"МАН матрын нулимс унагаж байна" | News.MN

"МАН матрын нулимс унагаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

"МАН матрын нулимс унагаж байна"

"МАН матрын нулимс унагаж байна"

УИХ дахь Ардчилсан намын /АН/  бүлэг өнөөдөр /2021.11.22/ мэдээлэл хийлээ. 


УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат "Өнөөдрийн хуралдаанаар Монгол, Оросын "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн  талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа. "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан “МОН-П1”, “МОН-П2” зээлээ эргээд төлж байна. Энэ зээлийг  Япон улсын Засгийн газраас авсан бөгөөд эргэн төлөхдөө  татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байгаа нь тийм ч таатай зүйл биш. Угтаа бол "Улаанбаатар төмөр зам” ХНН энэ зээлийг төлөх ёстой. Монголын ард түмнээс авсан зээлийг үр ашиггүй, хамтарсан компани ашиглаад байх нь  хэрхэвч оновчтой шийдэл биш.  "Улаанбаатар төмөр зам” ХНН  өнөөдрийг хүртэл УБТЗ даргаа тодруулж чадахгүй байна. 

Хоёрдугаарт. Улсын төсөв  үнэхээр хариуцлаггүй болсон. АН-ын бүлэг 2022 оны төсөв 2021 оны төсвийн гүйцэтгэлд улс оронд орлого олох, эдийн засгийг тэлэх талаар ямар ч бодлого байхгүй учраас төсвийг буцааж татах талаар  онцолж байсан. Үүн дээрээ ч хатуу байр суурьтай байсан.

МАН үнэмлэхүй олонх болсноос хойш хөшөө дурсгалыг олноор барьж үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулах нь ихэссэн. Тэд улсын төсвийг хүч түрэн баталсан. 

Улсын төсөв бол хууль. Тиймээс  нэгэнт батлагдсан төсөв хэрэгжээд явах байх. "Хөрөнгө оруулалтын 1334 арга хэмжээний 80-90 хувь нь төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байна. Хөрөнгө оруулалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж 290 төсөл хөтөлбөрийг зарцааж, 570 тэрбумыг хэмнэх  боломжтой" гэдгийг  АН өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч ямар ч өөрчлөлт хийсэнгүй. Үүний гор нь ард түмний нуруун дээр бууж байна" гэв. 

Мөн тэрбээр "Богд Зонхова"-ын цогцолбор хөшөөг барихыг АН дэмжээгүй. 2021 онд таван тэрбум төгрөг тавьсан байна лээ. Гэтэл 2022 оны төсөв дээр 34 тэрбум төгрөг тавьсан. Үүн дээр АН эсрэг байр суурьтай байсан. “Хөшөө, дурсгал барих хэрэггүй. Царцаах шаардлагатай” гэдгийг хэлээд МАН үнэмлэхүй олонхоор баталсан. Нийгэм шүүмжлээд эхлэхээр МАН матрын нулимс унагаж байна" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-22 185.220.100.254

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-22 122.201.22.55

Энэ жавьжаа унжуулсан гараар ЕС тавьчуул яахав!! АН -аас ЕС болох хамгийн шаанстай нь гээд байгаа ш дээ!?

Avatar

Зочин 2021-11-22 103.229.122.190

Татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө нэртэй тэр тусмаа харь хар элэгтний хортой бодлогоор монголын ард түмнийг хэдэн зуун жил мунхаруулсан шарын шашны элдэв хөшөө дурсгал шавар босогход зарцуулдагаа зогсоое.Х.Баттулга одоо Цэрэнпунцаг гээд бөхчүүдийг сонгогчид лав Майдар , Зонховт зориулж том хөшөө дурсгал нэртэй шавар босгоод бай гэж сонгоогүй. Бид шарын шашныг хязгаарлаж байж өндийсөөн гэдгийг санацгаая.

Avatar

Монголын заяа. 2021-11-22 202.21.108.249

Энэ хүнд үед АН эрх байсан бол Монгол эмээлээ гэдсэндээ авчихсан тарцарсан байх байлаа. Монголын маань заяа их юм аа.

Avatar

хол очиж х** 2021-11-22 202.126.89.135

Өнгөрсөн 32 жилийн 25-т нь түүний 14-т нь үнэмлэхүй олонхиор засгийн эрхийг барьсан МАН чинь юугаараа гийгүүлсэн юм бэ? АН чамд гай болоогүй.

Avatar

ha ha 2021-11-22 59.153.113.188

er guu ma l daa haha

Avatar

Зочин 2021-11-22 192.82.90.131

Хөшөө дурсгалын хувьд зөв ярьсан байна. Хүчээр түрүү ббарьж байгаа нь ч үнэн. Гэхдээ АН төрийн эрх барьж байгаа бол үүнээс долоо биш долоон зуу дахин муу юм хийх байсан. Тиймээс олон түмэн сонгогчид АН-ын төлөө саналаа өгөхгүй байна шүүдээ. АН эв нэгдлээ хичээж эх орон, ард олныхоо төлөө зүтгэх зүрхтэй залуу үе гарч ирвэл байдал сайжирч болох юм. Гэхдээ цаг хугацаа хэрэгтэй. Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг л энэ дээ.

Avatar

Зочин 2021-11-22 122.201.24.158

УБТЗ-д өгсөн зээлээр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийгдсэн Түүний ашгаас төлж болдоггүй юм уу

Avatar

АН-ын ахмад г 2021-11-22 66.181.177.219

Хэрэв энэ үед АН төрийн эрхэнд байсан бол яанаа…Эээ тэнгэр минь ёстой эмээлээ гэдсэндээ авах байсан даа.Энж Битон золигийн байж байгааг…Намын нэр гутаасан золиг.

Avatar

Зочин 2021-11-22 203.217.139.240

ХҮЧЭЭ БУРУУ ЗҮЙЛД НЭГТГЭЭД БНА УУ ЭСВЭЛ ОЛОН МЯНГАН ЛАМ АЛАСНАА ЦАЙРУУЛАХ ГЭЭД БУРУУДАВ УУ???

Avatar

Зочин 2021-11-22 59.153.86.19

Хөшөө ярихгүй болхоор луйварчдад ашигтай эрх мэдэлтнүүд ийм л юм хийж ард түмнээ доромжилсоор ирсэн

Avatar

Зочин 2021-11-22 192.82.76.189

АН-н гэхээр юу байдаг билээ гэж бодогдоод байх юмаа.

Avatar

Зочин 2021-11-22 66.181.181.71

АН ард түмэнд хайртай болж жүжиг тавиад хөх инээд хүргэнэ. Хулгай дээрмээс өөр юу хийж байсан юм. Эдийн засгаар барахгүй, соёл боловсролыг уландаа гишгэсэн, соёлыг үгүйсгэдэг нь зөвхөн фашистуудад л байдаг араншин. Олон их наядаар улс дампууруулсан этгээдүүд хөшөөний хэдэн мөнгө харамлах нь уу

Avatar

Зочин 2021-11-22 192.82.85.175

Хаха бөөн коко.

Avatar

Зочин 2021-11-22 66.181.188.142

Хөшөө дурсгал соёл үзвэрийн газартай болох, хуучныг сэргээх нь тийм ч буруу зүйл биш.Бусад оронтой харьцуулахад манайх үнэхээр дэндүү өчүүхэн. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд л байдаг. Гэтэл үзүүлэх харуулах зүйл бараг үгүй..Жишээ нь ОХУ-ын Петрбург-д 200 гаруй музей, 18000 хөшөө дурсгал бий гэдэг.Манайд хэд бйлээ.Хөшөө дурсгал үзвэр соёлын газар байгуулах,орон нутгийн соёлын төвүүдийг засварлаж шинэчилэхэд АН-ынхан учиргүй ундуйцан,матрын нулимстай зүйрлэж бусдыг доромжлох хэрэггүй

Avatar

Зочин 2021-11-22 192.82.64.190

АН,,,,,ТӨР ЗАСАГ БАРЬЖ БАЙХ ДАА ,,,МАН,,, ШИГ ААШ ГАРГАЖ ОЛОНРООРОО ТҮРИЙ БАРЬЖ БАЙГААГҮЙ ГЭЖ АРИУН БОЛОХ ХЭРЭГҮЙ ДЭЭ ,,,,,ЗАРИМ НЬ ИХ ХУРЛЫН ЧУУЛГАН ДЭЭР САЛААВЧ ГАГАЖ,ТҮҮНИЙХЭЭ ХАРИУГ МАН-ны ЦӨС ИХТЭЙ НӨХӨРӨӨС ХҮРТЭЖ БАЙСНЫГМАРТАХ ХЭРЭГҮЙ ,,,ТИЙМ БОЛОХООР ЭНЭ УДААГИЙН МОНГОЛЧУУДЫНХАА СОНГОЛТЫГ ХҮНДЭТГЭХ УЧИРТАЙ ,,,,АН ,,ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНЭТ ЗҮЙЛЭЭСЭЭ УХАРЧ ЗҮҮНИЙ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖ БҮДҮҮЛЭГДҮҮН БАГА БОЛОВСРОЛТОЙ 1960-80 оныКОММУНИСТУУДЫН ААШ ГАРГАХААР ЭНЭ НАМЫГ ХЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ ДЭЭ ,,,,,,

Avatar

Зочин 2021-11-22 59.153.113.33

зөв дуугарчээ

Avatar

Зочин 2021-11-22 202.55.191.194

Бурхан шүтээн барих гэж байгаа бол төсөв мөнгийг нь хэл амгүйхэн шийдчихэж чаддагүй юм уу.Заавал төсвийн мөнгөөр биш өөр эх үүсвэрээс барих хэрэгтэй ш дээ

Avatar

Иргэн 2021-11-22 202.9.46.61

Та нар иргэдийг төлөөлж чадахгүй ,нэр хүнд чинь шалан дээр уначихаад байна. Олигтойхон байсан бол МАН ингэж даврахгүй байсан юм. Одоо бүгд буцах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж