"МАН матрын нулимс унагаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

"МАН матрын нулимс унагаж байна"

"МАН матрын нулимс унагаж байна"

УИХ дахь Ардчилсан намын /АН/  бүлэг өнөөдөр /2021.11.22/ мэдээлэл хийлээ. 


УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат "Өнөөдрийн хуралдаанаар Монгол, Оросын "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн  талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа. "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан “МОН-П1”, “МОН-П2” зээлээ эргээд төлж байна. Энэ зээлийг  Япон улсын Засгийн газраас авсан бөгөөд эргэн төлөхдөө  татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байгаа нь тийм ч таатай зүйл биш. Угтаа бол "Улаанбаатар төмөр зам” ХНН энэ зээлийг төлөх ёстой. Монголын ард түмнээс авсан зээлийг үр ашиггүй, хамтарсан компани ашиглаад байх нь  хэрхэвч оновчтой шийдэл биш.  "Улаанбаатар төмөр зам” ХНН  өнөөдрийг хүртэл УБТЗ даргаа тодруулж чадахгүй байна. 

Хоёрдугаарт. Улсын төсөв  үнэхээр хариуцлаггүй болсон. АН-ын бүлэг 2022 оны төсөв 2021 оны төсвийн гүйцэтгэлд улс оронд орлого олох, эдийн засгийг тэлэх талаар ямар ч бодлого байхгүй учраас төсвийг буцааж татах талаар  онцолж байсан. Үүн дээрээ ч хатуу байр суурьтай байсан.

МАН үнэмлэхүй олонх болсноос хойш хөшөө дурсгалыг олноор барьж үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулах нь ихэссэн. Тэд улсын төсвийг хүч түрэн баталсан. 

Улсын төсөв бол хууль. Тиймээс  нэгэнт батлагдсан төсөв хэрэгжээд явах байх. "Хөрөнгө оруулалтын 1334 арга хэмжээний 80-90 хувь нь төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байна. Хөрөнгө оруулалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж 290 төсөл хөтөлбөрийг зарцааж, 570 тэрбумыг хэмнэх  боломжтой" гэдгийг  АН өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч ямар ч өөрчлөлт хийсэнгүй. Үүний гор нь ард түмний нуруун дээр бууж байна" гэв. 

Мөн тэрбээр "Богд Зонхова"-ын цогцолбор хөшөөг барихыг АН дэмжээгүй. 2021 онд таван тэрбум төгрөг тавьсан байна лээ. Гэтэл 2022 оны төсөв дээр 34 тэрбум төгрөг тавьсан. Үүн дээр АН эсрэг байр суурьтай байсан. “Хөшөө, дурсгал барих хэрэггүй. Царцаах шаардлагатай” гэдгийг хэлээд МАН үнэмлэхүй олонхоор баталсан. Нийгэм шүүмжлээд эхлэхээр МАН матрын нулимс унагаж байна" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж