ринбүүчий 2021-11-22 202.9.41.87

бөхийг төрд ойртуулж, хуралд суулгаж ерөөсөө болдоггүй юм байна. түүхэндээ ч тийм. хэзээд. их хүчнээс ямар гэнэ үү гормоон биед ялгараад тархинд нөлөөлөөд байдаг гэсэн. ойртуулж болохгүйн шижлэх ухааны үндэслэл нь бүр гараад ирчихсэн.

Avatar

Зочин 2021-11-22 192.82.73.246

ЭНЭ Ч ХЭРЭЭС ХЭРЛЭЭ.

Avatar

Anandbazar 2021-11-22 192.82.65.64

Burhanii hushuu bish bujgiin zaalr binaaa

Avatar

911 2021-11-22 66.181.171.26

Г.Занданшатар, Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нар ламд үзүүлээд бурхан бүтээлгэ гэсэн гэнэ ээ

Avatar

хоосон 2021-11-22 202.9.41.87

андаа пунцаг хоёр шүтээд байж яджаагаа. ном бүтээлийг нь хийгээчээ тэгээд. бага тэнгэр бага лхаад бүтээгээд тавьчихсан. өнгөтөөр байвуу. инээдтэй алиа биш байхыг бодвол манай хийц юмуу. гэхдээ инээдэмтэй харагдаж байсан. хийц нь биш. тийм хоосон шүтээн тахиад байдаггүйд хүчээр интерьер дизайн болгоод хойморт наагаад стенк дүүргээд үнэн фани байлээ. дормоожлох гээгүй л байх л даа. гэхдээ баярхах гээд ядцан харагджийнлээ

Avatar

mgl 2021-11-22 103.229.122.27

Iim humuusiig songohoor l uls oron suirch baigaa yum sh dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж