Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн. Нэг жилийн хугацаанд төрийн 57 байгууллагын 563 үйлчилгээг нэгтгэн, цахимжуулаад байгаа билээ. Мөн шинэчлэгдсэн “e-Mongolia” системд иргэн бүрийн баримт бичиг цахимжиж, хялбар нэвтрэх боломжтой болсон. “e-Mongolia 2.0” талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
- ХЯЛБАР НЭВТРЭХ БОЛОМЖ
“e-Mongolia” системд бүртгэл үүсгэн, нэг удаагийн код, банкны эрх эсвэл тоон гарын үсгээр нэг удаа нэвтэрсний дараагаар гар утасны аппликейшндээ пин код үүсгэн цаашид хялбар нэвтрэх боломжтой. Харин суурин компьютероос та www.e-mongolia.mn сайт руу QR кодоор хялбар нэвтрэх боломжтой болсон.
- DIGITAL ID
Шинэчлэгдсэн “e-Mongolia 2.0” системд иргэн бүрийн баримт бичиг цахимжиж буй. Одоогоор иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх цахимжаад байна. Та ямар нэгэн байдлаар жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд замын цагдаад цахим жолооны үнэмлэхээ шалгуулах боломжтой. Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.
3. ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖТОЙ
Арилжааны банкнаас зээл хөөцөлдөхөд нэн тэргүүнд тухайн иргэн зээлийн шалгуур хангаж байгаа эсэхийг банкнууд шалгадаг. Ингэхдээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд буй мэдээллийг харгалзан үзэж, хэдий хэмжээний зээлийг тухайн иргэнд олгох талаар шийдвэр гаргадаг юм. Тэгвэл энэхүү мэдээлэл нь иргэдэд төдийлөн ил тод бус байдаг бөгөөд иргэд харилцагч банкандаа хүсэлт гаргаж, тухайн үйлчилгээг төлбөртэй авах эсвэл зээл хөөцөлдөх үедээ энэхүү мэдээлэлтэй танилцдаг.
Тэгвэл зээлийн мэдээллээ “e-Mongolia”-с үнэ төлбөргүй харах боломжтой болсон. Тодруулбал, шинэчлэгдсэн “e-Mongolia” системийн хамгийн том давуу тал нь иргэд цахим бичиг баримттай болсон явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэн системд өөрийгөө таниулан нэвтэрснээр төрд буй өөрийн нэр дээрх мэдээллээ үнэ төлбөргүй харах боломж бүрдлээ. Ингэхдээ зээлийн мэдээллийг иргэн бүрд өөрт нь нээлттэй үнэ төлбөргүй байршуулж өгсөн байна.
Гэхдээ таны зээлийн мэдээллийн санд дахь мэдээлэл зөрүүтэй, тодруулах шаардлагатай мэдээлэл байвал та зээл олгосон байгууллагынхаа төвд нь хандаж, шийдвэрлүүлэх боломжтой.
4. ҮНЭТ ЦААС, ХУВЬЦААГАА ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны тодорхой хувийг эзэмшиж буй. Тэгвэл иргэн та e-Mongolia системээс өөрт хэчнээн хувьцааг буйгаа харах боломжтой болсон.
5. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙГ ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖ
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн хамгийн эрэлттэй үйлчилгээ бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагаа юм. Тус үйлчилгээг шинэчлэгдсэн системээс хялбар харах боломжтой болгож, e-Mongolia гар утасны аппликейшны профайл хэсгийн нүүр хэсэг байршууллаа.
- АЖИЛ БҮТЭЭХЭД ТАНЬ ТУСАЛНА
Шинэчлэгдсэн “e-Mongolia” систем иргэн танд ажил бүтээхэд тань тус болох багц үйлчилгээнүүдийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, та олон үйлчилгээ хайж, цаг алдахгүй, багц үйлчилгээнүүдийг нэг дороос сонгож, ажлаа цахимаар бүтээгээрэй.
- ХУУЛИЙН ЭТГЭЭД
“e-Mongolia” систем шинэчлэгдэж, иргэн бүрийн баримт бичиг цахимсан. Түүнчлэн төрд буй өөрийн нэр дээрх бүртгэлтэй компаниудаа өтөвөггүйхэн харах боломжийг олгож байна.
- АВТОМАШИНЫ БҮРТГЭЛ
Шинэчлэгдсэн “e-Mongolia” системээстөрд буй өөрийн нэр дээрх бүртгэлтэй автомашины мэдээллийг харах боломжтой
- ВАКЦИНЫ ТУН ШАЛГАХ
Иргэн та иргэний үнэмлэх эсвэл e-Mongolia гар утасны апп-д буй QR код уншуулан вакцины тунгаа шалгуулах боломжтой. Харин ААН байгууллагууд “e-Mongolia” системээр үйлчлүүлэгчийнхээ вакцины тунг шалгах боломжтой.
Эх сурвалж: ХХМТГ