Путин Covid-19-ийн эсрэг вакцины нэмэлт тун тариулжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Путин Covid-19-ийн эсрэг вакцины нэмэлт тун тариулжээ

Путин Covid-19-ийн эсрэг вакцины нэмэлт тун тариулжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Covid-19-ийн эсрэг вакцины нэмэлт тун тариулжээ. Тэрбээр Оросын "Россия 24" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "Би хоёр цагийн өмнө нэмэлт тун тариуллаа. "Спутник Light" вакцины нэмэлт тунг тариулсны дараа ямар нэгэн сөрөг хариу урвал илэрсэнгүй, хэвийн байна" гэж ярьжээ.

ОХУ-д цар тахлын шинэ давалгаа эхэлснээр өдөрт бүртгэгдэх нас баралтын тоо нэмэгдсээр байгаа ч иргэдийн дунд вакцинжуулалтын идэвх сул хэвээр байна. ОХУ нь дотооддоо үйлдвэрлэсэн хэд хэдэн вакцинаар цар тахлын эсрэг дархлаажуулалтыг явуулж байна. Цар тахлын мэдээллийн тоон үзүүлэлтийг нийтэлдэг "Gogov"  сайтын мэдээллээр ОХУ-ын нийт хүн амын дөнгөж 36.7 хувь нь цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагджээ.

Хэдийгээр дархлаажуулалтын идэвх сул байгаа ч Владимир Путин цар тахлын эсрэг вакцинд хамрагдах нөхцлийг сайн дурын үндсэн дээр хэвээр байлгах саналтай байгаа аж. Гэхдээ зарим хот, мужуудад вакцинжуулалтад заавал хамрагдахыг албажуулах болжээ. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Москва хотноо үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийг заавал вакцинд хамрагдах шаардлагыг хотын удирдлагууд тавих болсон.

ОХУ-д өдгөө цар тахлаар 9.3 сая гаруй хүн өвчилж, 264 мянга гаруй хүн нас барсан нь Европ тивд дээгүүр бичигдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж