Ч.Номин: "Богд Зонхова" цогцолборт хөрөнгө зарцуулахгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Ч.Номин: "Богд Зонхова" цогцолборт хөрөнгө зарцуулахгүй

Ч.Номин: "Богд Зонхова" цогцолборт хөрөнгө зарцуулахгүй

"Богд Зонхова" цогцолборын бүтээн байгуулалтын талаар олон нийтийн сүлжээнд хүмүүс шүүмжилсэн. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудаснаа тайлбар бичжээ.

Тэрбээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэжээ.

"Богд Зонхова" цогцолборыг улсын төсвөөр 32 тэрбум төгрөгөөр барьж буй. Ирэх 2022 оны улсын төсөвт 27 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан. Уг төсөл нь Соёлын сайд Ч.Номингийн эрх мэдлийн зарцуулалт дор багтсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж