"Явах нэг нь явж, үлдэх нэг нь үлддэг амьдралын жам"

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

"Явах нэг нь явж, үлдэх нэг нь үлддэг амьдралын жам"

Бяцхан чөтгөрийн хүсэл 2021

 Хүний амьдрал бидний боддогоос ч богинохон байж мэднэ. Хорвоогоос буцсан нэгний араас дагаад явчихаж чадахгүй болохоор үлдсэн нэг нь амьдралын амтыг мэдэрч аз жаргалыг мэдрэн цааш хөдлөх л хэрэгтэй байдаг билээ. Цас бударсан жихүүн өдрийг дулаацуулах мэт энэхүү киноноос та инээд хөөр баяр гуниг хийгээд урам зориг, амьдралын “амттай” хоромыг мэдэрч магадгүй. Киноны гол дүрүүд болох Жамка, Ундрал хоёрын хөөрхөн үйл явдлуудыг харж инээж, хайртай нэгнээ сэтгэлдээ нандигнаж, мартах ёстой нэгнээ, тэр чигт нь орхиж сурах хэрэгтэйг сануулахыг зорьжээ. Хүн бодит үнэнтэй эвлэрэхийг хүсээгүй үеэс эхлээд л өөрийгөө алдаж эхлэдэг. Бусдаас тусгаарлагдаж эхлэдэг.

Дэргэдэх хүмүүсээ зовоож байгаагаа анзаарахаа ч больж хорвоо ертөнцийн юу ч сонирхлыг нь татахаа больж эхлэдэг. Тийм үед яах хэрэгтэй вэ гэж үү? Бодит үнэнтэй нүүр тулж, өөрийнхөө дотоод ертөнцөө өөрчлөх хэрэгтэй. Магадгүй өнгөрсөн хар бараан дурсамжаа үдэж, эвлэрэх л хэрэгтэй. Амьдрал богино. Бүр хэтэрхий богихон ч байж мэднэ. Гэхдээ дэндүү гайхалтай. Infinite Creative Studio – ийн анхны кино, Favway-ийн хөөрхөн охидууд, залуу жүжигчин Самданпүрэв гээд залуу жүжигчдийн бүрэлдэхүүнтэй баг энэхүү кинонд ажиллажээ. Ямар ч байсан энэ жил кино сонирхогчид маань шинэ жилээр үзэх юмтай байх нь ээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
16
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж